Нийгэм мэдээ

НЗДТГ: “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийнэ.  

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил Улсын драмын театраас “Сонгдо” эмнэлгийн баруун тал хүртэл, ХХБ-ны зүүн хойноос Боловсролын их сургуулийн баруун тал хүртэл хийгдээд байна.

Үлдсэн хэсэг болох “Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан юм. 

Гэвч "Рутан" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна" гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2024 06:11

Улсын нийслэлийг арай л дэндүү доромжилчихсон ийм юм хийж байдаг. Ажлын туршлага мэргэжлийн инженер хэр олон ажлыг чанартай гүйцэтгэж бсн нтрг харж байж зөвшөөрөл өгдөггүй юмуу?! Нямбаатарыг юм мэдэхгүй яаж хийсэн ч болно гээд давхар доромжлоод бдгн бишүү наад м�##�ууд нь. Тэр долгиотуулсан зам бутаргаж хаясан явган замын тоосго зэргийг маш удаан байлгасаар өвөдтэй золголоо тэр овон товон зам дээр хичнээн хүн х�##�ьтирч гэмтэх бол? бүгд нийслэлд гомдол гаргаж эмчилгээний төлбөр нэхнмжлэх бхдаа

Зочин
Зочин
10 сар 28, 2024 11:20

Ийм зам за�####�г компанид ахиж битгий итгэ

Холбоотой мэдээ

Back to top button