Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Явган зам, талбайг энэ долоо хоногт засварлаж дуусгахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, явган зам, талбайг энэ долоо хоногт засварлаж дуусгахыг Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, УБЗАА зэрэг холбогдох албаныханд хотын дарга үүрэг болгожээ.

Улаанбаатар хотын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Иймд авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг даалгасан байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button