Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны гэх хэргийг лхагва гарагт шүүнэ

“Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсоор Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх арваннэгдүгээр сарын 6-ны өдөр товлосон.

Тодруулбал,

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар,
  • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
  • Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
  • Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд,
  • Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
  • БНСУ-ын 2 иргэн

нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг сануулахад, нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гаа
Гаа
11 сар 4, 2024 14:28

Нүдний булайнууд яанд аа хөөрхиий !!!

haha
haha
11 сар 4, 2024 15:10

bataaraa hoishlon.

Холбоотой мэдээ

Back to top button