Германы эрх баригч эвсэл таран бутарч, гэнэтийн сонгууль явуулахдаа туллаа
Германы Канцлер Олаф Шольц сангийн сайдаа ажлаас нь чөлөөлсөн нь эрх баригч намуудын эвслийг бутрахад хүргэн, гэнэтийн сонгууль явуулахдаа тулсан байна. Шольц Сангийн сайд Кристиан Линднерыг улсынхаа өмнө намаа тавьж, хуулийн төслийг үндэслэлгүйгээр хааж байна гэж буруутган ажлаас нь чөлөөлсөн юм. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулснаас хэдхэн цагийн дараа Европын хамгийн том эдийн засагтай улс болох Германд улс төрийн үймээн үүслээ.
Чөлөөлт демократ намын Линднерийг ажлаас нь чөлөөлснөөр Шольц Социал демократ, Ногоон намаас бүрдэх цөөнхийн засгийн газрыг толгойлох төлөвтэй болж байгаа юм. Цөөнхийн засгийн газар толгойлох тул тэр ямар нэгэн хуулийн төслийг баталж чадахгүй гэсэн үг. Ийм учир олон намаас бүрдсэн парламентын олонхтой хамтран ажиллаж хуулийн төслийг батлах шаардлагатай боллоо. Үүнээс гадна тэр парламентын итгэлцлийн санал хураалт ирэх жилийн нэгдүгээр сарын 15-нд явуулахаар төлөвлөж байгаа. Тус санал хураалтын үр дүнгээс хамаарч Германд гуравдугаар сарын сүүл гэхэд парламентын гэнэтийн сонгууль зарлаж магадгүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.