Нийгэм мэдээ
Нийслэлийн 385 жилийн ойд зориулж, 256 бөх барилдаж байна
Өнөөдөр 11:00 цагаас эхлэн Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болж байна.
Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном тэргүүтэй улсын цолтой 29 бөх барилдахаар бүртгүүлсэн.
Нийслэлийн өдөрт зориулсан барилдааныг 1994 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. Мөн түрүү бөх 10, үзүүр бөх найман сая төгрөгийн шагналтай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.