Нийгэм мэдээ

Нэг дороос I Ээж М.Алдартуяа: Ханийн минь бие муу байгаа, хариад хэлнэ дээ

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.

Шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Шүүхийн байрны гадаад хэвлэл мэдээлэл, түүний ар гэр, холбогдох байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд Н.Өнөрцэцэгийн хэрэгт холбогдуулан байр сууриа илэрхийлж, хуралдааны шийдвэрийг хүлээж байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүх хуралд Н.Өнөрцэцэгийн найман өмгөөлөгч оролцож байгаа юм байна.


НЭМЭЛТ: 19.15 цаг

Н.Өнөрцэцэгийн ээж, эгч, эрэгтэй дүү нар шүүхийн шийдвэрийн талаар сэтгэгдлээ илэрхийлж байна.

Ээж М.Алдартуяа "Бид чухам яг яах вэ гэж бодогдож байна. Тал талаас мэдлэг боловсролтой хүмүүс оролцож, үүнийгээ ашиглалаа шүү дээ. Цагаадах болов уу гэсэн итгэл байсан. Одоо Дээд шүүхдээ л итгэж байна даа. Ханийн бие муу байгаа. Хариад хэлнэ дээ, одоо ч харж байгаа байх аа. Яг үнэндээ бол юу болоод байгааг сайн ойлгохгүй байна".

Эгч Н.Өнөрбаяр "Энэ хүнийг ямар нэгэн аргаар шоронд хий гэсэн үүрэг өгсөн байна. Одоо миний дүүгийн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бүхний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа. Үүнийг би хэлье. Одоо бид яах юм бэ. Яаж ч чадахгүй хэдэн хүн байгаа болохоор дээрэлхэж байна. У.Хүрэлсүх ээ, огцор. Чамаар удирдуулж яваадаа бид харамсаж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн бүгдийг коммандалж байна".

НЭМЭЛТ: 18.50 цаг

"ӨМГӨӨЛӨГЧ НАР: СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА, ДЭЭД ШҮҮХ ЭНЭ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ"

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж байна.

Өмгөөлөгч Д.Оросоо “Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан гэж үзэж байна. Гэтэл Монгол Улсад шүүхийн байгууллага цаашид хүний эрхийг хэрхэн дээдлэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Өмгөөлөгч нар хүний эрхийг дээдэлсэн төрт ёсонд итгэж буй. Бидэнд одоо хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэлье.

Өмгөөлөгч Р.Булгамаа “Энэ шүүхийн шийдвэрийг ард түмэн чих тавин хүлээж байлаа. УИХ-аас батлан гарсан, хүний эрхийг хамгаалах хууль амьдралд хэрхэн бууж байна гэдгийг илэрхийлэх түүхэн шийдвэр юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэлээ. Хуульч хүний хувьд, үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүндээс тайлбарлаж чадахгүй юм байна. Хүний эрх зөрчсөн маш олон үйл ажиллагаа явагдсаныг бас өнөөдөр олж мэдлээ. Хүн тодорхой гэмт хэрэгт шалгагдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудлууд байна. Хоёр улсын яллагчаас тодруулж асуухад бодитой хариулт өгч чадахгүй байсан. Иймд нааштай шийдвэр гарна гэж итгэсэн. Олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Олон үндэслэл гаргаж тавьсан. Харамсалтай нь ийм шийдвэр гарлаа. Дахин хэлэхэд, хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ.

Өмгөөлөгч “Нээлттэй явуулах боломж байсан. Нууц задруулах хэсгээ хаалттай, үлдсэн хэсгийг нээлттэй хэлэлцье гэсэн. Гэтэл бүхэлд нь хаалттай явуулна гэж шийдсэн. Дараа нь, Давж заалдах шатны шүүх өөрөө онцлогтой, хялбаршуулсан байдлаар явагддаг. Бидний хувьд байж болох, одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд зөрчигдсөн, хүний эрхийг дордуулсан асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр нь яагаад ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлүүд. Хэрвээ Монгол Улс шүүхтэй бол Дээд шүүх энэ хэргийг заавал хэлэлцэх ёстой. Түүнчлэн, төрийн нууцтай холбоотой ийм төрлийн хэргийг цаашид яаж хэлэлцэх вэ гэдэг кэйс бол энэ байсан. Нууц гээд хаалттай шалгадаг ийм хэм хэмжээ манай хуульд байхгүй. Бусад яамдаас санал авч байгаа, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч хангалтгүй санагдаж байна. Шүүхийн шийдвэр өөрөө учир битүүлэг. Олон жилийн өмнөөс л шүүхийн шинэтгэл гэж ярьсан, урагшаа ахиагүй байна гэж харж байна. Олон өмгөөлөгч мөр зэрэгцэн зургаан цаг ажилласны хувиар үүнийг хэлж буй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд сонсгох ёстой. Өөрсдөө лайваар цацсан, сая. Хаалттай хэлэлцсэн учраас үндэслэлээ дурдсангүй. Бид баталгаа гаргаж, нууц гэх бүх асуудалтай танилцсан. Танилцсан учраас ийм үндэслэлүүдийг итгэл төгс гаргаж тавилаа шүү дээ.

