НИЙГЭМ

Х.Нямбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын ордны ажилчдыг автобусаар зорчуулах шийдвэр буцаагдлаа

"20 минутын хот" үндэсний хороо есдүгээр сарын 02-ны өдөр анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм. 

  • Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ. 
  • Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн.

Энэ шийдвэр тухайн өдрийн маргаашаас буюу есдүгээр сарын 3-ны өглөөнөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн ордны ажилчид автобусаар гэртээ ирж, очих боломж бүрдсэн. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс бид тухайн үед гурав хоног дараалан өглөөний ажиглалтын сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Ингэхэд тухайн 10 автобус нэг ч зорчигчгүй хэвээр байсан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэр хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Энэ тухай албаны хүнээс хэд хоногийн өмнө тодруулахад “Төрийн ордны ажилчид автобусаар ажилдаа ирж, очих шийдвэр хэрэгжсэн хэвээр байгаа, болиулаагүй. Өгдөө бүр 07 цаг 30 минутаас тодорхой гурван чиглэлд зургаан автобус явж байгаа. Орой ажил тарах цагаас хойш мөн адил. Хэдэн хүн үйлчлүүлж байгаа эсэх нарийн мэдээлэл байхгүй байна” гэж байв.

Тэгвэл дээрх шийдвэрийг цуцлах болсныг мэдэгдлээ. Ингэснээр Төрийн ордны ажилчид машинаа орхиж автобусанд суух шаардлагагүй болж байна.

Дээрх ажлын тухайд, Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн, Хотын дарга Х.Нямбаатар нар

“Автомашины дугаарын хязгаарлалтыг иргэдийн саналд үндэслэж яаралтай хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана.

Автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Тодруулбал, Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, өөрсдөө уриалах шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:45

МАНын гаргасан шийдвэр дан эргэж буцна шүү дээ

Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:52

Заав�##� төрийн ордныхон гэдэг нь буруу. Гол чиглэлээр Төрийн �##�баныханд автобус гаргав�##� тэд сууна ш тээ. Автобусны жолооч нар төрийн ордныхоныг авна гээд яамдын ажилтнуудыг лав суулгадаггүй юм билээ.

Zochin
Zochin
11 сар 7, 2024 15:54

DANKH, GALCH OYUNERDENE, TULGU NYMBAATAR 2-s MONGOLCHUUD YU CH HULEEGEED HEREGGUIEE. Ene 2 HULGAICH, HUDALCHID CHADAH YM YU CH BGUI, HIIYE GESEN UCHUUHEN SETGEL CH BGUI, HYTADIIN ERLIIZ, HYTADUUDAD L UILCHILJ CHADNA. UMHII ERLIIZUUD.

Холбоотой мэдээ

Back to top button