74 өрхийн 11 мянган ямааг устгаж, годронгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарлаа
Мал эмнэлгийн ерөнхий газраас өнөөдрийн байдлаар 35-36 хот айлын 74 өрхийн 11 мянган ямааг устгалд оруулжээ.
Дорноговь аймагт аравдугаар сарын 10-ны өдөр ямааны годрон өвчин оношлогдсон. Түүнээс хойш МЭЕГ-аас тус аймагт ажиллаж, халдварын тархцыг зогсоох чиглэлд идэвхийлэн ажиллаж буй.
Хамгийн сүүлийн сэжигтэй шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өчигдөр мэдээлсэн юм.
Долдугаар сарын 10 орчимд Дорноговь аймагт годрон өвчний эхний тохиолдол мэдэгдсэн байдаг. Гэвч аймгийн МЭГ үүнийг цусан халдварт өвчин гэж оношилсон. Гэвч ямааны үхэл хорогдол үргэлжилсээр байсанд дахин шинжлээд Маэда Висна болгож, оношоо өөрчилсөн юм. Нөхцөл байдал дээрдэхгүй байсанд есдүгээр сарын сүүлээр МЭЕГ-аас ирж ажилласнаар, годрон болохыг тогтоов. Улмаар нэн яаралтай халдварын голомт дахь ямааг устгалд оруулахаас өөр аргагүй болсон.
Ямааны годрон өвчин 1952 оноос хойш Монгол Улсад бүртгэгдээгүй. Олон улсад годронг бүрэн устгасан гэсэн ангилалд ордог.
Харин ямаагаа устгалд оруулсан малчин өрхөд төр нөхөн олговор олгох ажлыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн ш�##�га. Наад өвчнийг чинь ардчилсан намын үхэж д�##�д орсон хулгайчууд хятадаас тусгай саванд хийлгэж авчраад тараасан байгаа. Захи�##�агч нь үхэж д�##�д орсон элбэгдорж байгаа шүү
Та сая нэр дэвшсэн үү ? Ер нь шаггүй сайн улс төрч хүн бололтой юмаа даа....
Наадхи чинь үзмэрч хүн юм биш үү?
11000 ямаа гэдэг улсад маань ямар их хохирол учруулав .энэ х�##�двар хаанаас гарчихав.ш�##�гаж тогтоох газар байна уу
Оросоос санаатайгаар тархаасан. Тэдэнд л энэ өвчний генийн сан байгаа.
Ямааны годрон өвчин хаанаас х�##�двар авсаныг илэрүүлж ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй. Гадны орноос янз бүрийн ямаа орж ирсэнтэй холбоотой байж болчимгүй юмаа.
ЕЭ КӨК ТЕНГЕР ЗЕЕЛ АВААД КЕДЕН ЯМАА АВЦАН НЬ ИНГЭЭД ДУУЦЛАА ГЭЖ ҮҮ? МОНГОЛ ДАЯАРАА БҮК ЯМАГА УСТГААД НЕГ Ч ЯМАГҮЙ ДАМПУРЦГАЯА