Хэрэв УДШ хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг. Процессын хэм хэмжээний дутагдалд л ихээхэн нөлөөллөө. Шүүхийн тогтоолыг гар дээр өгөхгүй гэлээ. Н.Өнөрцэцэгийн гэрийн хорионд оруулсан. Хоёрт, 07.01-07.18-ны хооронд хорооноосоо гарахыг хязгаарласан. Иргэний халдашгүй байдалд халдсан энэ нөхцөл байдлыг бид цаашид ярих ёстой. ХЭҮК очиж уулзаад өнгөрөх асуудал биш. Н.Өнөрцэцэгээс гадна олон хүн зорчих эрхээ хязгаарлуулдаг. Үндэслэл нь ойлгомжгүй. Яагаад Н.Өнөрцэцэгийн 161 хоног эрх хязгаарлуулсныг шүүхийн шийдвэрт оруулж болохгүй юм бэ гэж маргасан.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Өнөөдөр өмгөөлөгч нар маш сайн ажиллалаа. Хавтаст хэрэгт авагдсан, Н.Өнөрцэцэгийн кэйс гэж үлдэх, их сургуулийн оюутнуудын ширээн дээр үнэн мөн нь дэлгэгдэх энэ хэрэгт хариуцлагатай хандах ёстой байлаа. Нээлттэй явагдаж, хүний эрхийг хангах ёстой байлаа. Энэ үүднээс өмгөөлөгч нар хандсан. Төрийн нууцтай холбоотой баримтуудад нууцын баталгаа гаргасан учир ам барьж байна. Эрх зүйн орчныг сайжруулах, ил тод байлгах ёстой нь харагдлаа. Хэлмэгдүүлж байгаа юм уу, ял завшуулж байгаа юм уу гэдгийг хаалттай шүүхийн цаана мэдэх боломжгүй явагдаж байна. Залуу өмгөөлөгчийн хувьд үүнийг сайжруулахын төлөө явна гэдгээ хэлье. Маргаашаас эхлээд хэргийг заавал УДШ-ээр хэлэлцүүлэхээр хичээнэ. Бид Давж заалдах шатны шүүхэд итгэж байсан.

НЭМЭЛТ: 18.37 цаг

"ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГОМДЛЫГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ"

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж магадлагаа гаргалаа. Магадлалаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан  гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт баталбал зохих зүйлүүд батлагдан тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоож хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь  нийгмийн аюулын шинж чанар нь хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэрэгт нийцсэн байна гэж дүгнэж байна.

Хаалттай шүүх хурлын үйл ажиллагаа тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгч нарын шүүгчдэгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд тодорхой албан бичгээр хүргүүлнэ. Шүүгчдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ магадлалыг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж байна.

НЭМЭЛТ: 17.02 цаг

"ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА"

Прокурор Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар тайлбар дүгнэлтээ уншин танилцуулж дууслаа.

Улмаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж эхэллээ.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг Анхан шатны шүүх рүү буцаах хүсэлт гаргасан. Үүнийг шүүгчид хүлээж авбал Н.Өнөрцэцэг суллагдаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа шинээр үргэлжлэх юм.

Шүүх хуралдааныг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Б.Ариунхишиг, Б.Зориг нарын шүүгчид шүүж байна.

НЭМЭЛТ: 16.19 цаг

"ПРОКУРОР ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЖ ЭХЭЛЛЭЭ"

Шүүх хуралдаанд хохирогч Д.Мөнхтуул, Ц.Гарамжав нарын өмгөөлөгч тайлбар гаргасны дараа шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, өмгөөлөгч Д.Оросоо, П.Эрхэмбаяр, Ч.Хишигжаргал, Б.Мөнхбаяр, Р.Булгамаа нар ээлжээр тайлбар гаргалаа.

Үүний дараа прокурор Н.Улсболд тайлбар, дүгнэлтээ танилцуулж эхэлсэн байна.

Тус хэрэгт Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нарын хоёр прокурор ажиллаж байгаа юм.

Прокурор дүгнэлт уншсаны дараа шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлддөг.

НЭМЭЛТ: 15.12 цаг

"ШҮҮХ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ-

14.50 цаг хүртэл түр завсарласан Н.Өнөрцэцэгийг шүүх хуралдаан үргэлжилж эхэллээ.

Хуралдаанд яг одоо хохирогч Д.Мөнхтуулын өмгөөлөгч С.Соёлмаа тайлбар гаргаж байна. Д.Мөнхтуул нь яг ямар хэргийн хүрээнд Н.Өнөрцэцэгт гомдсон нь одоогоор тодорхойгүй байна.

НЭМЭЛТ: 14.10 цаг

-Ж.ЭРЭВГИЙЛХАМЫН ӨМГӨӨЛӨГЧ ТАЙЛБАРАА ГАРГАСНЫ ДАРАА ШҮҮХ ХУРАЛДААН ТҮР ЗАВСАРЛАЛАА-

Шүүх хуралдаанд,

  • Хохирогч Х.Ундрах-Оргил
  • Хохирогч Б.Өнөрбат
  • Хохирогч Ж.Эрэвхийлхамын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар тайлбар гаргалаа.

Ж.Эрэвгийлхам нь "найман ишигний" гэх хэргийн хохирогч юм. Улмаар шүүх хуралдаан 14.50 цаг хүртэл түр хугацаанд завсарлаад байна.

НЭМЭЛТ: 13.50 цаг

-Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ХЭРГИЙГ ШҮҮГЧ Б.ЗОРИГ ДЭНСЭЛЖ БАЙНА-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Завсарлалгүй 3 цаг хуралдаж байна. Хуралдаан хаалттай явагдаж байна. Н.Өнөрцэцэгийг шүүхийн байранд өглөөний 08:00 цагт авч ирсэн. Шүүхийн байрны гадаад хэвлэл мэдээлэл, түүний ар гэр, холбогдох байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд Н.Өнөрцэцэгийн хэрэгт холбогдуулан байр сууриа илэрхийлж, хуралдааны шийдвэрийг хүлээж байгаа юм.

Харин Н.Өнөрцэцэгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг дэнсэлж, улсын яллагчаар Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар оролцож байгаа юм байна.


НЭМЭЛТ: 12:30

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА: ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ ДЭЭР ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Шүүх хурал хаалттай горимоор явагдаж байгаа учир шүүхийн байрны гадаа Н.Өнөрцэцэгийн гэр бүл, мэргэжил нэгт нөхөд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүмүүс хүлээж, ажиглаж байна.

