Нийгэм мэдээ

"Нийслэлд 45 мянга орчим түрээсийн орон сууцны эрэлт байна"

Улаанбаатар хотод 45 мянга орчим түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ байгаа талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Энэ нь ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий зах зээл гэдгийг онцолсон байна.

2024 оны III улирлын байдлаар түрээсийн орон сууцны үнийн индекс 1.448 нэгж байгааг “Тэнхлэг зууч” компанийн тайлангаас харж болохоор байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.30 нэгж хувиар, өмнөх улирлаас 2.63 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Харин Үндэсний статистикийн хорооны тайланг харвал сдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг м.кв-ийн үнэ дунджаар 4.39 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн байгаа юм.

Мөн шинэ орон сууцны үнэ ирэх оны энэ үед бараг 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээлсэн юм. Харин ипотекийн зээлийн нөлөө бага зэрэг үнийн хөөсрөл үүсгэж байгаагаас гадна тээвэр логистикийн зардал өссөн нь үнийн өсөлтөд голлон нөлөөлөхөөр байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button