Булганы Хутаг-Өндөрт 22 жил амьдарч буй канад залуу: Гадаад руу явахаар Монголоо санаад зохиолын дуу сонсдог
Жил ирэх тусам залуу үеийн эх орондоо итгэх итгэл алдарч, гадаадын оронд ажиллаж, амьдрахыг сонгох боллоо. Энэ цаг үед “Eguur News” агентлаг эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монголдоо тэрслэн хөдөлмөрлөхийн сайхныг сурталчлан дэлгэрүүлэхэд редакцын бодлогоо голчлон чиглүүлж, ажилладаг. Энэ хүрээнд шинэ тутам контент санаачлан төлөвшүүлж буйн нэг нь “Бид Монголдоо” төсөл юм.
“Бид Монголдоо” цуврал контентын төсөлд хэдийнэ хөлөө олсон томоохон групп компанийг онцлохгүй. Харин саад бэрхшээлийг давж, эх орондоо сайн сайхан амьдрах боломжийг өөртөө олж нээсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тодорхой амжилтад хүрсэн, амьдралын баялаг түүхтэй иргэн болоод өрхийн үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжиж олон нийтэд таниулан үзүүлэх зорилготой юм.
Бид энэ удаад Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гучаад жил суурьшин амьдарч буй Канад гэр бүлийн Xanadu RAZORBACK фермээс контентоо бэлтгэсэн юм. Энэ үеэр фермийн эзэн Жерими Жон Тийссэний хүү Брэйдонтой ярилцсан юм.
Түүнийг Braydon John Theissen гэдэг. 22 настай. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд аав, ээжтэйгээ амьдарч, аавынхаа байгуулсан Xanadu RAZORBACK үхрийн фермд ажилладаг. Канад улсаас хоёр сартайдаа монголд ирж, энэ сумандаа өссөн. Брэйдон дунд сургуулиа онлайнаар сурч төгссөн. Одоо ч АНУ-ын их сургуульд мөн л зайнаас суралцаж байгаа IV ангийн оюутан.
Биднийг уулзахаар очиход Брэйдон фермдээ ирээгүй байв. “Хичээлдээ орчхоод ирнэ байх” хэмээн нэгэн ажилтан хэлэв. Мөн түүнийг моринд эрэмгий, ноднин сумаас үхэр туулгах гээд морьтой хүн олдохгүй Брэйдон явж өгсөн гэж ярилаа.
Төд удалгүй фермийн техникүүд ажиллаж дуу чимээ нүргэлж эхэллээ, ажилтнууд бараг нэгэн зэрэг Бэк /түүний монгол нэр/ ирчихэж гэцгээв.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Брэйдон гэдэг. Монгол нэр маань Бэк. Монголд ирээд 22 жил болж байгаа. Энд аавтай ферм ажиллуулдаг.
-Хаана төрсөн бэ?
-Канадад төрөөд 2 сартайдаа Хутаг-Өндөр сумандаа ирээд тэрнээс хойш эндээ байгаад. Хааяа нэг Канад явдаг ч нэг их уддаггүй.
-Түрүүн чамайг асуухад хичээлтэй байгаа гэсэн. Сургуулийнхаа тухай яриач?
-Ээж тавдугаар анги хүртэл хичээл заагаад цааш нь онлайнаар сурч 12 дугаар ангиа төгссөн. Дараа нь их сургуульд элссэн. Одоо дөрөвдүгээр курс.
-Хаанахын сургуульд ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
-АНУ-ын Liberty university их сургуульд хуулийн чиглэлээр сурч байгаа.
-Хичээлдээ хэрхэн хамрагддаг вэ?
-Өдөртөө 2 цаг авна. Долоо хоногийн дөрвөн өдөр хичээллэнэ. Бусад цагт нь ферм дээрээ ажилладаг.
-Хэдийнээс эндээ ажиллаж эхэлсэн бэ?
-2009 оноос эхэлж ажилласан. Ойр зуурын юм хийдэг байснаа 14 нас хүрээд техникүүдээ барьж сурсан. Өглөө ирээд үхрээ тэжээгээд, услаад, зөв байдалд байна уу, эмчилгээ нь зөв үү гээд бүх талаас нь анхаарч ажиллана.
-Хот явах дургүй гэсэн үү?
-Тийм ээ. Хөдөө эндээ байх дуртай. Хүн багатай тайван, амар байдаг.
-Энд найз олонтой юу?
-Олон бий. Одоо ихэнх нь оюутан болоод хот руу явчихсан. Бараг ганцаараа үлдсэн. Хэдэн малчин найзтай. Манай фермд үхэр өгөх гэж хааяа ирдэг.
-Монгол миний гэр-
-Монгол орон чамд ямар санагддаг вэ?
-Монгол миний гэр. Угаасаа энд өссөн болохоор өөр улс мэдэхгүй. Канад явахад өөр гадаад улс руу явж байгаа юмшиг санагддаг. Магадгүй энд өөрийн гэр, аав ээж байгаа болохоор тэр биз.
-Найз охинтой юу
-Байхгүй.
-Үерхэж үзсэн үү?
-Үгүй.
-Яагаад?
-Завгүй ш тээ. Хичээл, ферм хоёрын хооронд яваад яг таардаг.
-Брэйдон морьтой гэсэн?
-Би өөрөө нэг морьтой. Манай гэр бүл гурван морьтой.
-Улаанбаатар хот руу хэр очдог вэ?
-Бараг явдаггүй. Эндээ байж байсан нь дээр.
-Монгол хүмүүс ямар санагддаг вэ?