Харин УИХ-ын гишүүдээс Ж.Баярмаа очиж, тухайн шүүхийн байр руу нэвтрээд гарч ирлээ. Тэрбээр үүнийхээ дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр  “Шүүхийн хэвлэлийн ажилтан эмэгтэйгээс мэдээлэл аваад гарч ирлээ. Үнэмлэх, нэвтрэх төдийд л асуудал ярилаа. Тэгэхээс шүүх хурал руу бас орох боломжгүй. Нэгэнт хаалттай л бол хэнбугай ч байсан орох эрхгүйг ойлгох хэрэгтэй. Хаалттай гэж үзсэн нь буруу эсэх нь тусдаа асуудал. Би орох эрхгүйгээ мэдэж байгаа. Нэвтрэлтийн тал дээр сая асуудал үүсээд ойлголцсон. Ер нь бол бид шүүхдээ итгэх, хайрлах ёстой. Эд нар чинь жинхэнэ дэнслэнэ. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой хариуцлага заавал хүлээлгэх ёстой. Гэмт хэрэг үйлдчхээд зүгээр явж байж болохгүй. Тэгэхээр энэ бүхнийг чинь дэнсэлж шүүдэг нь шүүх. Шүүхийн хараат бус байдлыг улам нэмэгдүүлэх тал дээр яах ёстой дээр толгойгоо ажиллуулах ёстой юм байна. Надад шүүх танхимаа сая танилцууллаа. Жишээ нь, иргэд ирж суудаг нэг давхрын өрөө маш нарийхан. Тойроод суучихсан. УИХ дээр шүүхийн хөрөнгө оруулалттай асуудал нэлээд яригдсан. Шүүх гурав дахь засаглал гэдгээрээ бие даасан төсвийн хувьд хараат бус байх нь зөв.

Тийм учраас би судлая гэж бодож байгаа. Бусад улс орны шүүх байгууллага байдаг шиг төсвийн нийт зарлагын тодорхой хувийг шүүх засаглалд зориулна гээд хувилаад тавиад өгчихмөөр юм билээ. Тэгж байж магадгүй манай шүүхийн тайван тухтай ажиллах боломж нэмэгдэх юмшиг байгаа юм. Дээрээс нь шүүгчээр ажиллах хүн тэр болгон их байхаа больж байгаа тийм аюул байгааг шүүгчид ярьж байгаа. Тэгэхээр бид нар шүүгчийн цалин хөлсний асуудлыг ч ярих ёстой юм билээ.

Өнөөдөр маш их хэл амтай, маш их асуудал дагуулдаг ийм ажил мэргэжил. Буруу шийдвэр гарах, алдаж онох нь ч байдаг л байх. Зөв бурууг дэнслээд ажиллаад явж байгаа нь дийлэнх гэж үзэж байгаа. Энэ бүгдийг хараат бусаар ажиллуулах, шударга байх тал дээр санхүүгийн төсвийн ямар боломж байх нь уу тэр тал дээр ажиллая гэж бодож байгаа. Тэгж байж сая хүн болгоны хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг дээр бид нар итгэлтэй байх магадлал ихэснэ.

Энэ хурлыг бүхэлд нь хэсэгчлэн гэж заасан. Бид хуулийг нь эргэн харах хэрэгтэй. Хаана нь яаж салгахыг бүхэлд нь эргэн харах ёстой. Хуулиудын цоорхой байхыг үгүйсгэхгүй. Эргээд хууль тогтоогч бид нарын буруу л байх. Хууль бол яавал хүний эрх дээд зэргээр хангагдах вэ гэдэг өнцгөөр л шүүгдэх ёстой" гэв.


НЭМЭЛТ: 10:20 цаг

-Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: БИ ШҮҮХЭД ИТГЭЖ БАЙНА-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлж байна. Шүүх хурлын өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Хэргийн оролцогч субьектууд шүүх хуралд ажиглагчаар оролцож бас нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Н.Өнөрцэцэг өөрөө энэ талаар хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч нарын зүгээс дахин тусгаарлаж нээлттэй явуулах хүсэлтийг гаргана. Энэ бол нэг үндэслэл болно. Хэрхэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нээлттэй шүүх асуудлаар шүүхээс тоймлоод хаалттай явах үндэслэл байна гэж үзсэн. Харин өмгөөлөгч энэ мэдээг гарахаас өмнө эрхзүйн орчны талаар боломжтой эсэхийг хэлж байсан. Шүүх хуралдаан нээлттэй явах хуулийн зохицуулалттай. Хоёр л үндэслэлээр хаалттай явдаг. Нэгдүгээрт, бага насны хүүхдийн эрхтэй холбоотой асуудал, хоёрдугаарт, төрийн нууцтай холбоотой асуудал. Гэтэл энэ ганц төрийн нууцтай холбоотой хэрэг биш. Өөр хэргүүд байгаа учраас тэдгээрээс тусгаарлах боломж байгаа. Өөрөөр хэлбэл тэрийг хадгалсан гэдгээр буруутгаж байгаа бол хэн нэгэн тэрийг гаргасан байж таараа. Тэрэнтэй холбоотой хэсгийг тусгаарлах логик харагдаад байна. Тэгэхээр үүнийгээ тусгаарлаж байгаад иргэдийн итгэх итгэл шүүх яаж үйл ажиллагаагаа яаж явуулдгийг харуулах боломжтой учраас нээлттэй хийгээд өгөөч гэсэн.

Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч хэрхэн ажиллах тактик байгаа. Шүүх хүсэлтийг шийдвэрлэж таарна. Гарч ирээд мэдээлэл өгнө. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би шүүхдээ итгэнэ. Хуулийг хэрэглэж, тайлбарлаж, мэтгэлцэж шүүх хуралд орно. Шүүхийн танхимд хэн нэгнийг гүтгэж, өс хонзонгийн сэдлээр шүүхгүй байх. Би үүнд найдаж байгаа" гэлээ.

