НИЙГЭМ

Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, 6 гүүр барина

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд тусгагдсан зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ойролцоох аялал жуулчлаын гол бүс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулахаар болжээ. Тодруулбал Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд авто замын чиглэлийг тогтоох, нийгэм эдийн засгийн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт зэргийг судлах үүднээс ТЭЗҮ-ийг боловруулж эхэлсэн аж. Үүгээр Налайх, Тэрэлж тосгоныг холбон дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх авто замын чиг сонголт, авто замын ангиллыг тогтоох, замын байгууламжийн бүрэлдэхүүн, уулзвар огтлолцлуудын шийдэл, хийц төсөвт өртгийн тооцоо байгалийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм. Энэ ажилд нийтдээ 500 сая төгрөг зарцуулахааp тендер зарлажээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button