Улс төрийн халуун сэдэв

Ж.Баярмааг С.Баярцогт "сумлаж", МАН-ын дотоод зөрчлийг өдөөв

Ж.Баярмаа нь саяхан орон нутгийн сонгуулиар Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгох агуулгыг дэмжсэн байдаг. Тийм атлаа Ч.Номингийн 30 мянгаар хүүхдүүдэд үзвэр үзүүлэхийн эсрэг боссон. Гэхдээ засах боломжгүй үед нь. Түүнийг дээрх логикоор дүгнэхэд, хүүхдэд 30 мянган төгрөг олгохыг дэмжээд байгаа юм шиг. Өнгөн дээрээ засах талаар дуугарч, эсэргүүцэж байгаа ч хуулийн боломж нь өнгөрчихсөн хойно орилж эхэлжээ.

Яагаад Ж.Баярмаа гишүүн ийм ил, далд хоёр өөр дүрийг үзүүлэх болов. Гуравдугаар хэлэлцүүлэг өнгөрчихсөн байхад гэнэт тэр хэн нэгнээр "сумлагдав" уу гэсэн хардлагыг үүсгэв. Хөшигний ард одоо өрнөж буй төсвийн бужигнааныг С.Баярцогтыг өдүүлсэн. Гол эсэргүүцэгчээр нь Ж.Баярмааг бэлдэж, гаргаж тавьсан гэгдэж байв.

Нөгөө талаас төсвийн эсэргүүцэл ганц УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн асуудал биш болов. Эрх баригч намаас төсвийн эсэргүүцэлд гишүүд нэмэгдсээр байна. Ингэхдээ Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар тэргүүтэй, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ойр хүмүүс байгааг онцлууштай.

Төсөв батлах үеэр гишүүдэд "будаатай хуурга"-ны урилга илгээж, тэндээ сайтар юм хумаа тохирч авдаг найрааны байдлыг Б.Жавхлан сайд маш сайн гүйцэтгэсээр ирсэн. Тэгж ажилладаг учраас өнгөрсөн жилүүдэд ханцуй хавиргандаа тохиролцож, хоол олж идэцгээсэн гишүүд энэ жилийнх нь шиг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаагүй юм.

Энэ удаа АН-аас Ж.Баярмааг парламентын гадна суугаа С.Баярцогт сумлаж, МАН дотроос Ерөнхий сайдыг эзгүй буйг далимдуулан, гомдогсод төсвөө хөөрөгдөцгөөв.

Зүй нь, төсөв өргөн баригдсанаас хойших сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэйгөө хангалттай сайн танилцчих хугацаа өнгөрсөн. Гишүүдэд зургаан тэрбум хуваарилах асуудал зэргээрээ тохиролцоонд хүрч чадаагүй уураа ч МАН-ын гишүүд гаргаж буй нь энэ юм.

Жишээ нь, төсвөө чамбайруулах ёстой Ц.Даваасүрэн "Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах ёстой" гэхчлэн, өнөөх зургаан тэрбумыг суулгаж чадаагүй уураа Засгийн азарт хаяглан ярьж явна. Ёс зүйн хувьд УИх-ын гишүүд өнөөдөр орилох биш, өнгөрсөн 70 хоногт төсвөө унших л ёстой байв.

Энэ бүх парламент дахь бужигнаан эрүүл мэтгэлцээн бол биш. Эрх ашиг нь хангагдахгүй яваа ууртай хүмүүсийн байр суурь хийгээд парламентын гадна дотноос хэлд орж буй гишүүдээр дамжуулан, том эрх ашгаа хангах гэсэн давуу тархитуудынх нь шийдэл болж хувирлаа.

Одоо үүн дээр Засгийн газрын тэргүүн танхим дотроо ямар шийдэл хэлэх, батлагдсан хойно нь Төрийн тэргүүн хориг тавих эсэх. МАН-ын дотоод зодооны шинжтэй эдгээр үйлдлүүд С.Баярцогт тэргүүтэнд хөшигний ард хэрхэн ашигтай тусах тэргүүтэй том эрх ашгуудын сонирхол байгааг онцлууштай.

