УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Шүүхийн хараат бус байдал дээр толгойгоо ажиллуулах ёстой юм байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Шүүх хурал хаалттай горимоор явагдаж байгаа учир шүүхийн байрны гадаа Н.Өнөрцэцэгийн гэр бүл, мэргэжил нэгт нөхөд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүмүүс хүлээж, ажиглаж байна.
Харин УИХ-ын гишүүдээс Ж.Баярмаа очиж, тухайн шүүхийн байр руу нэвтрээд гарч ирлээ. Тэрбээр үүнийхээ дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр “Шүүхийн хэвлэлийн ажилтан эмэгтэйгээс мэдээлэл аваад гарч ирлээ. Үнэмлэх, нэвтрэх төдийд л асуудал ярилаа. Тэгэхээс шүүх хурал руу бас орох боломжгүй. Нэгэнт хаалттай л бол хэнбугай ч байсан орох эрхгүйг ойлгох хэрэгтэй. Хаалттай гэж үзсэн нь буруу эсэх нь тусдаа асуудал. Би орох эрхгүйгээ мэдэж байгаа. Нэвтрэлтийн тал дээр сая асуудал үүсээд ойлголцсон. Ер нь бол бид шүүхдээ итгэх, хайрлах ёстой. Эд нар чинь жинхэнэ дэнслэнэ. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой хариуцлага заавал хүлээлгэх ёстой. Гэмт хэрэг үйлдчхээд зүгээр явж байж болохгүй. Тэгэхээр энэ бүхнийг чинь дэнсэлж шүүдэг нь шүүх. Шүүхийн хараат бус байдлыг улам нэмэгдүүлэх тал дээр яах ёстой дээр толгойгоо ажиллуулах ёстой юм байна. Надад шүүх танхимаа сая танилцууллаа. Жишээ нь, иргэд ирж суудаг нэг давхрын өрөө маш нарийхан. Тойроод суучихсан. УИХ дээр шүүхийн хөрөнгө оруулалттай асуудал нэлээд яригдсан. Шүүх гурав дахь засаглал гэдгээрээ бие даасан төсвийн хувьд хараат бус байх нь зөв.
Тийм учраас би судлая гэж бодож байгаа. Бусад улс орны шүүх байгууллага байдаг шиг төсвийн нийт зарлагын тодорхой хувийг шүүх засаглалд зориулна гээд хувилаад тавиад өгчихмөөр юм билээ. Тэгж байж магадгүй манай шүүхийн тайван тухтай ажиллах боломж нэмэгдэх юмшиг байгаа юм. Дээрээс нь шүүгчээр ажиллах хүн тэр болгон их байхаа больж байгаа тийм аюул байгааг шүүгчид ярьж байгаа. Тэгэхээр бид нар шүүгчийн цалин хөлсний асуудлыг ч ярих ёстой юм билээ.
Өнөөдөр маш их хэл амтай, маш их асуудал дагуулдаг ийм ажил мэргэжил. Буруу шийдвэр гарах, алдаж онох нь ч байдаг л байх. Зөв бурууг дэнслээд ажиллаад явж байгаа нь дийлэнх гэж үзэж байгаа. Энэ бүгдийг хараат бусаар ажиллуулах, шударга байх тал дээр санхүүгийн төсвийн ямар боломж байх нь уу тэр тал дээр ажиллая гэж бодож байгаа. Тэгж байж сая хүн болгоны хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг дээр бид нар итгэлтэй байх магадлал ихэснэ.
Энэ хурлыг бүхэлд нь хэсэгчлэн гэж заасан. Бид хуулийг нь эргэн харах хэрэгтэй. Хаана нь яаж салгахыг бүхэлд нь эргэн харах ёстой. Хуулиудын цоорхой байхыг үгүйсгэхгүй. Эргээд хууль тогтоогч бид нарын буруу л байх. Хууль бол яавал хүний эрх дээд зэргээр хангагдах вэ гэдэг өнцгөөр л шүүгдэх ёстой" гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг тэнэг авгайд оролцохгүй юмгүй болжээ. Боов Оюунчимэгийг санагдуулж байна. Мэддэг ч юмгүй мэддэггүй ч юмгүй лайтай авгай нар. Олон иргэдийн амьдрлаар тоголсон луйварчин Мэндбаяр ахынхаа өшөөг авахаар ирсэн үү чи
Жудаг гэхээр нь яг тэр хүний дүү байх гэж бодож байсан юмаа.
ZUV OHIN MIN ZALUU YE MAAN UUR SETGEKGEETEI SHUDARGA BOLOH N MEDEEJ .HARIN ARDIIN NAMIIN KOMMUNIST UZELEER HUMUUJSEN SHUUH BOL ZASRAHGUI BHAAA
энэ долийсон авгай хулгайгаар их хур�##�д орчихоод дандаа төрийн ажил гацаах юм ярьж явдаг. гадны хөлсний новш
Жагса�##�таар сонгогдсон гишүүд бүгд энэншиг д�##�ий хүмүүсүү эсвэл ганцаараа энэ авгай б�##�ай юмуу
Чиний толгой хүрэх үү ха ха