Ч.Анар: Баруунд хэсэгчлэн хоригт орчихсон "Huawei"-тэй ирээдүйн суурь дэд бүтцээ холбох нь эрсдэлтэй
УИХ-ын гишүүн Ч.Анартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төр өөрөө гаргах ёстой бодлогоо гаднын компанид хариуцуулж болохгүй, эрсдэлтэй-
-Huawei-тай хамтрах санамж бичиг зурж, ажлын хэсэг байгуулсан. Үүнийг та Үндэсний аюулгүй байдалд халдахаас гадна иргэний болон Дэд бүтцийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Харин Засгийн газар үүнийг эрс үгүйсгэсэн тайлбар хийсэн. Гэтэл иргэд төөрөгдөлд ороод байна?
-Нэгдүгээрт, хувийн хэвшлийн өдөр тутмын тоног төхөөрөмж нийлүүлэх асуудал биш. Энэ бол төрийн мэдээллийн дэд бүтэц. Төрийн мэдээллийн дэд бүтцэд Гадаад бодлогын үзэл баримтлалаараа хоёр хөршийн "юм" угаасаа байж болдоггүй. Бүх улс ийм.
Гадаад бодлогын үзэл баримтлал, ҮАБ-ын үзэл баримтлалаар төрийн дээд албан тушаалтан аливаа нэгэн аюулгүй байдалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахдаа заавал ҮАБЗ-ийн 12.3 дугаар зүйл заалтыг дагах ёстой.
Хоёрдугаарт, Huawei бол олон улсад ялангуяа баруунд хэсэгчлэн хоригт орчихсон компани. Зарим тоног төхөөрөмж, үндсэн сүлжээг нь төр байтугай хувийн хэвшлүүд хориглож байгаа. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа.
-Шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, хамгийн гол нь боомтуудаа 5G сүлжээгээр хангахад хамтран ажиллахаар болсон.
-Технологи болон эдийн засгийн хувьд амьдрал дээр нэвтрээд эхэлчихсэн зүйл. 5G бол ганц харилцагчийн асуудал биш. Улс орны ирээдүйн суурь дэд бүтцийн асуудал. Иймд тэр тусмаа болгоомжтой хандах ёстой. Миний мэдэж байгаагаар одоогоос гурван жилийн өмнө БНХАУ-ын хил дээр өөрөө явагч тээврийн хэрэгсэл бэлэн болсон. Манай талаас бол болоогүй. Үнэн. Үүнийг БНХАУ-ын удирдлагын системтэй холбож хийх нь эрсдэлтэй. Цаанаас удирдах боломжоор хангаж өгч байна л гэсэн үг.
Арав, хорин жилийн дараа Улаанбаатар хот хүссэн, хүсээгүй "Смарт сити" болно. Өөрөө явагч машин, дрон, метро хиймэл оюун ухаан, 5G-гээр удирдагдаж эхэлнэ. Тэр үед бүх удирдлага бидний мэдэлд байхгүй байна гэдэг чинь асар том эрсдэл.
-Технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудлаар Засгийн газар мөн тохироод ирсэн. Манайх энэ салбарын хүний нөөцөө хаана бэлтгэвэл илүү зохимжтой юм бэ?
-Энэ тал дээр харин нээлттэй. Бид олон талт харилцаагаа хөгжүүлбэл илүү сайн. БНХАУ харин яалт ч үгүй тэргүүлэгч болж байгаа. Мөн АНУ, Япон, Европын холбооны улс зэрэгт ижилд тэгш харилцаагаар боловсон хүчнээ бэлтгэвэл зохимжтой. Ялангуяа БНХАУ-аас практик түвшинд судалж, сурах зүйл их бий.
-Таныг Ерөнхий сайдын Шанхайн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хэрнээ яюахгүй гэдгээ өмнөх өдөр нь хэлээд үлдчихсэн гэгдэж байна. Айлчлалаар "Huawei" компанитай хэлэлцэх асуудлыг мэдэж байсан ч, улстөржиж байна гэгдээд байна л даа?
-Айлчлалын бүрэлдэхүүнд миний нэр байсан. Хөтөлбөртэй нь урд өдөр нь танилцсан. "Huawei"-тай очиж танилцана гэдэг . Түүнээс биш хамтарсан ажлын хэсэг байгуулах, бодлого тодорхойлох талаар нарийн ширийн зүйл бидэнд танилцуулсан хөтөлбөрт дурдагдаагүй. Улмаар ажлын хэсэг нь Шанхайд очоод байгуулагдсан талаар бүр дараа нь сонссон.
-Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байснаас хиймэл дагуул хөөргөх боломжоо алдсаар ирсэн-
-"Үндэсний хиймэл дагуул"-ын төсөв хэт өндөр байгааг та шүүмжилсэн. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үүнийхээ хөрөнгийг 2025 оны төсөв суулгачихав уу?
-Үндэсний хиймэл дагуулын төслийг УИХ-ын чуулганаар орж ирж, хэлэлцүүлэх учиртай. Одоогоор урьдчилсан байдлаарх танилцуулга явагдлаа. Гэтэл 2024 оны төсвийн тодотголд урьдчилгаа төлбөрийн 65 тэрбум төгрөгийг оруулчихсан юм билээ. Энэ ямар учиртай төсөв болохыг ИЦББХ-ны дарга Золжаргал тэргүүтэй хүмүүс танилцсан. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ч чиг шугамаараа танилцсан.
-"Үндэсний хиймэл дагуул бидэнд хэрэгтэй, хэрэгтэй" гэдэг талцал багагүй өндөр авлаа. Хиймэл дагуулын ач холбогдлоос эхэлж ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан?
-Үндэсний аюулгүй байдлын утгаараа хиймэл дагуул бидэнд хэрэгтэй. Гэхдээ "ийм" хүчин чадалтай мөртлөө "ийм" үнэтэй бол хэрэггүй. Уламжлалт хиймэд дагуулыг асар өндөр үнэтэйгээр шийдэх гээд байна. Хямдхан буюу зах зээлийнхээ үнэд нийцсэн байх ёстой. Эдийн засгийн шаардлагуудаа харилцан тавьж, тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх учиртай.
Мөн Засгийн газар болон яамдад буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа. 260 мянган малчныг интернеттэй болгоно гэдэг мэдээлэл сонгуулийн өмнө их явсан. Гэтэл ийм боломжгүй. Танилцаад үзтэл телевизийн нэвтрүүлгийн зурвасын үйлчилгээг ч явуулах боломжгүй болж таарсан.
Монгол Улс хоёр хөршөөс татсан шилэн кабелаар интернетийн үйлчилгээгээр хамааралтай. Гадаад нөхцөл байдал хүндэрвэл бид интернетгүй болно. Гуравдагч хөрш буюу "Старлинк"-ийг нээсэн. Эрсдэлийг бууруулж байгаа боловч, Украйны дайнаар хаасан кейс үүссэн. Хилийн бүс дээр ч ажиллахгүй.
Онцгой байдлын үед хилийн боомт, заставуудад үндэсний хиймэл дагуул яалт ч үгүй хэрэгтэй. Гэхдээ онцгой байдал хэзээ үүсэхийг бид хэлж мэдэхгүй шүү дээ.
-Олон нийтэд бол уулын мухарт суугаа малчид интернетэд холбогдоно гэж ухуулсан, ойлгуулсан.
-Харин тийм. Би үүнийг л буруу гэж үзээд байгаа юм.
-Уламжлалт хиймэл дагуулыг та дэмжихгүй байгаа. Тэгвэл манайд ямар хиймэл дагуулыг, хэзээ хөөргөвөл тохиромжтой юм бэ?
-Гадаад бодлогын хүрээнд Франц улсын “Талес Алейна Спэйс” компанитай хамтрахад буруудах зүйл байхгүй. Энэ компанид орчин үеийн NEO хиймэл дагуул байгаа. Энэ нь илүү өндөр хүчин чадалтай, олон талын үйлчилгээг хүргэх боломжтой. Хэд хэдэн технологийн асуудал байгаа ч, тухайн үед нь ярилцаад шийдэж болно. Үүнийг л одоо яриад төсөвт өртгөөрөө шийдвэрлэх тухай ярилцмаар байгаа юм. Эсвэл уламжлалт хиймэл дагуулынхаа үнэ өртгийг бууруулах шаардлагатай.
Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байснаас хиймэл дагуул хөөргөх боломжоо алдаж ирсэн. Сансрын орон зайд манай улсын эзлэх орон зай гэдэг асар үнэ цэнтэй зүйл. Хоёр хөрш болон Солонгос улс сансрын орон зайнаас авсаар жижгэрсээр байгаа. Яваандаа бид байршлаа алдах ч эрсдэлтэй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв ярьсан байна. Баяр хүргэе. Оюунэхдэнийн боловсрол муу, з�##�ь мэх, худлаа ярих, амлах нь хирээс хэтэрсэн хүн. Үнэхээр маш муу боловсролотй, өш хонзон ихтэй, буруу хийсэн зүйлээ дараа нь ярихдаа Нямбаатар шигээ эргүүлэн мушгиж хувиргаж чаддаг муу муухай юманд гаршсан хүн
зөв ярьсан байна
Аан тэгвэл хиймэл дагуул ч хэрэгтэй авах дээр бол тохирчдээ. Гадаад орчинд дайн дажин ихтэй дэг журамгүй болж эхэлж байхад өнөө маргаашийн хоолоо л бодолгүй аюулгүй байдлаа бас сайн анхаарах хэрэгтэй л дээ. Учра л мэт нь дундаас нь бас хусчихвий дээ
Оюунэрдэнийн үнэн төрх өдрөөс өдөрт нэмэгдэх байх даа яана даа монголчууд минь...
УИХ-д Шарк танк-н Энхтүвшин,Анар нар орсноор үзэл бодлоо хэлж бгаад баяртай бнаа. Та нар минь хичээгээрэй,бид найдаж бна
Орос Хятадаас нутгаа аваад бушуухан холдьё
Тэр баруун хэнд хамаатай
юм тэртэй тэргүй нурж унаж байгаа улсууд хойд урд хөршөө дага баруун гэж с�##�баж байгаа �####� нар өөрсдөө тэдэнд �######�өө худ�##�д за
Яг үнэн баруун гдсолиорчихсон баагиинуу энэ Анар гээд нэг сэгсийсэн дурак ондоо гээд л сүртэй нэртэй юм хийгээд олигтой юм болоогүй одоо болохоор хувийг баруунд хоригт орсон гэнээ Баруун ямар хамаа байсиин манайд хоригт ороогүй биедээ ам ангайх болгондоо баруун гэж солиороод
Нурж унахыг чи харлаа юу
Энэ зөв шүү. Бид төсвийн хэрүүл хийж байгаад энэ асуудлыг анзааргагүй өнгөрөөсөн. Манай улаан төр цаашлаад иргэдээ Хятадын компанитай хамтран хянах бололцоо нээгдэх юм. Тэгвэл юун ардчил�##� манатай юм болно.
Их хур�##�д олон арван боловсрол мэдлэг мэргэжил мэргэшсэн чадвартай з�##�уучууд орж ирснээр !!!... зөв бодит үндэслэл тавьж олон т�##�аас нь хэлэлцэж мэтгэлцэж байж шийдвэр гаргадаг механизм буй болж байгаа нь �##�хам !!!???
...Ардын намын дарга...Монгол улсын ерөнхий сайд өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх ...шаардлагатай бол өөрөө сайн дураараа огцорч чаддаг болчихвол!!!????
Техникийн анхан шатны боловсролгүй ерөнхий сайд нь гадаадын байгууллагат толгойгоо мэдүүлэх ч гэж дээ. Яана даа.
Худлаа том том юм ярисан новшнууд. Хийж байгаа үр бүтээлтэй зүйл нэг ч байхгүй.
Анарыг дэмждэг я хиймэл дагуул дээр яагаад ч Францтай хамтар ч болохгүй ээ! Ураны барьцаанд орж эх орноо сүйрүүлэх гээд байгаа Цаад з�##�ийг нь хараач. Шинэ технологи хоргүй энэ тэр зүгээр л үлгэр.Явж 2 хаа байсан ганц Францад хайр зарлаад яах гээд байгааг ард түмэн харж байна. Бодлогоо өөрчил.
Чи хуцаа, чамд энэ т�##�аар бөөсөн чинээ мэдлэг байхгүй
Арзгар х�##�тар ухна бага шиг хуцаарай .
Анар минь ! Тэр �##�ан хядагч , хулгайч , дээрэмчин баруундаа очиж тааваараа сайхан амьдар !!! Чи энэ удсад илүүдээд байна .
Чи өөрөө д�##�драач
Улны улсын зовлон шүү дээ з�##�уу минь!!! МАХН энэ улс орныг сүйрүүлж дууслаа!!!
Зөв зүйл ярьсан байна. Ганц нэг Улс орноо хамга�##�ж шийдэл шийдвэр гаргаж байх хэрэгтэй.
Tim yy??? Tegel zoev,zöv
Энэ чинь одоо Оюунэрдэнэ тэргүүтэй хэсэг мунхагууд ард түмнээ эх орноо худ�##�даад эх орноосоо урвасан юм бишүү.
