УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав.
 
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.

“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой. 
 
Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.


 
“Huawei”  компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуавэй тагнуулын зорилгоор ашиглах төхөөрөмж суулгасан гээд Англи болон ЕХ ашиглахаас татгалзсан байдаг. Манайх няхуур хандах хэрэгтэй байх шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Unen shuu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн шүү

Зочин
Зочин

Дарвайсан данх өмнөд хөршид очихоороо палдагдаж гүйцэх юм аа дуртай бол өөрөө тэндээ амьдар л даа хятадад уусгахаар шиыдэждээ новш чинь

Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн
Шударга үнэнд дургүй Монголчууд яана даа.Нарагийн

Улсынхаа хамаг мэдээллээ алдах болжээ хөөөрхии,

Зочин
Зочин

Монголд нууц байхгүй тул зөв, дэмжиж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нууц гэж байхгүй юм бол Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байна вэ? Өмхий хятадуудтай холбоотой нууц байгаа юм уу?

Зочин
Зочин

Хятад машин хятад гар утас гээд бүх юм хужаа болох юм байна л даа

Зочин
Зочин

урвагчид

Зочинаааха
Зочинаааха

Монгол улсын ерөнхий сайд гуай
Кампаны аманд орох гээд өрөвдмөөр
Ичмээр ч шиг гутмаар......

Зочинзочин
Зочинзочин

Оюунэрдэнийг огцруулах хэрэгтэй.Монголчуудыг тайван замаар Мангасын аманд өгөх гэж шийджээ

Иргэн
Иргэн

Энэ яагаад хятад руу дандаа яваад байгаа юм бэ. Дууддаг юм уу. Өөрөө гүйж очоод байдаг юм уу

Зочин
Зочин

Англи гэх мэт улс санамсаргүй Huawei засгийн мөрийн хөтөлбөртэй байхад нь татгалзаж гаргаагүй шүззү, судлаач ээ, оюунэрдэнэ мөнгө өгсөн болгонтой заваараад болио, одоо ХЯТАД КОЛОН БОЛОХ ЮМ БНА Л ДА, БАНК+ТЁХНОЛОГИ ХОЁР Л ОРЖ ИРЭХЭД ӨНГӨРӨӨ Ш ДЭ, ЭНЭ ДАНХИЙГ ОДОО БОЛЬ Л ДО

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Зочин

Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж бгаа учраас Оюунэрдэнийг огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ нөхөр огцроод гитадруугаа явбал таарна. Амаа ангайсан матрын амруу давхиж орох гээд үзчихиймаа

Зочин
Зочин

Шинэ сэргэлтийн хулгайчдаас бариачээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун Эрдэнэ жинхэнэ эх орноосоо урваад,Хятадад нууц мэдээлэл дамжуулж ,гар биеэ оролцуулаад Хятадын Монгол болгох гээд яараад байна

Зочин
Зочин

Undram maani baga iin huurhun ohin bsan daa, lalariin muu shiree Tuvshuu leg h, hujaa tsarait baagiitai hel Amand orsnoos hoish hugshirchee. Huurhun ohin bsan Tegeed deer n mungutei hun ug n uuriiguu tordood yavahad yuhan baihavdee, huvtsaslalt, nuur tsarai, ene zogsoj bgaa n geed bur bolij. Haa bsan horoon darga bsan Khailaastiin Bayanselenge barag miss bolson bailee shdee, Undram mini uurtuu anhaarch uz.

Иргэн
Иргэн

МАХН-н дарга нар 30- жилийн турш туршлага судлаад юу өөрчлөгдөв!!!! Ккк Энэ залуу ерөнхий сайд чадвар муутай хүн юм даа!! Бүтэн 8 жилийн турш дороо дэвхцлээ гараас нь юм гарсангүй!!!

Зочин
Зочин

Энэ галч маань уурын зуухнаас өөр юм мэдэх
үү.

Зочин
Зочин

Угтах ёслолд Монгол хувцастай эмэгтэй байдаг нь ч юу вэ.

Баяраа
Баяраа

Хужаагийн тавиул харх хичнээн жил улс хорлох вэ

Зочин
Зочин

Хятадад ээлтэй ерөнхий сайдтай байх хэцүү юмаа.Бас л Монголыг сорж идсэн төсөлд хамтарчлаа

Зочин
Зочин

У руу вагчид

Зоч
Зоч

Удахгүй бослого гарах нь тодорхой боллоо доо. Хятад түрийний бөөс толгой дээр гарчээ. Хөөх цаг болж

Холбоотой мэдээ

Back to top button