Г.ИТГЭЛ


Энэ талаарх өмнөх агуулга:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
55555
55555
11 сар 8, 2024 14:38

НААДАХЬ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ЮМ БИШ ҮҮ ЕРӨӨСӨӨ ЗҮГЭЭР БАЙДАГГҮЙ ХҮН БАЙНА

Зочин
Зочин
11 сар 8, 2024 16:19

Хулгай хийх бүр донтой болчихсон байдаг шиг энэ Баярцогт болсон болоогүй улс төрийн хор хутгах бүр гаж зуршил донтой болчихсон. Тэгээд л мэхт мэхэндээ болж унадаг. Сүүлийн 2 жил Хүүкийн хөл гарын үзүүрт ч гүйгээд л байгаа

Зочин
Зочин
11 сар 8, 2024 16:20

Глоб�##� Мэндбаяр гэх зартай луйварчны дүү хүүхэн Баярмааг нээх шудрга байхыг нь мэдэхгүй л юм байна. Заваан авгай тамхиа багасгаасай

Зочин
Зочин
11 сар 8, 2024 16:35

Хөөрүү Баярцогтын бичээд өгсөн жүжгийн зохиолыг �##�дахгүй уншиж байх чинь утсан Баярмаа гэж

Зочин
Зочин
11 сар 8, 2024 17:21

Мундаг л даа

новшнууд
новшнууд
11 сар 8, 2024 18:13

баасцогт бол угаасаа монгол төрийн эсрэг хулгайч дээр нь энэ долир авгай нэмэгдэв гэхдээ яаж ч чадахгүй

Иргэн
Иргэн
11 сар 8, 2024 18:19

Ирэх жилийн 35.8 их наядын төсөв гарт баригдаж нүдэнд харагдах зүйлгүй сансарт нисч с�##�хинд хийссэн зардлыг хараад ямар зорилго агууллагатай нь хамаагүй багасгах танах боломжит гарг�##�гаа гаргаж ирсэн нь сайхан...бас �##�даа оноог хэлдэг гишүүд бгаа нь схан ард иргэд ААНийг үнийн дарамтад орохоос сэргийлэх гэж дуугач бгаа нь сайхан

Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:20

Хэн ийм юманд итгэх бол Баярцогт гээд шаав�##� хэдэн тэнэг итгэх бол гээд нэг хашир поп өдөж байгаа бололтой

Зоч
Зоч
11 сар 8, 2024 18:23

Ганц нэг шудрага гишүүдийг яаж харлуулах вэ гэж толгойгоо хжиллуулдаг МАН -нхан, нөгөө т�##�аар ДАНХЫНХАН- ы пайр бна !!!

Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:30

Юун Баярцогт, Сайханбилэг вэ эд нар чинь г�##�т тэрэгнээс хоцорчихсон хүмүүс

Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:31

Сумлаж байхад

Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:34

Ядуухан Жонхуу нийтлэл байна

Зочин
Зочин
11 сар 8, 2024 19:10

Сонгууль өнгөрсөн ч гэсэн сумлагчаараа Эби-г сонгохгүй дээ.ккк Нийтлэл бичигч маань арай л хоцрогджээ. 90-д оны эхээр иймэрхүү гоё нийтлэлүүд их уншдаг байж билээ.ккк

Зочин
Зочин
11 сар 8, 2024 20:38

Олон юманд буруу чихээд байлгүй сонгуулийн АМЛАЛТАА биелүүлнэ үү, баярцогттой холбочихвол ард түмэн нулимаад эхэлнэ гэж байхгүй шүү. Харин ч улам эрч хүчтэйгээр гэмт хэрэгтнүүдийг илчлээсэй гэж хүсэж байна.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 20:43

Ийм юм сараачаад хоол олж идээд зүгээрүү ккк.

Budragchaa
Budragchaa
11 сар 8, 2024 21:17

Mash unen yumiig niiteljee?!? Judag gedeg hunii ugsaag sain haigaarai?!?

Зочин7
Зочин7
11 сар 8, 2024 21:52

БАЯРЦОГТ МУНДАГШД ХБАТТУЛГА МЭТИЙН НОВШНАР ПОПУЛИЗМЧУУД Л ТҮҮНД ДУРГҮЙ

Зочин
Зочин
11 сар 8, 2024 22:14

Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ атаархуу байдаг болтой.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 23:31

Монголын төр засгийн эрх баригчдыг дотроос хаг�##�ж бутаргах манай үл бүтэх зарим иргэд оршсоор байгааг бүү март.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 23:40

Баярцогт тэгвэл их л зөв зөвлөдөг юм байна.УИХ дээр энэ эмэгтэй л бүгдийг засаж з�##�руулахын тулд ганцаараа шахам зөрж зогсдог юм

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:53

Баярцогт Элбэгдорж 2г хүндлээд ч яахаа дээ хулгайч урвагч л болох гээгүй бол!!! энэ 2г шүтвэл дуус2

Холбоотой мэдээ

Back to top button