Өнөөдөр "Чингис хаан" одонг хүртэх Бан Ги Мүн 18 орны төр засгийн шагналтай
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" маргааш /2024.11.02/ тохионо. Жил бүр энэ өдрөөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээдэг билээ.
Энэ жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болсныг ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлээд буй.
Бан Ги Мүн нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мүн” санг байгуулан ажиллаж байгаа юм.
Тэрбээр энэ хугацаанд манай улсаас гадна БНСУ, Австри, Бразил, Перу, Алжир, Эль Салвадор, Филиппин, Казахстан, Тажикистан, Буркина Фасо, Кот-д'Ивуар, Монако, Сан-Марино, Уругвай, Нидерланд, ОХУ, Аргентин, Португал 18 орны төр, засгийн одон, шагналыг хүртэж байжээ.
Мөн түүнийг 2009 онд манай улсад айлчлах үеэр нь Монгол улсын их сургуулийн хүндэт доктор болж байв. Бан Ги Мүн нь МУИС-аас гадна дэлхийн 21 орны их сургуулийн хүндэт доктороор мөн өргөмжлөгдсөн юм.
Түүний шагналаас дурдвал,
Онцлон дурдвал:
- 1975 он - Иргэний гавьяаны одон, Ногоон судалт
- 1986 он - Иргэний гавьяаны одон, Улаан судалт
- 2001 - Австрийн их одон
- 2002 - Бразилийн Рио Бланкогийн Гранд загалмай
- 2004 он – Солонгос Ван Флитийн шагнал
- 2006 он – Перу - Нарны Гранд загалмай
- 2006 он – Солонгос - бахархлын 6 дахь шагнал, Гранд шагнал
- 2006 он - "Оны шилдэг " сэтгүүлийн шагнал, Солонгос
- 2007 он - Пони Чунг Инновацийн анхны шагнал
- 2008 он - Ротари олон улсын хүндэтгэлийн шагнал
- 2008 - Филиппиний дээд тушаал
- 2009 - Тогтвортой хөгжлийн Дели дээд хэмжээний уулзалт Тогтвортой хөгжлийн манлайллын шагнал
- 2009 он - Үндэсний гавьяат, Шароны Сарнай одон
- 2010 он - UCLA медаль
- 2012 - 11 дэх Сөүлийн энх тайвны шагнал
- 2012 он - Атлантын зөвлөл, АНУ судалгааны төв, Олон улсын шилдэг удирдагчийн шагнал
- 2014 - Харвардын их сургуулийн оны шилдэг хүмүүнлэгийн шагнал
- 2015 - Типперари олон улсын энх тайвны шагнал
- 2015 он - Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгийн Алтан медаль
- 2016 он - Голландын арслангийн Гранд загалмай баатар одон
- 2016 он - Францын Хүндэт Легион (Их офицер)
- 2017 он - Шароны Сарнайн үндэсний одон
- 2020 – Энх тайвны манлай шагналын тусгай шагнал
- 2023 - Diwali 'Power of One' Awards - Дивалигийн "Нэгний хүч" шагнал
- 2024 - 'Charles III Harmony Award' – 3-р Чарльз Хармони шагнал
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм олон одонтой болохоор нь шагнаад байгаа юм уу. Инээдтэй юм
Па�##�антай гуулины хандив
Аваргын шагн�##�ууд нь намдаа насаараа зүтгэгчдийн хаана ч хүрэхгүй юм байна. Намын сумууд 100 жилийн одонгоо өг
дэлхийд энх амг�##�анг төгс тогтоомоор л б.на.