-Р.БУЛГАМАА: НУУЦ ГЭДЭГ НЭРИЙН ДОР ХҮНИЙ ЭРХИЙГ ДОРДУУЛДАГ БАЙДАЛД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Өмгөөлөгч Р.Булгамаа "Хууль хэрэглээний хувьд хүний эрх зүйн байдлыг дордуулсан ямар асуудал байгааг бодитой нарийвчилж авч үзэх байх. Цаашид хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ямар тохиолдолд тусгаарлах, ямар тохиолдолд нээлттэй байхыг хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдлаа. Тэр байтугай хамтран ажиллаж байгаа өмгөөлөгч нарын тухайд хүртэл гэм буруутай гэж буруутгагдаж байгаа нотлох баримт, хавтаст хэргүүдтэй нэг бүрчлэн танилцаад товчлол, тэмдэглэл хийгээд шүүхээс авч гарах эрх хүртэл өнөөдөр хязгаарлагдсан байна.

Бид яаж тэр олон хавтаст хэрэг, нотлох баримтыг тэд дүгээр талд тийм өгүүлбэр, ийм зүйл байгаа гэдгийг нэг бүрчлэн цээжлэх вэ. Хуульд заасан нууцын баталгааг өгөөд задруулахгүй гэж албан ёсоор баталгаа өгч байгаа. Хэрэв задруулбал Эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж илэрхийлж байгаа ч өнөөдөр бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалахтай холбоотой нотлох баримтуудын талаар товчлол тэмдэглэл хийгээд гарах эрх хүртэл хязгаарлагдмал. Нууц гэдэг нэрийн дор хүний эрхийг дордуулдаг, эрхээ бүрэн хамгаалуулах боломжийг олгохгүй байгаа нь хууль зүйн хувьд асар том шинэчлэл хийх шаардлагатайг илтгэж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 10:00 цаг

-ГАДАА ХОНОСОН ЭЭЖ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН НАЙДЛАГА ТАСАРЧ, ХААЛТТАЙ ШҮҮГДЭЖ ЭХЭЛЛЭЭ-

2024 оны арваннэгдүгээр сарын 7. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болж байна.

Давж заалдах шүүх хурлаа удтал хүлээж нээлттэй, ил тод шүүлгэхээр 72 цаг өлсгөлөн зарласан Н.Өнөрцэцэгийн тэвчээр, охин, дүү, эгчийгээ ямар хэрэгт холбогдсоныг нь мэдэж, ард түмэнд харуулах гэж Хэлмэгсдийн хөшөөний дэргэд гурван өдөр, хоёр шөнө суусан ар гэрийнхнийх нь итгэл найдвар тасарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хаалттай хаалганы цаана шүүж эхэллээ.

Энэ цагт "бид хамгаална, дугарна, чиний л зөв" гэж түүнийг өөгшүүлж, сайшааж байсан үзэгч, уншигчдынх нь ихэнх 100 гаруй хоногийн дараа хорихоос гарч, шүүхийн гадаа зогсох ээжийнхээ гараас барих гэж гүйсэн сэтгүүлчийг “энэ авгай яагаад маяглаад байгаа юм” гэж даапаалж буй нь харамсалтай.

Шүүх Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг товлосноос хойш цаг алдалгүй түүний шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулах гэж өмгөөлөгчид, хүний эрхийн байгууллага, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл хүсэлт гаргаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэвч шүүх түүнийг нь хүлээж авсан. Эл шалтгаанаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “зарим заалтыг нь салгаж шүүх хурлыг нээлттэй явуулах хууль эрх зүйн орчин байхгүй” гэж тайлбарласан. Атал хуулийнхан Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн “Төрийн нууцад хамаарах” заалтыг орхиод бусдыг нь нээлттэй шүүж болно гэж одоо ч тайлбарласаар байна.

Уг тайлбартаа: Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно гэж онцлоод буй.

Мөн түүнийг шүүж, ялласан гэх хэргүүд дунд огт ял өгдөггүй “Татвар”-ын хэрэг ч багтаж байгаа нь түүнийг хэлмэгдүүлчих вүү гэх хардлагыг төрүүлж, Н.Өнөрцэцэг ямар хэргээр ямар ял авч байгааг олон нийтэд харуулахын тулд нээлттэй, ил тод шүүлгэхийг хаана хаанаа хүсэж, зүтгэсэн ч барсангүй.


НЭМЭЛТ: 09:00 цаг

-Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ТОМ ХҮҮ: ЭЭЖИЙГЭЭ ИХ САНАЖ БАЙНА. ГАРААД ИРЭХ БАЙХ АА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй эхэлнэ.

Яг одоо шүүх хурлын байрны гадаа Н.Өнөрцэцэгийн ээж, дүү нар болон том хүү нь ирээд байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн том хүү:

-Ээжийгээ их санаж байна. Гараад ирэх байх аа гэж найдаж байна. Дүү маань ээжийг хаана байгааг гадарлаад байх шиг санагдсан. Сүүлийн 14 хоног дүү маань орой болгон уйлж байгаа. Би ч гэсэн ээжийгээ санаж байна гээд дүүгээ тайтгаруулсан байдалтай л байна. Ээжийгээ гараад ирэхийг хүлээгээд байна.

-Ээжийгээ харж амжсан уу?

