Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр аяны богцоо задалж, Ч.Анар Н.Учралыг няцааж, Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар хууччуулаа “тэрсэв”

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлалд мордож, аяны богц задлав-

Хамгийн анхаарал татсан үйл явдал нь Монгол Улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын гадаад айлчлал байв. Тэдний аяны богцыг задлаваас,

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад:

Тус улс дахь анхны айлчлалаараа “Каспийн тэнгисийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарахад манай улсын боомт түшиц болох боломжтой” гэсэн нь шүүмжлэл дагуулсан. Учир нь Туркменистан бллон манайх далайд гарцгүй. Гэхдээ Туркменистанаас манай улсад Оросоор дамжин далайд гарцтай болох санал тавьсан гэгдсэн юм.

Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцсон. Мөн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” хоёрыг уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсад:

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024.10.15-16-нд ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцов.

Нэг: Пакистанд Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн уулзсан. Энэ үеэр манай Ерөнхий сайд Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх санал тавьсан. Улмаар ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Хоёр: ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж, ажил хэрэг болгоход анхаарна. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. эдийн засгийн коридор байгуулах,

Гурав: Эх орондоо ирж чадахгүй 27 жил болсон иргэн С-ын асуудлыг шийдэж, айлчлалын багтайгаа хамт Монгол Улсад авч ирлээ. Пакистан Улсад манай улсын гурван иргэн амьдардаг аж.


-Х.Нямбаатар визээ сунгуулж, А.Баяр “томров”-

МАН олонх болсон НИТХ анхдугаар хуралдаанаа хийв. НИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Хотын даргад Х.Нямбаатарыг дэвшүүлсэн. Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах юм.

Үе үеийн хотын дарга нараас хамгийн сайн ажиллаж байгаа нь хэмээх тодотгол аваад буй Х.Нямбаатар. Жишиг нийслэл биш ч гэлээ Улаанбаатарыг стандарттай хот болгохоор тэрбээр чамгүй хичээж буй. Нийслэлд багаараа ялахад хамгийн гол нөлөөг үзүүлсэн хүн. Тиймээс ямар ч эсэргүүцэл, хэл амгүйгээр хотын даргын виз нь сунгагдав.


-Н.Учралын ажлыг Ч.Анар мэргэжлийн үгээрээ “бут цохив”-

Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газраас зээл авч үндэсний хиймэл дагуултай болох төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. ТЭЗҮ-ээр нийт зардал нь 212.9 сая евро. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардалд нэмэгдэнэ. Нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро байх аж. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Анар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар ширүүхэн маргасан.

УИХ-ын гишүүн Ч.Анар: “Би 24 жил энэ салбарт ажиллаж байгаа, гурван улсад хиймэл дагуул угсарч байсан туршлагатай инженер хүн. Н.Учрал сайдын танилцуулж байгаа малчин өрхөд интернэт хүргэнэ, 5G, цаг агаар, гамшгийн мэдээлэл гэх мэт ийм олон төрөлт хиймэл дагуул дэлхий дээр хана ч байхгүй. Тодорхой мэдээлэл эхнээсээ өгөхгүй бол дараа нь энэ хэрэгжихгүй байх асуудал үүснэ” хэмээсэн билээ.


-Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар намынхаа ах нарыг тэрсэв-

Орон нутгийн сонгуульд том ялагдал хүлээсэн АН намын даргаа солих асуудал долоо хоногийн эхээр хурцаар хөндөгдсөн. Т.Батцогт ажлаа өгөхөө мэдэгдсэн ч “Хэн дуртайд нь өгөхгүй” гэж томорсон юм. Энэ нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг хэлсэн хэрэг. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн өмнө нийслэлийн АН-ыг удирдаад чаддаг мэддэгээ харуулах санал тавьсан ч намынхан нь хүлээж аваагүй явдал байв. Х.Баттулга өөрийн хүн Т.Батцогтыгоо эл суудалд суулгасны горыг нийслэлийн АН хангалттай амсаад буй нь энэ.

