Нийгэм мэдээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ой тохиож байна

Аравдугаар сарын 29-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

08:30 цагт: “Туушин” зочид буудалд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ хамтран "Нийгмийн хамгааллын олон улсын форум" зохион байгуулна. Форумоор Монгол, Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид 2 өдрийн турш нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг сайжруулах чиглэлээр санал, туршлага солилцоно. Утас:9900-7115.

09.00-17.00 цагт: “Блью Скай”-д: “Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагын оролцоо, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ  болон ЭМЯ-ны удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэд судлаачид оролцно.

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ой тохиож байна.

11:40-13:40 цагт: “Lantern restaurant” (Хан-Уул дүүрэг, 120 мянгат)-д: “Киви” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 9944-3636.

10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хорооны хуралдаантай.

14:00 цагт: Үндэсний номын санд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Сэтгүүлчид дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн байдалтай танилцана. 

Орон нутагт:

09:00 цагт: Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.

-Ховд аймагт: Монголын Хүүхдийн ардын урлагийн төв сангаас зохион байгуулж буй “Ардын Аялгуу” урлагийн их наадам 2 дахь өдрөө үргэлжилнэ. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2024 14:03

385 жилээ тэмдэглэж байгаа УБ хотоо гэж, мөн ч их хугацаа шүү өнөөдөр байж байгаа царай нь, мундаг хөгжсөн бн шүү,

иргэн
иргэн
10 сар 29, 2024 18:11

УЛААН өнгөтэй БААТАР ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button