Нийгэм мэдээ

БНХАУ-д ЗГ-ын тэтгэлгээр суралцдаг хоёр монгол оюутанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй хоёр монгол оюутан тус улсын цагдаагийн байгууллагаас шалгагдаж, эрүүгийн хэрэгт холбогдоод байна.

Тэднийг хятад иргэдээс их хэмжээний мөнгө авч, улмаар Монгол Улсын иргэд рүү хуваан шилжүүлсэн гэж шалгажээ. Эх сурвалжийн мэдээллээр, тэдний дансыг царцаасан байна.

Мөн энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө "БНХАУ дахь ЭСЯ, Шанхай дахь консулын газраас сэрэмжлүүлэг гаргасан. Хэргийг шалгаж байна. Мэдээлэл эцэслэгдээгүй. Хоёр монгол оюутан шалгагдаж байгаа нь үнэн" гэсэн юм.

Урьдчилсан байдлаар монгол оюутнууд залилах гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 28, 2024 10:43

ХӨӨРХИЙ БАЛЧИР ХҮҮХДҮҮД ҮМХИЙ ҮНЭРТ ХУЖААГУУДЫН ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЛОО БАТЦЭЦЭГ САЙДТАН ТИЙШЭЭ НИСЭЭРЭЙ ОЧООД АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДЭЭД ХОЁР ХҮҮХДЭЭ АВААД ИР ЦААШИД ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ ХӨӨРХИЙ ЭЦЭГ ЭХ НЬ ОЧООД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ.ТӨР ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВААЧЭЭ БАТЦЭЦЭГЭЭ НИС НИС ТИЙШЭЭ БИ ЗАРДЛЫГ ЧИНЬ ӨГЬЕӨ ХУРДАЛ БУШУУЛ

Холбоотой мэдээ

Back to top button