Намын даргын суудал дахин хөндөгдөж байгаа ч, Ч.Лодойсамбуу өгсөн ч “суухгүй” гэж хэдэрлэв. Харин Ө.Шижир “Ах нар одоо болно” хэмээн цахим орчинд “тэрсэв”. Залуучууд тэрсэж хууччуулуусаа намаа салгахгүй л бол, үнэт зүйл үзэл санаагаа сэрээхгүй л бол, ардчилалтай болгохгүй л бол явахаа байсныг бүгд харлаа.


УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хөдөөний оюутнууд 00-д бие засч чаддаггүй” хэмээн хэлж шүүмжлүүлэв. Дараа нь хэвлэл мэдээллийх хэрэгслээр дамжуулан буруу үг хэллэг ашиглаж, буруу ойлголт төрүүлсэндээ хшлцэл өчив. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр  төсвийн мөнгөөр Вьетнам улсын Фукуок арал руу Төрийн албаны туршлага судлах зорилгоор явсан тухай баримт цахим орчинд нийтлэгдэж шүүмжлүүлэв. Гэвч өөрөө няцаав.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2024 10:10

Юун хиймэл дагуул вэ? Улсын өрийг ийм юмнаас болж нэмэхийг эсэргүүцэж байна. Эмч нарынхаа ц�##�инг нэм

Зочин
Зочин
10 сар 19, 2024 20:24
Reply to  Зочин

Хиймэл дагуул хэрэггүй, намын ахмадууддаа гавьяат өгч дуусгах нь дээр, холбоо, цаг уур, зурагт, интернетийн хэрэг байхгүй.

Зочин иргэн
Зочин иргэн
10 сар 19, 2024 12:16
Reply to  Зочин

Хиймэл дагуул үнэхээр хэрэгтэй бол хийхээс яахав. Өндөр зард�##� орох ч хэтдээ ш/у, технологийн хөгжилд ч мөн гадны улсын хиймэл дагуулыг өндөр үнээр түрээсэлж бснаас л дээр.

BByambaa
BByambaa
10 сар 19, 2024 10:42

Anar, Uchral narin tuhaid ih hurald mergejliin humuus orj irsenii ach holbogdol garch baigaagin ilrel shuu dee! Ulsin erh ashigin tuluu margaj metgeltsej baij zuv shiidber garch ur dund ni uls hugjih bolno. Mash zuv ehleliin neg ni gej bodoj baina.

УТСАН
УТСАН
10 сар 19, 2024 11:09

МАНАЙ ХОЁР ТОМ АГАА ГОЁ ЧИХЭР АЦАРСАН ЮМ УУ? НАДАА ЧИХЭР ӨГЧИХӨӨЧ ЭНЭ ШИЖИР ДОРОЙСАК ХОЁР ЭВЭР НЬ Ч УРГААГҮЙ БАЙЖ АГАА НАРЫХАА ӨМНӨӨС ЦОР ЦОР ХИЙДЭГ ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? НУСАН ЧАВХНУУД ДАРУУ БАЙ ЛОДОЙГ ХЭН ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЭД БАЙГААН ЦЭВЭЭНРАВДАНД ТАШУУРДУУЛААРАЙ

Иргэн
Иргэн
10 сар 20, 2024 06:53

Эх орноо гэх сэтгэл �##�га даа .Өөрөөсөө илүү болгоныг харлуулдаг нөхөр дөөОдоо энэ Анарыг нөгөө л Их засаг ТВ,сайтуудаараа сэвж өгнө дөө.Мөн ч жудаггүй жулдрай амьтан ш дээ

Их мэдэх
Их мэдэх
10 сар 20, 2024 09:08

Унтаж сэрээд ААВАА гэж хэлд орсон ЖДҮ-чин Учр�##�ын Алтны цаадах Зэс нь цухуйж эхэлж байна. Жинхэнэ эцгийнхээ буянд сургууль төгссөнөөс хонгио толгой шдэ. Тимоны дүрд дахин хувилб�##� зохилтой.

Холбоотой мэдээ

Back to top button