Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Өмнөговь аймагт 40 настай эрэгтэй угаартаж амиа алджээ

Гурав хоногийн өмнө буюу энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “угаартсан хүмүүс байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай эрэгтэй Н угаартаж нас баран, 38 настай эмэгтэй О угаартаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд галлагаа буруу хийж түүхий нүүрсэнд угаартсан байж болзошгүй үйлдэл тогтоогджээ. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.

Иймд иргэд та бүхэн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж яндангаа тогтмол хөөлж угаарын хийн мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
11 сар 4, 2024 12:37

Жирийн нүүрсний угаар үнэртэй, өнгөтэй.

Холбоотой мэдээ

Back to top button