-Арай ирж амжаагүй байсан болохоор ээжийгээ харж чадаагүй. Яг үнэндээ ээж дээр минь их л олон хэрэг яриад байгааг үнэндээ сайн ойлгохгүй байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү:

Аав минь бие нь муу, охин дээрээ очмоор байна гэж орилоод хэцүү байна Бид нарын суулт яах вэ, эгч минь өлсгөлөн зарлаад 78 цаг өнгөрөөд байна. Биеийн байдалд нь маш их санаа зовж байна. Бөөрний дутагдалтай хүн. Шүүх үнэн зөвөөр шийднэ гэсэн хүлээлт байна. Одоогийн байдлаар хоол унд өгсөн ч идэхгүй, авахгүй гэсэн. Хүлээлттэй, айдастай байна. Аавтайгаа утсаар ярихад биеийн байдал нь муу, уйлаад охин дээрээ очмоор байна гэж орилоод байсан. Үнэхээр хэцүү байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж:

Охин минь хоол унд идэж уугаагүй зөндөө удлаа. Охинтойгоо уулзчих болов уу гэж зөндөө харлаа. Уулзуулсангүй. Ээж рүүгээ хараад нэг зүйл хэлээд байсан, ээж рүүгээ бодвол нэг зүйл хэлье л гэсэн байх. Холоос, шүүх рүү орж байгааг нь харснаас ойроос охиныгоо харж чадсангүй

ХЭВЛЭЛИЙНХНЭЭС АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч ШҮҮХ ТАТГАЛЗЛАА

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр өдөр хаалттай явагдлаа. Өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй. Энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах эрсдэлтэй хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Олон удаагийн нээлттэй явуулах хүсэлтийн дараа хаалттай хуралдуулахаар шийдвэрлэчихлээ?

-Анхан шатны шүүх хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан. Өмгөөлөгчгүй хуралдсан. Тиймээс холбогдох бүх байгууллагуудаас хүсэлтээ өгсөн ч эхнээс нь хүсэлтийг хангаж өгсөнгүй. Өчигдөр МСНЭ хариугаа авсан. Өнөрөөд холбогдуулж 4,5 хэргийг нэг хавтаст хэрэг болгочихоод бүхэлд нь маш нууц гэсэн тамга дарчихсан учраас дундаас нь 2,3 хэргийг нь таслах боломжгүй учраас хууль зүйн гаргалгаа байхгүй гэдэг хариу өглөө. Ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч хэргийн оролцогч биш учраас шүүх хуралдаанд оролцуулахгүй гээд хаалт тавьчихлаа. ХЭҮК, МСНЭ, иргэд, хэвлэлийн байгууллагууд хүсэлтээ өгсөн бүгд нэг ийм хариу авсан. Шүүхэд найдах л үлдлээ. Анхан шатны шүүх хурлын дараа Давж заалдах шатны шүүхэд ихэд найдаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хэзээ шүүх ингэж хаалгаа түгжиж, зам хааж хурлаа хийдэг байсан юм бэ. Айдастай байна. Анхан шатны шүүх дээр маш их алдаа гаргасан учраас Давж заалдах шатны шүүх анхан руу буцаах байх гэсэн хүлээлт байна. Өнөрөө өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь суулт хийж хонолоо. Өнөрөөгийн хүсэлтээр нээлттэй шүүх хуралдааныг хуралдуулаасай. Өглөөний дүр зургийг харахад Өнөрөөг ээжтэй нь ч уулзуулсангүй. Шударга шүүх бий гэдэгт итгэж байна.


ЭХЛЭЛ: 08:00 цаг

-Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШҮҮХИЙН БАЙРАНД АВЧ ИРЛЭЭ-

Өнөөдөр /2024.11.07/ сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болно. Хурал 10:00 цагт эхэлнэ.

Хаалттай хаалганы цаана шүүгдэхээр болсон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байранд авч ирэх үед 100 гаруй хоног хоригдсон Н.Өнөрцэцэг хашааны гадна зогсож ээж рүүгээ гүйхээр оролдож, цагдаагийн хатуу хамгаалалтад чирүүлсэн байдалтай шүүх хурлын байр луу орлоо.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Т.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.ЭРДЭНЭБАЯР
НЭГ ДОРООС БУУЛГАЛТЫГ: О.СОЁЛМАА, М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинргэниргэниргэн.зочин
Зочинргэниргэниргэн.зочин
11 сар 7, 2024 10:49

Өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх дээр орох л байсан юм.Та нарт итгэдэг Өнөрөө өөртөө л гомдохоос яахав...Бүгд хур�##�д нь ороогүй биз дээ..

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:39

Гэхдээ л нэг но байна МАН ы хамаг авилга луйварыг оролдвол яадагыг харуулах гэж

Зочин
Зочин
11 сар 7, 2024 10:59

ЭЭ ХҮҮХДҮҮД МИНЭЭ ТА НАРЫГ ГАДАА БУЖИГНАЛДААД УЙМАРЧ БАЙХ ХОЙГУУР ӨНӨКӨД ЯЛ ӨГЧИХӨӨД НУУЦААР АЧААД АВААД ЯВЧИХНА ДАА АЯГҮЙ БОЛ ӨМГӨӨЛӨГЧ НЬ Ч ОРОХ ЭРХГҮЙ ХЭРЭГ ҮҮ? ТЭГВЭЛ НААДАХ ЧИНЬ 15 ЖИЛ ӨГЧИХӨЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ЯАНА ДАА ХӨӨРХИЙ МИНЬ ЯАЦАН АМЬТАН БОЛООД ИНГҮҮЛЭЭД БАЙГААН СУЛЛААЧЭЭ ШАЛАВХАН ЭМНЭЛЭГТ АВААЧЬЯА БӨӨРНИЙ ДУТАГДАЛД ОРЦОН ГЭЭД БАЙНАШТ.

