Нийгэм мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна

Цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 654 төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан байна.

Тухайлбал, улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 18 байршилд 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Мөн Нийслэлд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айлыг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгосон гэв.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button