Чимээгүй тахал биднийг чирч одсоор байх уу
“Үгүй” гэж хэлэхгүй бол оройтох нь. Жил бүр чихрийн шижингийн улмаас 4 сая хүн үхэж байна. 2030 он хүртэл 643 сая хүн чихрийн шижин өвчнөөр шаналах болно. 2045 он гэхэд энэ тоо 783 саяд хүрнэ гэж Олон улсын Диабетын Холбоо тооцоолжээ.
Энэ өвчнийг эмчлэхийн тулд дэлхий нийт жилд 1 тэрбум гаруй долларыг зарцуулдаг. Монгол улсад 80 мянга орчим хүн чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр өвдсөн гэх тоо байна. Манай хүн амын 9 орчим хувь нь чихрийн шижинд нэрвэгдсэн байдалтай байгаа ба энэ тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Анзаарвал чихрийн шижин өвчний өвчлөл ихтэй 10 орноос 7 нь манайх шиг хөгжих гээд ядаж байгаа улсууд. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-60 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь ядуу улсуудад амьдарч байна. Оношлогдсон хүмүүсийн 90-95 хувь нь хоёрдугаар хэлбэрийнх.
Эдгээр тоо юуг илэрхийлж байна гэхээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээгүй, буруу хооллолттой улсуудад иргэд нь чимээгүй тахал - чихрийн шижинд нэрвэгддэг. Энэ нь алгуур, чимээгүйгээр хүний эрүүл мэндийг мэрсээр нэг мэдэхэд маш хүнд нөхцөлд оруулж тамладаг аюултай өвчин юм.
-Амтат аюул-
Чихрийн шижин нь буруу хооллолтоос улбаатайгаар нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүйд хүрэх, эсвэл боловсорсон инсулин нь биед хэрэг болж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны өвчин юм. Өвдөхгүй байх бүрэн бололцоотой. Ердөө л чихэр багатай эрүүл хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн байнга хийхэд л энэ тахлаас холуур явна.
Иргэдийн түгээмэл алдаа нь чихэрлэг ундаа, хоол хүнснээс болгоомжлох хирнээ маш их ханаагүй тос агуулсан, чанаргүй хүнсийг таньж мэдэхгүйгээс ихээр хордож байгаа явдал аж. Хоол зүйч, доктор, дэд профессор М . Пүрэвжав “ Хүнсэнд агуулагдсан далд хорны талаар ойлголт муу байна. Жишээ нь, “Ye Ye”, “Maxim” зэрэг нь кофе биш. Маш их чихэр, ургамлын тос агуулсан “Non-dairy cream” буюу хиймлээр гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Хар кофе уух бол эрүүл мэндэд сайн. Илчлэггүй хэрнээ бие махбодод хэрэгтэй, зохицуулах үйлчилгээтэй байдаг. Харин “Ye Ye”мэтийн бүтээгдэхүүнүүдийг “кофе” гэж нэрлэж болохгүй . Кофены орц маш бага агуулагддаг. Мөн сүү биш ургамлын тосны найрлагатай. Юу уух вэ гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Дээрх бүтээгдэхүүнүүдийг нэг удаа хэрэглэснээр хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өдөр бүр, давтамжтайгаар хэрэглэвэл сөрөг нөлөөтэй” хэмээн хэвлэлд ярьжээ.
Энэ бол чихрийн шижин бол чимээгүй тахал болохыг анхааруулж байгаа мэргэжилтний үг. Нэг үеэ бодвол дээр дооргүй чихрийн зохистой хэрэглээний талаар санаа тавьдаг болж байна. УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд С. Одонтуяагийн санаачилж, батлуулсан хуулиар “эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 грамм хүртэл чихэр агуулагдвал т а т в а р г ү й , т ү ү н э э с д э э ш хэмжээтэй бол “чихэртэй ундааны татвар ногдуулах” зохицуулалт бол эрх зүйн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч эерэг ү р д а г а в а р т а й б а й х н ь тодорхой. Хуульд 100 мл ундаан дах сахарын агууламж 5 граммаас дээш бол онцгой албан татварыг 500 төгрөгөөр тогтоохоор тусгажээ. Татварын хэмжээг жил дараалан нэмэгдүүлсээр 2026 он гэхэд 550 төгрөгийн татвартай болгох ажээ.
Бусад орны туршлагаас үзэхэд чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн д а р а а э д г э э р ө в ч н ө ө с шалтгаалсан эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурдаг аж. 2016 онд ДЭМБ-аас улс орнуудад хандаж таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмэгдүүлсэн ундаанд татвар ногдуулах хуулийн зохицуулалт хийхийг уриалсан юм. ЕБС-ийн 2100 хүүхдэд хийсэн судлагаагаар 14 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Өдөр бүр уудаг шингэний гуравны хоёр нь чихэрлэг ундаа гэнэ. 2010 онд хүүхдүүдийн дунд таргалалт 4 хувьтай байсан бол 2023 онд 38 хувь болж эрс нэмэгджээ. Энэ бол аюулын дохио!