Оюунсүрэн
Оюунсүрэн
11 сар 9, 2024 07:45
Reply to  Зочин

Чи хамсран хул6ай хийсэн хүн нь үү

zochin
zochin
11 сар 7, 2024 19:49
Reply to  Зочин

z##l chi erguu haltar ork s#a

зочин
зочин
11 сар 7, 2024 14:38
Reply to  Зочин

hudlaa shaa chi

Зочин
Зочин
11 сар 7, 2024 12:12

Ичинноров гээд чадварлаг хуульч өмгөөлөгч байдаг. Түүнийг өмгөөлөгчөөр авсан бол эхний шүүх хур�##�даанаар л цагаадах байсан даа.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:13
Reply to  Зочин

эмэгтэй өмгөөлөгч үү ? Энд бол ямар ч өмгөөлөгч хэрэг болохгүй байх. Харин маш том баг л урт хугацаандаа ажиллаж чадах байх. Албан туша�##�аа ашиглаад өшөө ав�##�т явагдаж буй учраас эргэлзээтэй. гэхдээ дараагийн сонгуулиар өөр нам ялчихв�##� энэ хэрэгт оролцсон бүх төрийн �##�бан хаагчид хариуцлагаа үүрнэ. Юм мөнх биш шүү. Хүмүүс ээ Үргэлж хууль бус юманд оролцохоос татг�##�зах хэрэгтэй. Ялангуяа төрийн �##�бан хаагчид. Хууль та нарт ингэх эрх олгосон байдаг. Уншаарай !

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 7, 2024 13:34

ШҮҮХ , ШҮҮГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ РУУ МАН-ЫН ХӨЛСНИЙ НОВШНУУД ПОПРОХ ГЭЖ ЯДСАН ЭТГЭЭДҮҮД НОЙРОО ХУГАСЛАН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ БАЙНА !!!

Зочин
Зочин
11 сар 7, 2024 13:49
Reply to  ЗОЧИН

АН-н Баярмаа гэдэг гишүүн чинь л хурлынх нь өмнө хүртэл орж нөлөөлөх гэж ороллсон байна тэнэгээ. Уншаач

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:33
Reply to  Зочин

Хэний шахаагаар орж ирсэн юм бол доо

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:03
Reply to  Зочин

их дарвлзаж баыгаа луйварчин даа

Kit
Kit
11 сар 7, 2024 13:39

Bulganchimeg umguulugch mundag shu, zuv yrij bn amjilt

Зочин
Зочин
11 сар 7, 2024 13:47

ЯАНАА ДАА ХӨӨРХИЙ МИНИЙ АХ НАМБАР ВАНГИЙН ОЙМСИЙГ ГОЗОЛЗУУЛАН АВЧ ЯВСНААС Ч СҮРТЭЙ ЮМ БОЛОХНЭЭ ГЭЦҮҮ Ч ЮМАА ДАА.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:00

ямар хэрэг хийж байгаагаа ч мэдэхгүй г�##�зуурч явсан орк дээр монголын бүх попчууд очиж бн энэ орк хүүхнийг г�##�зуурч явахад нь хөөргөдөж байсан хүмүүс хувааж цуслаж байсан гэр бүл нь бүгд шоу

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:13

хуулийн хүрээнд л байх хэрэгтэй дээ ардчил�##� гэхээр хаашаа юм вэ

тогтох
тогтох
11 сар 7, 2024 14:16

Энэ улстөрчид бас юу вэ худлаа поп гарууд

зочин
зочин
11 сар 7, 2024 14:41

SHUUH HUULIA L DAGA
ONOROO MASH IH MONGO AVCH BAYAJIJ CHADSAN NI UNEN

ZARIM HUNIIG ONOROO UHELD HURGESEN NI UNEN 12 NAST OHINIIG

Зочин
Зочин
11 сар 7, 2024 14:41

Shuuhiig albaar ingej muuhai haragduulah gej mun ih show hiij bnaa. Huuliaraa haalttai hiih uuregtei bolhoos shuugch nar duraaraa haalttai hiigeed bga yum bish shuu. Zolbin shantaajnii setguulch avgain shuuh hurlaar hurtel hoollodog setguulch, uls turchid, deer ni dur esgesen luivarchin umguulugchid ergeldeestei

8 ишиг гэж бодсон үнэн болж батлагдлаа.
8 ишиг гэж бодсон үнэн болж батлагдлаа.
11 сар 7, 2024 15:07

8 ичгэн дээр хуулийнхан буруу ажилласан нь үнэн. Нэг хүн 2 дахин их хохирол дээр тэнсэн авч байхад 8 ишигнийхэн тэрнээс 2 дахин бага хохиролтой хэр нь нялх хүүхэдтэй хэр нь эцэг эх 2 нь хоёулаа зэрэг 2 жилийн хорих ял авах нь буруу ! Хууль ерөнхийдөө нэг зарчмаар хэрэглэгддэг. Ингэж янз бүрээр хэрэглэдэггүй олон улсын жишиг байдаг. Энэ бол өрдөө төрийн �##�быг ашиглаж хувийн өс хонцонгоо авч буй хэрэг. ингэх нь хуулиараа хориотой байдаг !

8 ишиг гэж бодсон үнэн болж батлагдлаа.
8 ишиг гэж бодсон үнэн болж батлагдлаа.
11 сар 7, 2024 15:09

Нялх хүүхэдтэй хүнийг ингэнэ тэгнэ гэсэн хуулийн зохицуул�##�т байдаг. Уншиж байсан. хуулиа ерөнхийдөө баруунаас авсан болохоор хүнлэг хүнийг хамга�##�ах гэсэн санаа бий нь тэгэхэд харагдаж байсан. Ядаж бага насны хүүхдийг хамга�##�ах гэсэн оролдлого мөн.

