Д.Энхтүвшингийн нэрийг барьж хуурамч мэдээлэл түгээснийг шалгуулахаар Сангийн яам ЦЕГ-т ханджээ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцсон. Үүнтэй холбоотойгоор түүний оролцсон дугаарыг хуулбарлан авах саналыг ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас тухайн телевизэд хүргүүлээд буй.
Энэ тухай Д.Энхтүвшин, "Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё, хаана очих уу. Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс дараах хариу мэдэгдлийг гаргаад байна.
Тус мэдэгдэлд, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэж ярьсан мэтээр илт худал мэдээллийг “Enkhmend Surenjav” гэх хуурамч хаягаас олон нийтийн цахим сүлжээнд тарааж, төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэх гомдол, мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн.
Гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Enkhmend Surenjav” гэх цахим хаяг нь хуурамч болох нь тогтоогдож, гомдолд дурдагдсан асуудал нэвтрүүлгийн үеэр яригдсан эсэхийг тогтоох зорилгоор бичлэгийг хуулбарлан авахаар NTV телевизэд албан бичгийг хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Энхтүвшинг дээрх гомдол, мэдээлэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ХӨӨРХИЙ ЭНЭ ЗАСАГ ТӨРИЙН БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛСЭН БОЛГОН ХЭНБУГАЙ Ч БАЙ ХҮҮРЭЭ ТАРААЛГАЖ НЭГ ХУДГААР ДАМЖИН ГУЛАГУУДАД ЗАЛАРДАГ БОЛЧИХЖЭЭ.ЭНХТҮВШИН МИНЬ БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ НААДУУЛ ЧИНЬ БОДИТ ҮНЭНИЙГ СОНСОХ ДУРГҮЙ ХУЛГАЙ НЬ ИЛРЭНЭ ГЭЖ АЙДАГ ЮМ ЗҮГЭЭР Л АЯЛДАН ДАГАЛДАЖ ГИШГЭСЭН ГАЗРААС НЬ АДИС ХҮРТЭЖ ДАРГАА ДАРГАА ГАДАА МАШИН ЧИГНААЛДАЖ БАЙНА СИГНАЛДАЖ Л БАЙГ ТЭЭ ДАРГАА ЭЭ ДАРГАА ТАНЫГАА ХАРАХААР ХАЙР ХҮРЭЭД БАЙНА ГЭЭД Л БАЙВАЛ БОЛЧИХНОО.
Хэдэн он бэ? Юм л бол дарамт�##�даг, айлган сүрдүүлдэг, хорьдог боллоо шүү.