Ирээдүй үеийнхний гуравны нэгээс илүү нь илүүдэл жинтэй болж байхад чимээгүй хараад суух ёсгүй. Хачирхалтай нь 15-аас дээш насны хүүхдүүд М.Пүрэвжав докторын анхааруулаад байгаа хиймэл ханаагүй тосон бүтээгдэхүүнтэй найруулдаг ундааг өргөн хэрэглэдэг нь таргалалтын нэг шалтгаан болж байгаа нь тогтоогджээ. Чихэрлэг ундаа гэхээр шингэнээр савласан бүтээгдэхүүнийг л анхаараад найруулдаг ундаануудыг анхаарлаас гадуур орхиж байгаа нь далд аюулыг даамжруулах нэг хүчин зүйл болж байна. “Монголиан маркетинг консалтинг”-ийн хийсэн судалгаанд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг гэжээ. Гэтэл кофе хэрэглэгчдийн 73 хувь нь задлаад шууд найруулан хэрэглэдэг хиймэл ургамлын тосон сүүтэй, чихэр ихтэй кофег ууж байна. Эдгээр хүмүүс жилд 3 тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг. Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсныг харвал жилдээ 103 тонн орчим кофе импортолдогийн 64 хувь нь "Ye Ye" мэтийн найруулдаг хулхи кофе байна. Импортын Ye Ye, Maxim, болон дотоодод савладаг Хаан кофе хамгийн их борлуулалттай гэнэ. Найруулдаг кофе нэг уут нь 250-350 төгрөг байгаа нь ихээр уух шалтгаан юм.
-Хулхи кофед "Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй" гэдэг шошго наая-
Хулхи кофены хорыг таниулж, кофены зөв хэрэглээг дэлгэрүүлж байгаа эерэг жишиг ч байна. Дундговь аймгийн Хулд суманд гэр кофе шоп ажиллуулдан Б.Төгөлдөрийн гэр бүл. Тэд хэвлэлд ийн ярьжээ. "Анх нээгдэхэд манай сумынхан ирж нэг кофе дундаа авч уугаад амсацгаасан. “Гашуун юм, “Ye Ye” кофеноос шал өөр юм” гэцгээж байв. Харин одоо тэгдэггүй. Авч уучхаад сайхан кофе байна, баярлалаа гэлцэнэ. Мөн тээвэрт явдаг кофе уугаад дадчихсан хүмүүс манайхыг зорьж ирдэг. Зарим нь бүр байнгын үйлчлүүлэгч болчихсон. Авч явах хүсэлтэй хүмүүстээ савлаад өгнө" хэмээжээ.
Нийгмийн сүлжээнд кофены зөв хэрэглээний шилжилтийг илтгэсэн постууд ч олширч байна. Бусад жиргээнээс сонирхуулахад, Bayraa Bojuhai “хайр, тэр чинь л кофе байхгүй юу. Ууттай YeYe этр уувал залуужих биш бүр хөгширнө шүү хэхэ” Цэнгэлжав Дуламжав: Болж өгвөл ууттай нэг удаагийн ҮеҮе кофе битгий ууж байгаарай. Иргэд ийнхүү эрүүл хэрэглээ рүү шилжиж байхад худалдаалагчид, импортлогчид нийгэмдээ тустай баймаар юм. Худалдаа эрхэлдэг байгууллагууд нэг бол далд хэлбэрийн чихэр, үл шингэх тос агуулсан бүтээгдэхүүнийг импортлохгүй байх, эсвэл бүтээгдэхүүн дээр “эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэсэн анхааруулга шошго халдаж өгөх хэрэгтэй болж байна. Тамхины хайрцаг дээр анхааруулдаг шиг.
Монголчууд жилд 522 тэрбум төгрөг зарцуулж, 210 сая литр чихэрлэг ундаа ууж байна. Өдөрт 500 гр, жилдээ 22 кг сахар нэг идэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Сахарыг өдөрт 25 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэх нь зохистой. Гэтэл ганц уут Үе Үе -ийн агууламжид хүний 2 өдрийн хэрэглээ орчихсон байх аж. Үе Үе уусаар Үе мөчөө тайрууллаа гэх үгний цаад учир энд л бий. Эрүүл хэрэглээ рүү шилжих уг нь хэцүү биш. Мэдэх, мэдүүлэх, хэвшихэд л болчихно. Нэн эртнээс өнөөдрийг хүртэл нийгмийн олонхийн сэтгэхүй, зан төлөвийг судласны дүнд хүмүүс “мэдэхгүй” зүйлдээ эргэлзэнгүй, хардангуй хандаж, үл итгэдэг болох нь тогтоогдсон. Танин мэдэхүй бол эргэлзээг дарах, зөв чиглэлд оруулах хүчирхэг зэвсэг тул мэргэд “Мэдлэг бол хүч” хэмээн сургасан байдаг. Тийм учраас “YeYe” мэт бүтээгдэхүүний далд аюулыг ойлгуулж, иргэдийн ойлголтыг (public awareness) дээшлүүлэхэд чихэрийн хэт хэрэглээ, буруу хүнс уух идэх байдал цэгцэрчих юм.