Холбоо
Холбоо
11 сар 7, 2024 15:15

Э гэдэг эмэгтэй Хэнтий аймгийн холбогдох шүүхийн ажилчид болон прокурорын хооронд яг ямар холбоо байгааг л олох хэрэгтэй байна.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 7, 2024 15:42

8 ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСЛӨӨД ТОМ БАЙНА ДАА ! ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА ГЭЖ ШОУДАН ХЭВТРИЙН БОЛЖ ЖҮЖИГЛЭН АЧУУЛЖ ИРЭЭД Л ЗАЛЬТАЙ ХҮҮХЭНДЭЭ!

зочин
зочин
11 сар 7, 2024 15:44

анхан шатны хур�##�д өмгөөлөгч нараа оролцуулахгүй шоу тавьсан ! өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй учир шүүх ном дүрмийн дагуу хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэсэн

Зочин
Зочин
11 сар 7, 2024 17:05

Шудраг�##� ждү овшоор нүүс богдуулын газрын хулгаач хуучин ногоон автобус гээд нам дагасан өлөн хулгаачууддаа хатуу ял өгөх байлгүй

Ganaa
Ganaa
11 сар 7, 2024 17:06

ene olon umg###gch hulsuldug owo munguzei shantajchin awgai yumaa danch hulin dor irgennorahdog gedgig medehgui danchih olon huni mug uzsen de umhi makh hurtel chanaj idej haytadig hamgalsan munguni tulu uhej hatad bsan munork

Сэк
Сэк
11 сар 7, 2024 17:08

Шүүгч хүн �##�даж онох гэж байж болохгүй гишүүнээ

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:18

Булгамаа гэж өмгөөлөгч гэх авгай худлаа шүү

Тийм
Тийм
11 сар 7, 2024 18:18

Давилуун авгай бн�##�ээ буруу ч бгаа зөв ч бгаа энэнд

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:31

Эбигийн томилсон Зориг шүүгч мөн үү? Тэгвэл Өнөрөө ялгүй мултрах байхаа.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:44

хялбар арга буруу гараар мөнгө олдог бүх хүн энд шоудахаар иржээ

Зочин
Зочин
11 сар 7, 2024 19:04

Энэ ч Төрийн хийсэн гэрээ нууцуудыг мэдсэн байхаа Өшөө юун нууц байхав Алуурчин ч ил хэлсэн тэр бол нууцлах хэрэггүй Хүн хог охин хүүхэд бузарласан 8 ишиг тодорхой байсан өөр нууцад хамаарах юм байна у

Зочин
Зочин
11 сар 7, 2024 19:08

Өнөрөөг өмнө нь шоронд ороход бараг хэн ч дуугарахгүй байсан Тэр үед би түүний төлөө сэтгэл өвдөж, өмөөрч олон сэтгэгдэл бичсээн. Гэхдээ дараа нь би түүнийг чимээ багатай байгаасай, өөрийгөө бодоосой гэж сэтгэгдэл бичиж байсан. Өнөрөө сагсуураад их олон хүн рүү дайрдаг байсан. Нэг өдөр нь жигтэйхэн томроод л, маргааш нь өрөвдөлтэй үхэх гэж байгаа хүн шиг царай гаргаад л хэтэрхий их тоглосон болохоор өмөөрөөд хэрэггүй юм байна гэж бодсон. Бас нэг удаа хоёр хүнийг гөлөг нохой гээд л яагаад чимээгүй болчихов, би ажлаа хийх өдөр ирнэ гээд л загнаад байсан. Сэтгүүлчдийг бас тагнуулын газарт 300000 төгрөгөөр мэдээлэл худ�##�ддаг гээд л загнасан. Дараа нь Цэрэн их олон юмны зангилааг тайлахаар сонирхолтой хэргүүд задласан болохоор өмөөрөх зай үлдээгүй юм байнаа

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 7, 2024 19:36

ШҮҮХ , ШҮҮГЧИДТЭЙ ЮУ ЯРИХ ВЭ ! ХАВТАСТ ХЭРЭГТ АВАГДСАН НОТЛОХ БАРИМТУУДАД ТУЛГУУРЛАН ХУУЛЬД ЗААСАН ХЭМ ХЭМЖЭЭГ БАРИМТЛАН БИЕ ДААН ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА ! ӨМГӨӨЛӨГЧИД НЬ МУУ МӨНГӨ СААСАН ЭТГЭЭДҮҮД БАЙНА ! СООШЛ АШИГЛАН ЭЛДЭВ ЦУУ ТАРААЖ СЭВЭН ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ГЭЖ БҮТЭЛГҮЙ АРГУУД ХЭРЭГЛЭВ !

zochin
zochin
11 сар 7, 2024 19:53

yaliig ni ushuu nemeh estoi baisiin shantaaj hiij hulgai hiij hun gutgej haaltiin geree hiij mash ih huuli busaar mongo olson olon hun ruu shulsee uschuulj es zuigui buduulgeer dairch bur jangaa id gej tavlaj bsan avgai shde gohi ni uiliin ur chin irj de uuruu estoi jangaa ideed luusandaa hataj uh s#a

Зочин
Зочин
11 сар 7, 2024 19:53

8 өмгөөлөгчтэй ороод аргагүй том юмаа. Хэр баргийн хүн ингэж чадахгүй шүү. Шантажчин,ихэд хөрөнгөжсөн нь ил байна. Хууль тай орны иргэн хуулиар л зохицуулагдана. Хэрэг хийсэн хүн зохих хариуцлагаа үүрэх нь зөв.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 20:26

Дээд шүүх хүлээж авах нь юу л бол

Bat
Bat
11 сар 7, 2024 20:30

Setgulchidig huulin medlwgtei bolgo...ene nerig yu ch oilgodoggui baitsaa nuud bulshilj bn...mongol uls huulitai .....orh tusgaar...shitguulsen buhnii ar ger ineej ulddeggui...yagaad tuilshraad bn aaa....

