Нийгэм мэдээ
Ховд аймгийн Засаг даргад АН-ын М.Амарсанааг дэмжжээ
2024 оны орон нутгийн сонгуулиар бүрлсэн Ховд аймгийн ИТХ анх удаа хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ
МАН-ын зүгээс төлөөлөгчөө нэр дэвшүүлээгүй байна. Харин Ардчилсан намын бүлэг 22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг дэвшүүллээ.
Түүнийг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж, хуулийн дагуу Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.
М.Амарсанаа нь Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг.
Эргэн сануулахад, Ховд аймгийг түүний өмнө УИХ-ын гишүүн Э.Болормаа удирдаж байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болормаа дарга байхдаа ардчиллын үрийг сайн цацжээ !
Нутгийн баячуудтай хамтарч нутгаа хөгжүүлээсэй дээ.