Ураны төсөлд АМНАТ тооцох нь илүү ашигтай гэж үзэн, хуулиа өөрчилж байна
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өргөн барьсан.
Тус хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод буй юм. Иймд энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх чигтэй байна.
Ерөөс "Орано майнинг"-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, ураны төслийг хөдөлгөхийн тулд гол хуулиа өөрчилж буй. Үүнийг ч хууль санаачлагчид албан мэдээндээ дурдсан байна.
Учир нь, өмнө нь цацраг идэвхэт уул уурхайн түүхий эдийг хэрхэн олборлох, үнэлэх, эдийн засгийн үр өгөөжийг ямар хэмжээнд тооцох зэрэгт шинэчлэл хийгээгүй явж ирсэн.
Иймд энэ удаа,
- Хөрөнгө оруулалтын хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ өөрөө тогтоож болох
- Гэрээг 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулах заалт байгааг 20 болгож өөрчлөх
- АМНАТ-ийг ураны баяжмалын борлуулалтын үнэлгээний 5 хувиар тогтоох
- Зах зээлийн үнийн өсөлтийг ч мөн АМНАТ дээр уялдуулан, 1-9 хүртэлх хувийн нэмэгдэл тооцно
- Тухайн төслөөс төрийн эзэмших хувь хэмжээг өөрөөр тогтоох бол АМНАТ-ыг УИХ өөрөө тогтооно гэх мэтийн заалт нэмсэн байна.
Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, эсвэл АМНАТ-ийн аль нэгийг УИХ чөлөөт хэлбэрээр сонгож, ашигтай ажиллах хувилбараар тогтоох эрх ураны төсөлд нээлттэй болно.
Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үргэлж ингэх юм. ОТ дээр бас ингэж байсан. Бид өнөөдөр өртэй хэвээр байна.
уран олборлолтын хуульд монголыг төлөөлж монгол хүн ажилаарай хужаагууд урьд нь монголыг хорлосон шүү монголд ашиггүй гэрээ хийж монголыг төлөөл хужаагууд ажиллаж монглыг хорлож гэрээ хийсн хужаа бодлого монголыг хорлож хөгжүүлэхгүй бхад ажиллдгийн нүүдэлчдын удам эзэд нь өөрсдөө ажиллаад �##�ь �##�ь т�##�даа өгөөжтй байхаар хийгээрэй хог шааруудыг хол байлгаарай. Бузрууд орох гэж яаарч зүтгэдийн шүү.