УЛС ТӨР

Сумын хүүхдүүд хаана усанд сэлж, иог, фитнессээр хичээллэж, металл боловсруулах вэ, сайд аа

Соёлын сайд Ч.Номингийн батлуулсан 18.3 тэрбум төгрөг олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэрбээр өчигдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлж тус багцад урлаг, спортын ямар арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээ багтаж буйг нүүр хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энд дарж уншина уу.

Тэгвэл энэ багцад багтсан урлаг, спортын зэрэг олон арга хэмжээнд хөдөө орон нутгийн болон алслагдсан бүсийн хүүхдүүд хамрагдаж чадахгүй дүр зураг ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн сургууль болон бүс нутагт энэ бүгдийг хэрэгжүүлэх суурь бааз байхгүй.

Тодруулбал, урлагийн боловсрол гэсэн хэсэгт график дизайн, гэрэл зургийн хичээл болон хийсвэр урлаг, дижитал, мозайк урлагийн хичээл гэхчлэн зааж өгчээ. Харин спортын боловсрол хэсэгт усанд сэлэлт, талбайн теннис, фитнесс, иога, биллиард, сновбордоор хичээллэх гэхчлэн жагсаалт гаргасан байна.

Хэрэгжих нь тодорхой болоод буй учир сумын сургуулийн жишээгээр авч үзье.

Тухайлбал сумын сургуульд мэдээлэл зүйн кабинет гэж бий. Энэ кабинетаас өөр техник технолги руу чиглэсэн мэргэжлийн гэж хэлж болох анги, танхим, бааз байдаггүй. Компьютерууд нь орчин үеийн томоохон график дизайны программуудыг ачаалж дийлэхгүй зэрэг шинэчлэлийн хоцрогдолтой гэж хэлж болно. Мөн дагаад боловсон хүчин, хүний нөөцийн асуудал сөхөгдөж таарна. Нэмээд гэрэл зургийн хичээл орох боломж хомс. Сургууль дотоодын хэрэгцээндээ нэгээс илүү камергүй нь бодит үнэн.

Цаашлаад хөдөө сумдын хүүхдүүд хаана усанд сэлж, талбайн теннис тоглож, фитнесс, иогаар хичээллэх вэ гэдэг эргэлзээтэй.

Энэ мэт хүртээмжгүй, нийтээр тэгш хамрагдах боломжгүй зүйлсийг ихээр тусгажээ. Үүнээс харвал хэт их төсөв тооцоолж батлуулсан дээрх "Соёлын эрхийн бичиг"-ийн хэрэгжилт, хүрэх үр дүн бүрхэг төсөөлөгдөж байна.

Үүнийг оркестрын удирдаачийн семинар, дуу зохиох семинар, саксафоны хичээл, хөгжим урлах мастер гэх хичээл, металл боловсруулах хичээл, үнэт эдлэл урлах хичээл, вааран урлалын хичээл гэх толгой дараалсан хэт мэргэжлийн төсөөлөлтэй жагсаалтууд баталж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2024 10:46

ЮУ ГЭЭД БАЙГААН БЭ? ГЭР ГЭРЭЭСЭЭ ТОМ ВАННАА ЧИРЖ ИРЭЭД СЭЛЧИЙШТ НЭГ АНГИ ТАНХИМДАА ЦУГЛААД ИОГДОНО НОМИН САЙДЫГ САЙН БАЙНА ГЭЖ МАГТАН ДУУЛАХ Ч БАГАДАНА ЭНЭ ШИЙДВЭР ИНГЭЖ ТАЙЛАГДАЖ БАЙНА.ТЭРБУМТАН НОМИН САЙД ӨӨРИЙХӨӨ ХӨРӨНГӨӨР МОНГОЛЫН БҮХ СУМАНД УСАН БАСЕИН ХИЙЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ДОНГИО АВГАЙГ ДАВРААСНЫХАА ГОРЫГ АМСАЖ БАЙНА ДАА

Зочин
Зочин
11 сар 7, 2024 13:48

Арай шүү

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:07

сандаран жагса�##�т гаргаад л хаха

Сайд
Сайд
11 сар 7, 2024 19:28

Хөдөө өсөөгүй хотын гүзээ иу чи. Тийм шаардлага т�##�ын монголчуудад одоохондоо �##�га. Зуны сайханд цэнгэх голдоо жараахай шиг өсдөг иум.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 20:20

Ха ха өлөн хулгайчид юу ч гэж жүжиг тавихаа мэдэлгүй дээ. Хулгайч л бол хулгайч

Багшир
Багшир
11 сар 8, 2024 07:52

Манай дарга нарын төлөвлөсөн ажлууд суд�##�гаа боловсруул�##�т дутуу мөрөөдлийн шинжтэй байдаг. Яс тас орон улсуудад бол шууд гологдоно. Намынхаа дэмжлэгтэйгээр л явж байгаа байх

Zochin
Zochin
11 сар 8, 2024 12:25

hediig hvvhded hediig uurtuu gehl vldsen odoo orilood nemergvi de

Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:53

Энэ хүүхнийг ш�##�уухан сайдаас суга татаад хөөгөөд явуулаач амьдр�##�д нийцэхгүй тэнгэрийн юм сэдчээд эргүүтээд байгаа юм чинь яаж сайд хийх харин гишүүнийхээ ажлыг хийж чадах юм уу? Өлгийнөөсөө гараагүй аавын буянд �##�бан туша�##�д очсон юм байна харин сайхан эцгийн нэр сүрийг ийм нөхдүүд б�##�ладаг!

Зочин
Зочин
11 сар 8, 2024 16:02

Эргүү 2

Эрдэнэ
Эрдэнэ
11 сар 8, 2024 16:21

Ичих булчирхайтай хулгайч ЗГ.т �##�гаа

би байна
би байна
11 сар 8, 2024 21:26

tanai gert za

Зочин
Зочин
11 сар 8, 2024 22:44

Монголчуудаа босьё тэмцэe, арай хэтэрлээштээ

Холбоотой мэдээ

Back to top button