Эд нарт монгол улсад ашигтай ашиггүй нь хамаагүй өөрсдөө ашигтай юм хийх гээд улайраад байна даа
90 оноос Оросын хараатаас гарна гэсээр Хятадын хараат боллоо бид АН засаглаж байхдаа 2 хөрштэйгөө тэгш 3 дах хөршийн бодлогоо маш сайн хэрэгжүүлж ирсэн.100 жилийн түүхтэй нам гэхэд улс орноо
эзэнгүй юм шиг тоглож дууслаа
Цахим сүлжээ ашиглаж тагнан туршиж , хууль бусаар мэдээлэл цуглуулж , �##�ан хядах ажиллагаа үйлддэг цорын ганц улс бол Америк !!!!! Анарын хувьд Америктай хамтарч монгол эх орноо цөлмөх гэсэн арга нь с�##�хинд хийсчих гээд үхэх гээд байгаа юм . Муу новш !!!!
Ишшш чааваас даа тэгвэл нэг мөсөн хужаа руугаа яваач дээ, тэгээд тэнд ийм чөлөөтэй олон долоон юм бичиж сараачиж чадлаа юу
Суурь дэд бүтцээ асар өндөр зард�##�тай америк руу холбох нь дампуурахын нэг эхлэл болохоос гадна цахим сүлжээг ашиглаж тагнан туршдаг , мэдээлэл цуглуулдаг , �##�ан хядах ажиллагаанд ашигладаг цорын ганц улс бол америк . Харин хамгийн найдвартай нь хятад улс . Анар бол эх оронч биш , зөвхөн бизнесийнхээ ашгийг л боддог улс төрийн ноён нуруугүй , найдваргүй хүн . Төрдөө биш зөвхөн хувийн бизнесийхээ төлөө ажиллаж байгаа , түүнээсээ с�##�ж чадахгүй байгаа хүмүүс төрд орж ирэх хэрэггүй байсан юм .
....ӨӨРСДӨДӨӨ ОНОГДСОН ҮҮРЭГТЭЭ ДОР БҮРНЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ НЬ...МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХЭН БҮХЭНД ХАМААТАЙ...ОЛОНД ТАНИГДАХЫН ТӨЛӨӨ...МЭДДЭГ ХҮНЭЭСЭЭ СӨРӨГ ИХ МЭДЭГЧИД ИХССЭН...ХАШГИРЧ,ХОШГИРУУЛЖ БГААД ХУВААЖ ХУСАХ,ЗАВШИГЧИДЫН ОЛОН БҮЛЭГЛЭЛ БИЙ БСОНЫГ...МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДДЭГ БСОН...ЗГ ..ТЭР ЦАГААС ОДООГ ХҮРТЭЛ ЗҮТГЭСЭН ЗҮТГЭЛ НЬ ДАРДАН ЗАМААР ИРЭЭГҮЙГ МОНГОЛЧУУД МЭДНЭ...ЯМАР Ч АТУГАЙ...ЭХ ОРОНОО ЗАРААД ХУВЬД ХУВААГААД ИДЧИХЬЕ,..ЗАРЧИХАЯ ГЭСЭН САНАЛ САНАА БХГҮЙ НЬ ТДРХОЙ...ЕС...ДААС ИЛҮҮ ГЭЖ..ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭГЧИДЭД...МОНГОЛЧУУД ИТГЭХЭД БЭРХ ЦАГ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ...БОЛ...ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ..ИХ..ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ ЗГ ИЙН ГУТААГЧИД БОЛ..ТЭР ТУСАМАА...ХЭН НЬ ХЭН БЭ...НЬ..ХОЛГҮЙ ОЙРХООН...ЦАГ ХУГАЦАА ШАЛГХРУУЛАНАА...ОК
...ӨРӨМ ДОТОРООСОО ӨТӨХ НЬ..БУСДЫН БЭЛЭН ЗУУШ БОЛЖ БУЙГ...ДЭЛХИЙЧЛЭЛИЙН ҮЕД МАШ ИХ АНХААРНА УУ...
Боловсрол мэдлэг өндөр Анар,Энхтүвшин гишүүдэд баярл�##�аа.Төр барьж байгаа Оюун-Эрдэнэ, Нямбаатар мэт боловсрол,мэдлэг үнэхээр нимгэн нөхдүүд ичээсэй.Монгол улсын ирээдүй үнэхээр бүрхэг байна.Зүгээр �######�аасай.
ОюунЭрдэнэ улс төрийн туршлагагүй улс төрийн боловсрол муу сэтгэлийн хөөрөл ихтэй гэнэн нөхөр
Зөв
Энэ асар гэсэн үү нөхөр эргүү биш бол ийм зүйлээ цаанаа хэлж яриач. Олны өмнө гарч эх оронч царайлсан дагз.