Нийтээс тасарсан Н.Учрал
УИХ-ын гишүүд парламентын танхимд үг хэлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээдэггүй. Хариуцлага ч үүрдэггүй. Тиймээс гишүүнийхээ микрофоныг ашиглаж, хувийн байдлаар бусдыг доромжлох, ашиг сонирхол бүхий үгсээ өөхөнд хулдаж ярих, тодорхой эрх ашгийг хамгаалах зэрэг эрхүүд тэдэнд нээлттэй байдаг.
Товчхондоо бол гишүүд яаж ч ярьж болдог гэсэн үг. Ярих агуулгынхаа сайн муугийн хязгаарыг зөвхөн өөрөө л тогтоох юм.
Харин үүнийг парламентад 9 дэх жилдээ сууж буй Н.Учрал таг мартжээ.
МАН-ын жагсаалтад эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болсон "шарк" Д.Энхтүвшинг "Та парламентад суучхаад МҮХАҮТ-ыг төлөөлж дуугарлаа" гэхчлэн буруутгасан. Улмаар Д.Энхтүвшин гишүүн "Үгэнд чинь орсонгүй гэж намайг намаас хөөж, намын бүлэг дээр арга хэмжээ авхуулах хүсэлтэй байгаа сурагтай байсан. Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье" гэж бичсэн юм.
МАН эрх барих хугацаандаа МҮХАҮТ-ыг хараандаа авч, ковидын үеэр асар олон ААН-үүд хаалгаа барьж байхад чихгүй толгой оргисоор суудаг байв. Ерөөс Б.Лхагважаваас хойш ААН-үүдээ татварын дарамтаас өмгөөлөх, хэтийдсэн нэг намын нөлөөллөөс хамгаалах, тэдний дуу хоолой болох агуулгаар хүчтэй дүргүй болцгоосон.
Зүй нь, японы парламентад будааны асуудлаа яриад сууж байдаг хэд хэдэн гишүүн байж л байдаг шиг Үйлдвэрчний эвлэл, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалан дуугардаг дүр зайлшгүй байх ёстой юм, манай төрийн ордонд.
Харин Н.Учрал бол хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчин хийгээд өнөө маргаашаараа татварын дарамтаас өндийхгүй байгаа ААН-үүдийн зовлонгоос онхи тасарсан хүн. Тийм хүнд Д.Энхтүвшингийн шүүмжлэл тэр чигтээ МХАҮТ-ын ажил шиг л сонсогдож байгаа юм.
Ерөөс өөрийнх нь эсрэг нэг сөрөг юм гарахад л шууд өрвөлздөг. Сонсож хүлээж авахаа бүр байгаад, тасраад одсон хүн өөрөө Н.Учрал болчхоод байна.
Мэтгэлцээний зарчимтай парламентын танхимд УИХ-ын гишүүнийг үг хэлснийх нь төлөө намаараа хариуцлага тооцуулах асуудал хүртэл ярьж, шууд "тэгж ярих ёсгүй" гэхчлэн бадрангуйгаар зааж чадаж байгаа юм, Н.Учрал.
Саяхан Н.Учралын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дарга Л.Гантөмөр нар луу зодчих шахам зандарсан байдалтай биеийн хэлэмж бүхий зураг сошиалаар хэсэг явсан. Тэрбээр Франц улстай хийх томоохон хэлцлийг ЗГХЭГ-ын даргын хувиар ахалж, Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Сонгуулийн дараа гэнэтхэн л ЗГХЭГ-ын даргаар очсон Н.Учралын ойрын жилүүдэд хамгийн том ажил нь өөрөө Францтай хийх хэлцэл. Уг хэлцэлд гол хөшүүрэг болох хуулийн төслөө парламентаар оруулж ирэх үедээ тэрийг ч, энийг ч "зодчихож" мэдэхээр ааш аягтай яваа нь энэ юм.
Аливаа нийгмийн урсгал өөрөө олон өнгөтэй. Энэ олон өнгийг байх ёсгүй гэх агуулгаар үгүйсгээд ирэхээрээ л тэнд ямар нэгэн буруутгал үүсэж байдаг. Тийм орчинд ортлоо, ингэж дүрдээ хэт биежилтээ МАН-ын залуухан сайд нар сүргээсээ тасарч эхэлсэн нь Н.Учралын үйлдлүүдээс харагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч ээ, та монгол хэлээ сайжруул. Сэтгүүлч хүний зэвсэг нь монгол хэл. Таны хэл мохоо модон байна. Дүрдээ биежих гэж юу гэж байгаан. Ёстой г�##�зуу хүн шиг юм бичихийн
Баян айлын мангар бацаан
Neg yamaa omogtoi hundee
ингээд эхэлэхээрээ засагт нь муу даа. унахын цондон
Хэт их эрдүү байцгаагаа юм бишүү энэ оруулж ирж байгаа төсвөө хар хамтарсан засаг байгуулаад хамтарч ид гээгүй байх шүү ер нь бол жагса�##�т тойрогийн гишүүд гэж илүү ямба эдлэхгүй шүү.
Учр�##� гишүүн чи хэн юм? шүүмжлэл сонсож сур эрх хүүхэд шиг нөхөр вэ
Тэр хүнд өвчин тусаж бсан хүн хавдарын эмнэлэг бариулах төсөв тусгах бодолгүй бгаа юм байхдаа.Хэт их баяжаад ирэхээр хүмүүсийн зан хувирдаг гэж энэдээ
het bie tooh gedeg hund uvchin tusaad bg hundee , ene ulsad uuruus n iluu medlegtei n bhgui met tolgoi n hamuuraad bn , ES, ih hurliin darga 2 tuuniig iim baidald hurgeed bn uu ? esvel ter neg udaa erunhiilegchiig aavaa gej pyldgansan n tolgoid n hashilsan us oroo yu ? ymarch bsn odoonii tom alband tentsehgui hun gedeg n medregdej bndaa , araas n Nomin gej eruu ohin ulsiin munguur garaa ugaah l bodoltoi boljee , ingej ulsiin hugjiliig uruugaa tataj bolohguiee !
Учирлыг гаргасан Монголын ард түмэн бид буруу болж дээ
Зайлуулаач
УИХ-д удаан суусан хулгайч нарыг цааз�##�в�##� таарна.
Их хурлынхан олонхийн эсрэг байрь, сууриа илэрхийлсэн болгоныг бүх боломжоор дарамтах болжээ. Д. Энхтүвшин, Баярмаа гээд л хэлмэгдэгсдийг жагсаав�##� нилээдгүй болно
Угаасаа юм мэддэггүй хүний зан хэдэн гадаад үг цээжилчихсэн түүнийгээ хагас дутуу ашиглаж мэдэмхий царайлсан юу ч мэддэггүй мангар пацаан хийсэн ажил болгон нь үр ашиггүй дахин дахин мөнгө үрсэн ажил өчнөөн тэрбумаар хийлгүүлсэн емонголиа гацна 2018 оноос хойших мэдээллүүд �##�га болчихсон
Учр�##� болон бусад Гишүүдийн эрүүл мэндийг үзүүлмээр байгаа юм.Шизофрен гэдэг өвчтэй хэд хэдэн хүн Ордонд Их хур�##�д Засагт байх шиг байх юм