Зочин
Зочин
11 сар 7, 2024 21:21

Шантааж луйвар хулгайн мөнгөөр Монголын шүүх цагдааг худ�##�даж авдаг тэрбумтан 8 өмгөөлөгчийг өлхөөн ав�##�гүй яахав! Намайг хэнч дийлэхгүй гэж сагаж сагс�##�заж явсаар үнэнд гүйцэгдэх шив. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байж мөнгө цагаан нүд улаан гэдгийг бодитоор харуулсан! Монголчуудын амьд явах эрхийг Хятадуудад мөнгөөр худ�##�дахад нь ёстой зэвүүцсэн. Мөнгөнд дургүй хүн байхгүй гэхдээ ингэтлээ доош орж өөрийгөө шившиг болгох хэрэггүй байсан. Алдаагаа үүрэх л болждээ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 22:39

Хупэлсухийн муу муухайболгоныг илчилсэний толоо хурэлсух �##�бан туша�##�аа ашиглан ошоогоо авч байгаа юм. Энэ муугаар бичиж байгаа хумуус бугдээрээ ур хуухэд эцэг эхтэй байх.

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
11 сар 8, 2024 09:48
Reply to  Зочин

Зүгээр байгаа хүнийг хорихгүй!!!Нялх хүүхэдтэй ээжүүд гэм хийгээд хүүхдүүд нь санаад байж л байгаа!!!Өнөрөө өөр хүн биш шүү!!!Тийм л гэмгүй юм бол шүүгдээд гараад ир!!!Юундаа айсан юм!!!

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
11 сар 7, 2024 23:34

Монголын түүхэнд... тэр тусмаа ардчилсан нээлттэй хүмүүнлэг иргэний нийгмийн шүүхийн байгууллагын үнэн бодит дүр зураг!!! Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжиж хамтран ажиллах нэрийн дор " Ха�##�ттай гэрээ ,, хийж...засагл�##� баахан сүржин даржин нэртэй гүйцэтгэх үйл ажиллагаанууддаа нийтэд дамжуулж сурт�##�чилж мэдээлэл цацуулж ашиглаж байгаад !!! Төрийн нууц зад�##�сан нэрээр хилс хэрэг тохож... ардын намын удирдлагын нөхдүүдийн хоорондын өш хонзонгийн золиос хэлмэгдүүлэлт болж...хоригдож цагдаж байгаа нь!!! Үнэхээр гутамшиг.!!!...нийслэлийн эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Б.Зориг тэргүүнтэй нөхөд !!! Томилсон эзэндээ үнэнчээр үйлчилж ...Монголын шүүхийн байгууллагын нэр хүндийг зориуд гутаах үйлдлүүдийг давтан хийж байгаа нь!!! МАХН-АРДЫН НАМЫН...д�##�д хүчирхийлэл хэлмэгдүүлэлтийн өнөөгийн өнгө дүр зураг.!!!????

Зоккккчин
Зоккккчин
11 сар 8, 2024 00:09

Онц ноцтой хүн амины гэмт хэрэгтэн биш дээ энэ хүн Гарамжав гуай та үр хүүхэд зээ нартайгаа буян хийдэг хүн бус уу яагаад энэ муу эмэгтэйд араагаа зууна вэ үр хүүхдүүд нь таны үр хүүхдээс ялгаа байхгүй нялх амьтад ээж аав нь өндөр настай жирийн л нэг м�##�чид шүү дээ эрэвгий лхам та 8 ишигний төлөө яасан олон хүний амьдр�##�аар тоголдог юм яагаад яагаад та ер нь хэнийх нь хамаатан садан юм ийм дэмий хогийн новшийн зан хэнд хэрэгтэй юм сайдах муудах юм хаана ч байна хэнд ч байна буян бодож элгийг нь дэвтээх сэтгэл �##�га уу та нарт

Зол
Зол
11 сар 8, 2024 00:23

Хүүхдүүд нь яана даа

Зочин
Зочин
11 сар 8, 2024 11:49

Одоо ээж нь Сүхбаатарын т�##�бай дээр өлсгөлөн зарлаж суух хэрэгтэй . Ард түмэн дэмжин шүү.

Баяргүй 8
Баяргүй 8
11 сар 8, 2024 13:37

Баяргүй 8 байснаас бядтай нэг байсан бол....

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:20

Жүжиг тавьчих юмаа

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:42

Ха�##�т нууц гэхээр л улс төр байна даа

Зочин
Зочин
11 сар 8, 2024 17:37

Гэр бүлээрээ шоучин айл,өвгөн нь зүгээр л байсан,шун�##�аа дарж явсан бол ийм байд�##�д орохгүй байх, карма нь ирсэн

Зочин
Зочин
11 сар 8, 2024 23:24

Гэм хийсэн бол зэм ирнэ. Нэг л их томорсон шатааж хийсэн авгай их даварсан юм аа.

Оюунсүрэн
Оюунсүрэн
11 сар 9, 2024 07:44

Гэр бүлээрээ жүжигчид юм бн шүү. Их мөнгөний бараа харсан болохоор бас том байна. Ерөнхийлөгчийг занаж ч байх шиг. Огцруулахий. Харин танай гэр бүл, тэр хулгайлсан, дээрэмдсэн тэр 50 тэрбумын чинь ард хэн байна. Өмхий махны хятадууд уу, АН уу. Шүүх буруу шүүсэн байна. Энэ хүнд багадаа 10 дээшээ 20 жил өгөх байсан

Зочин
Зочин
11 сар 13, 2024 07:51

Энэ өмхий тэрбумтан сэтгүүлч нэртэй шантаажчин зовоод бна уу турхираад бна уу.Шоронд бгаа өчнөөн мянган хоригдлуудын ээж аавууд хүүхдүүд бүгд зовж бгаа ганцхан танайх биш.Сэжг йн айл вэ

Холбоотой мэдээ

Back to top button