Монголчууд эртнээс Гурван цагаан “хор” гэдэгт давс, өөх, элсэн чихрийг тооцож иржээ. Давс хэтрүүлэх нь ямар хор хөнөөлтэй болох нь одоо бүх хүнд ойлгомжтой тул дурдахгүй орхиё. Өөхний хувьд ханаагүй тос буюу цагаан өнгөтэй өөх, тосыг дэмий гэж үзэж байсан нь орчин цагийн судалгаагаар нотлогдог. Шаргал өнгөтэй өөх нь ханасан тос бөгөөд энэ нь эрүүл мэндэд тустай, зөнөгрөх, судас хатуурах, тархины эд эс хуурайшихаас сэргийлдэг ач холбогдолтой ажээ. Тийм учраас нялх хүүхдэд хонины өвчүүний хэрсэн, сүүлний үзүүр хэсгийг хөхүүлдэг нь ханасан тосны баялаг эх үүсвэр юм. Харин монголчуудын ханаагүй тосны талаарх ойлголт маш муу байна. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа савлагаатай уусдаг кофены холимог, уусдаг цай, кофены сүү гэх ихэнх бүтээгдэхүүн нь ханаагүй тосоор баялаг аж. Харамсалтай нь хүнсний үйлдвэрлэл, худпалдаанд өртөг хямдруулах, донтуулах, төөрөгдүүлэх замаар борлуулалтаа өсгөх зорилгоор хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл өгөх, эсвэл огт мэдээлэл өгөхгүй байх хандлага цөөнгүй байдаг. Сахар нь асар хүчтэй донтуулагчийн тоонд багтдаг юм.
Хэрэглэгч “3 in 1” гэх томъёололтой холимогийн савлагаан дээрх бичээсийг хараад сахар эсвэл сахар орлуулагч, non dairy cream буюу сүүн бус тослогтой нунтаг, кофены амт оруулагч зэргийг ашигласныг мэддэг болчих юм бол татгалзах эсэх нь тэр хүний хэрэг. Харамсалтай нь ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортлож, худалдаалж байгаа байгууллагууд эдгээр бодисын талаарх бодит мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэггүй. Стандарт өндөртэй орнуудад савласан уусдаг (instant) кофены агууламжийг харахад хольцууд зохих хэмжээнд байх юм. ҮеҮе-ийг импортлож, борлуулж байсан компанийн захирал гадаад нийлүүлэгч нь “энийг өөрөө ууж болохгүй шүү, дэмий” гэж хэлсэн байх юм. Тэгэхээр шаардлага хангахгүй хүнс нийлүүлж байгаагаа зөвшөөрсөн болж таарна.
-Сахар, ханаагүй тосны тогтмол хэрэглээ хараа муутгана-
Сахар, ханаагүй тосны тогтмол хэрэглээ нь хүний эрүүл мэндийг гэмтээх сөрөг үр дагавар нь дараах байдалтай.
- Хараа муудна
- Зүрхний шигдээс болно
- Бөөрний ажиллагаа зогсно
- Цус өтгөрснөөс хөлний судас бөглөрч, цусны эргэлт зогссоноор хөлөө тайруулахад хүргэнэ.
Сүүлийн жилүүдэд чихэрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэр буюу зайлсхийх бүрэн бололцоотой өвчнийг үл тоож яваад хөлөө тайруулсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тэдний олонхи нь хүнсэнд агуулагдаж байгаа далд аюулын талаар мэдлэг мэдээлэлгүй байдаг.
Тийм учраас С.Одонтуяа нарын санаачлан батлуулсан хуульд савлагаатай найруулдаг ундааг нэмж багтаах шаардлагатай болж байгаа юм. Ханаагүй тос, чихэр орлуулагч агуулсан л бол зайлшгүй анхааруулах, хэрэглээг хязгаарлах ёстой бүтээгдэхүүн юм. Чимээгүй тахалд нэрвэгдсээр суухын оронд “Үгүй” гэж хэлцгээе. ҮеҮе мэтэд үгүй гэж хэлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Коло, спрайт энэ торт зэрэг бүтээгдэхүүнд өндөр татвар буюц онцгой �##�бан татвар ногдуулья
Чихрийн шижин дээр нэмээд ходоод, элэгний хавдар бас л зүй бус хооллолтоос болж байна. Транстосыг нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүдэд маш их хэрэглэж байна. Транстос нь хүний ходоодноос маш удаан хугацаанд гардаг муу тос. Нарийн �######�, маргарин, зайрмаг, бялуунд их хэрэглэдэг. Тесо компанийн Стандарт масло бол маргарин, цул транстос байдаг. Х�##�уун зун худ�##�даж аваад зуслан дээр ширээний дээр өдөржин тавьсан байхад огт хайлаагүй байсан. Жинхэнэ масло бол �##�ь хэдийн хайлаад урсчих хугацаа шүү дээ.
МCS компанид хамгийн түрүүнд арга хэмжээ ав.Монголчуудыг ундаагаараа хамгийн их хордуулж байгаа.
Баярл�##�аа маш сайн сайхан мэдээ хүргэж байгаад