Нийгэм мэдээ
Үйл явдал: Боловсролын цахим танхимын танилцуулга болно
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт:
- Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хурал, бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.
- “Шангри-Ла”-д “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулна.
09:30 цагт:
- Говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд танилцуулна.
10:00 цагт:
- Монгол Улсад статистикийн байгууллага үүсч, хөгжсөний 100 жилийн ойн “Нээлттэй хаалганы өдөрлөг” “Холидэй Инн” зочид буудалд болно.
11.00 цагт:
- Тархины харвалтын Дэлхийн өдрийн талаар ЭМЯ-нд мэдээлнэ.
- Боловсролын салбарын цахим танхимын “Albus” төслийг МУБИС-д танилцуулна.
- Дүрслэх урлагийн музейд Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол марк дахь Оросын сэдэв”, “Н.Рерих-гадаад орны марканд” үзэсгэлэнгийн нээлт болно.
11:40 цагт:
- УГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Нар хасын дуун” номын нээлт "Интерном"-д болно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.