-Дасчихсан болохоор ялгаагүй. Том болохдоо л энд байсан учраас.
-Хэл сурахад хэцүү байсан уу?
-Тэрийг мэдрээгүй. Анхнаасаа хэлд орохдоо л монголоор ярьж байсан. Хоёр хэлтэй өссөн.
-Чөлөө зав гарвал юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг бараг гарахгүй. Оройдоо төгөлдөр хуур жаахан тоглоно.
-Монгол дуу мэдэх үү?
Мэдэхгүй. Хааяа сонсдог. Канад явахаар Монголоо санаад монгол дуу сонсдог. Энд болохоор англи дуу сонсдог.
-Монголоо санахаараа ямар дуу сонсдог вэ?
-Зохиолын дуу. “Хос шарга”, “Хосоороо” гээд бүгдийг нь сонсоно. Дуучин бол мэдэхгүй.
-Монголоор аялдаг уу?
-Хөвсгөл, Хэнтий явсан. Булганыг гүйцэхгүй л байна. Хутаг-Өндөр Канадын аавын төрсөн нутагтай төстэй. Аавын нутаг мод ихтэй.
Түүний аав фермер гэр бүлээс гаралтай хэдэн үеэрээ Канадын хөдөө мал аж ахуй эрхэлжээ. Бэк ч бас тэднээ дагаад ийнхүү фермер болж байна. Гэхдээ Монголд. Аав Жерими, ээж Рокси нар нь 28 жилийн өмнө монголд ирж, 16 жилийн өмнөөс үхрийн фермээ байгуулсан. Брэйдон хоёр эгчтэй. Нэг эгч АНУ-д малын эмч мэргэжлээр сурдаг бол нөгөө эгч нь загвар зохион бүтээгч. Охид харин монголд ирж, очиж амьдардаг. Харин Брэйдон гэрээсээ ч, Хутаг-Өндөрөөсөө ч, Монголоос ч явах дургүй ажээ.
Брэйдоны аав, ээж болон Xanadu RAZORBACK фермээс бэлтгэсэн "Бид Монголдоо" контентийг Eguur news агентлаг тун удахгүй хүргэх болно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн монгол бэ
Iim yria gj bhu
maniigaa hoorgoood sursaaan
Харь цуст гадаад "монгол" буй болж хэрэг дээ. Монгол нь гадаад гараад харь нутагшаад монгол нэг л тиймхэн шив...
Gutsaa
Хүүхэд байхдаа �##�ь нэг улсад очсон өссөн хүнийг сайн ярьж байна гэж хэлдэггүй. Төрөлх хэл нь болдог. Мөн 2 сартай ирсэн гэж хэлээд байхад монголоор сайн ярьж байна гэх нь бүдүүлэг, орчин үед арьс өнгөөр ялгаварлаж зориуд хэлж байна гэж үздэг. 2-т манай нэг хүн өөр нэгэнтэй тооцоо хийхээр дансыг нь авт�##� хятад нэртэй хүн байсан. Монглллор төрөлр хэл шиг яриад байсан болохолр гадаад хүн гэж мэдээгүй гэсэн. Бас л бхгапаа ирсэн эсвэл төрсөн байж магад.
Jinhene mgl hvv bn
Манай з�##�уу үеийнхнээс илүү Монголд дасчихжээ. Гэтэл тэд нар гадаад оронд очоод тэнд сайхан гээд л
kanad yag mongol shig shde. hun amitan ni ch durak yag adil
Sain huu bna, udahgui Mongol ehnertei bolood, business ee uvluj avah baih. Bulganii gaigui sain myangat m#lchnii ohin toi suugaarai
bulganaas avaad hereguiee dandaa z####i yumnuud bdg yum
Za tenegten biz,yahaaraa zaaval 1000t m#lchinii ohin bh ystoi gj kkk
Бараг монгол хүн болчихсон юм чинь аргагүй . ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН Гэдэг.
dassan gazar daavuu MET zuulun..Hari gazar hairga MET hatuu
Монгоын иргэн болгож Монгол паспорт өгсөн байлнүй дээ
Нэг муу еврэй л бн.соци�##�измын үед хоцрогдсон харанхуй бсн үед 20-30 40жилиин дотор сум. сангиин аж ахуйнуудыг байгуулж бүтээж бв.өөриинхоо төлөө хэдэн үхэр м�##�лаа биз
Аж ахуй ингэж зохион байгуулах чадвар манайд маш муу з�##�хаг болохоор хөгжихгуй бгаам шдээ.яамнууд ажиллахгуй болохоор заваан үс ноосондоо баригдсан махаа үнэтэй зардаг.суурин тагнуул л бга бздээ.татвар төлдөг боловуу
Өөрсдөө наад гадаад хүнээс илүү ажлаачдээ.Юу ч хийж үзээгүй м�##�нууд хүнийг муулдаг юм
Хутга тулгахад хүссэн газарлуугаа орох хамелён иргэд олширвол тусгаар тогтнолд аюултай
Хутга тулгахад хүссэн газарлуугаа явахад бэлэн монгол гэгдсэн иргэд олширвол тусгаар тогтнолд аюултай
Өөрийнхөө эх орон канад улс руугаа буцсан дээр канадаа амьдарсан дээр
Z##laarai sxanuudaa ta nariin kanad bna yy hujaa bna yy hamaagyi.mongolchuudiig belcheeriin m#l ahuigaas salgaj bordoonii hogiin mahaar ondor ashig oldog gadniihan manaihanii ylamjlaliig syiruuleh zyils dandaa hiideg