УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хэлэлцэж байгаа асуудлаа ойлгоогүй" гэж УИХ-ын даргаараа шүүмжлүүлэв

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.11.08/ хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа юм.

Энэ үеэр дараах гурван гишүүн үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "20 жил парламентад суусан гишүүд тойргоо ч, улсаа ч аятайхан болгоогүй байна. Хоёр жилийн дотор төсвөө 60 хувиар тэлдэг улс дэлхийд байхгүй" хэмээсэн.

УИХ-ын С.Цэнгүүн: “Төсөвтэй холбоотой мэдээлэл хэдэн долоо хоногийн турш иргэдийн ч, УИХ-ын гишүүдийн ч анхаарлыг төвд байлаа” гэв.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Эдийн засгийг солонгоруулна гэж маш олон жил ярьсан. “Ирэх жилүүдэд төсөв ашигтай гарах болов уу яах бол” гэж бурханд найдсан, түгшсэн байдлаасаа хэзээ гарах юм бэ. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа сэргээнэ гэж олон жил ярилаа” гэсэн юм.

Харин "Хэлэлцэж байгаа асуудлаа ойлгоод асуултаа асуу. Дэгийн дагуу 2026-2027 оны төсвийн төсөөлөлтэй холбоотой асуудал ярь" хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зэмэлж, микрофоныг нь хаав.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:33

Яг үнэн хэлэлцэж байгаа асуудлаа огт ойлгохгүй гиүшүүд олон байгаа нь харамс�##�тай

Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:47

Угаасаа энэ 3 ойлгохоооргүй л дээ. Хоосон толгойтой нойлуудаар төр удирдуулна гэж ч юу байдаг юм

Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:49

ЮУ ЯРИАД БАЙГААН ЭДИЙН ЗАСГАА СОЛОНГОРУУЛАХ БИШ БҮҮР ХАРЛУУЛЧИХААД ГУЦАЛДААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ.ҮНЭХЭЭР 100 ЯМААНД 60 УХНА ТАВЬСАНТАЙ АГААР НЭГЭН БУС УУ? ЭНЭ ОЛОН ГИШҮҮД ЧИНЬ ЯАХ ГЭЖ БАЙГААН ИХЭНХ НЬ ГАДААДАД ТОМИЛОЛТ ӨВӨРТЛӨӨД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗУГААЛЖ ЯВАА НЬ ОЙЛГОМЖТОЙ УЛСЫН ТӨСӨВӨӨ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХДАА НАМ БҮЛЭГЛЭЛ ҮЛ ХАМААРАН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦОО СУДАЛГААТАЙ САЙН ТӨСӨВ БАТЛАХ ЁСТОЙ БУС УУ? ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АСУУЛГА ХЭРЭГТЭЙ БАЙНА ХҮЧИНДЭЭД БАТЛАГДСАН ТӨСӨВ ЭРГЭЭД ЭДИЙН ЗАСГИЙГ УНАГААХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БУС УУ? ТЭНГЭР ЗАЯАТ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ СОГТУУ ГАЛЗУУ БАЙМААРГҮЙ Л ЮМ БОДООЧ УХААРААЧ УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГААЧ.

Zochin
Zochin
11 сар 8, 2024 13:34

Bolowsrolgui lauwchid yaj oilgoh we

Zochin
Zochin
11 сар 8, 2024 14:17

Bolowsrolgui laiwchidiin tolgoi hurehgui

Зочин
Зочин
11 сар 8, 2024 14:23

энэ наараа ч билүү хүн чинь, хэдхэн хоногийн өмнө төсвөө өмөөрөөд, хамга�##�аад, уйлаад байгаагүй билүү, ямар орон гаран этгээд вэ

Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:48

Хэлэлцэж байгаа асуудлын т�##�аар уншиж танилцахгүй з�##�хуу гишүүд ажлаа хий.Төсвөө 70 хоногт уншиж танилцаагүй гишүүд ч байна.Ийм хүмүүс яаж хууль батлах билээ ээ дээ

Зоан 1
Зоан 1
11 сар 11, 2024 10:36

Энэ мөнхтулга, Цэнгүүн нар бол нилээн сайн боловсрол мэдлэг олж авсан, цаашид мэргэших боломжтой з�##�уус. Харин зарга хэрүүлээс өөр юу ч мэдэхгүй Нара гэх эмэгтэйн юм болгон дээр дууграрах, хүрч очих асууд�##� нь арай илүүц байна. Хатуухан хэлэхэд эхлээд адаглаад оройгоор боловч боловсролоо �##�ь нэг чиглэлээр дээшлүүл. Улс төрд сур�##�ц, улс төр, нийгэм, эдийн засгийн ном сурах бичиг сайн унш.

Холбоотой мэдээ

Back to top button