Нийгэм мэдээ
Засварлаж буй Дарь-Эхийн замыг энэ сарын 28-нд нээнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хаан засварлаж байна.
Тодруулбал, дээрх авто замыг өчигдөр 23.00 цагаас эхлэн хаасан бөгөөд аравдугаар сарын 28-ний 17.00 цаг хүртэл хааж засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд иргэд жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас санууллаа.
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 87 байршилд нийт 165 км замын засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.