НИЙГЭМНийгэм мэдээ

“Үйлдвэр технологийн парк”-ийн захиралд хутгалуулсан Д.Отгонсүрэн БНСУ-д эмчлүүлэхээр явжээ

Энэ оны аравдугаар сарын 24-ний шөнө 00.00 цагийн орчимд МАН-ын хамаарал бүхий хоёр этгээд нэгнээ хутгалж, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байна.

Эх сурвалжийн зүгээс, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы багийнхан Налайх дүүрэгт байрлах “Үйлдвэр технологийн парк”-ийн оффист архидан согтуурч “Үйлдвэр технологийн парк”-ийн захирал С.Батжаргал НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн цээжин хэсэгт хутгалсан бөгөөд энэ үйлдэл нь албан тушаалаа булаацалдсаны улмаас болсон" гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Улмаар С. Батжаргалд хутгалуулсан НИТХТ Д.Отгонсүрэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн сэхээн амьдруулах тасагт эхний хагалгаандаа орсон ч биеийн байдал хүнд, дахин хагалгаанд орох товтой байсан ч хоёр дахь хагалгаандаа оролгүй БНСУ-руу эмчилгээнд явсан байна.

Энэ талаар тодруулахаар Д.Отгонсүрэнгийн аавтай холбогдоход "Манай хүү Цэргийн төв эмнэлэгт эхнийхээ хагалгаанд орсон. Харин хоёр дахь шатны эмчилгээгээ Монголд биш БНСУ-д хийлгэхээр явсан. Хэрэг хэрхсэн талаарх мэдээлэл надад байхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд юу болоод өнгөрснийг ойлгосонгүй" гэв.

О.УНДРАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ичиж үхмээр юм. Үйлдвэр технологийн парк нь ч сураггүй байхад л дарга нь ажилтнаа хутгалаад явдаг. Газрын тосны үйлдвэр нь сураггүй байхад л баахан ажилтны байр барина гээд мөнгийг нь аваад идцэн. Дүүжин тээврийн хэлтэс гэж байгуулаад баахан ажилтан томилцон чинь хэлтсээ өрд оруулаад дампууруулцан. Тээвэр нь сураггүй. Одоо метроны сургаар улсыг хэдээр шийтгэх юм байгаан, мэдэхгүй. Энэ хэдэн бага ястнууд арай л даварч байна даа.

Зочин
Зочин

Боловсролтой ёс суртахуунтай хүнийг ажилд авч байлдаа. Боловсрол гэхээр баахан чанаргүй сургуулийн диплом цуглуулчихсан гарууд биш шүү

Зочин
Зочин

Амарсайханы фракцаас юм юм гарах юм луйварчид

Зочин
Зочин

Одоо цүнк барьж гүйж байсан нөхдүүд хоорондоо их алалцана зүгээр сайн алалцаг эд нар яваандаа ард түмэний доог болно зөв. Тэгээд захаас нь албан тушаалаа аваад намаасаа хө тэгж булайгаа чирэх гээд байгаа юм.

Зочин
Зочин

Өндөр дээд албан тушаалтнуудад цүнх баригчдынх нь үйлдсэн гэмт хэрэгийн төлөө улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болохгүй бол болохоо байлаа шүү!!! Энэ зун сонгуулийн үеэр Хүрэлсүхийн ангийн найз, Батлан хамгаалахын сайд (нэр нь хэн билээ дээ?)-ын нэг хиа нь хүн алсан гэмт хэрэг гарсан байхаа??!!

Магдар
Магдар

Ёс зүйгүй авирладаг хүмүүсийн хариуцлагагыг хатуу тооцохгүй бол ийм дүр зураг гарахгүй гэхийн газаргүй боллоо.

Зочин
Зочин

Хүн хутгалнаа гэхээр юу ч хийхэд бэлэн хулгайч, худалч, залилагч, авилагч, алуурчин за тэгээд бүх муу юм нь шүгэлсэн хог новш л гэсэн үг дээ. Ийм юманд албан тушаал өгч бгаа хүмүшс өөрсдөө яг адил өрөөсөн дугуйнууд л гэсэн үг. Яагаад гэвэл ижил төрлийн хүмүүс үг хэлээ сайн ойлголцож, учир зүйгээ сайн ололцож бгаа даа.

Зочин
Зочин

Со кино ч хэрэгжээд эхэлжээ.

Зочинfdg
Зочинfdg

Dankiin heden hurgan gulugnuudb iim l aluurchin balmad zerleg arhcihn banzluud l bn shde. iim l humuuseer hureeluulj baigaa hunees yu ch huleehevdee

Иргэн
Иргэн

Дээдчүүл ингэж байхад улны маниус яахын хутгалаад байх юм уу? нэг нэгнийгээ

Зочин
Зочин

Нам дагасан суганы үснүүд мөнгөнөөс болж алалцаж байна дөө. МАН гэж хорвоогийн өсөхийн өлөн новшнуудыг

Зочигэрэлгэрэл
Зочигэрэлгэрэл

Маныхан урьд нь бас ийм хэрэг гарч л байсан
Алж хяддаг угшилтай

Баагий
Баагий

МАН Амарсайхны хулгайч дээрэмчин адгууснаас доор амьтад новшнууд

Irgen
Irgen

Mgliin ene heden darga nertei humuus umnuus ichij uhemer hereg hij baih yuma ys bulaaltssan nohod shig er emgui shiwigiin hereg hij amdrah yuma iim uls mglo hugjulj estoi chadala yu hugjiltoi ornoos yum suraad hugjij bmar bn tuunees er em nohod shig negniige hemelj alj duusahgui yuma tamine

Ккккк
Ккккк

Төрийн албан хаагчдын архидалтыг хянаж, зогсоогооч. Дэндэж байна

Иргэн
Иргэн

МАН-АН-Н мафиуудын байдаг л алалцаан!!!

Зочин
Зочин

МАН ёс зүйтэй хатуу дэг журамтай хүнийг зөв чиглүүлж ирсэн түүхэн уламжлалтай,бурууд дор нь хариуцлага тооцож чаддаг төлөвшсөн улс төрийн хүчин байсан юм.Харин ардчилал,хүний эрх чөлөө гэсэн ойлголтоор бамбай хийсэн харгис нийгэмд шилжсэнээр намын гишүүнд элсүүлэх хүний наад захын шалгуур алдагдаж,нам ярьж сэм хуйвалдсан зальт этгээдүүдийн бүлэглэлд эзлэгдэвүү гэлтэй.Одоо сахилга хариуцлагын талаар хатуу бодлого барьж сайд дарга нартайгаа шударга зарчимчаар тооцож намынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.жавхлан Даваасүрэн Чойжилсүрэн нартай тооцоо хийх хэрэгтэй.Сайд дарга нарынхаа зээлийг банкнуудад нь тушаалгахаас эхлээд тэр олон арван.орон сууцыг нь гэр хорооллынхонд зарж борлуулах хэрэгтэй.Энэ олон намаа цөөлж монгол түмнээ нэг чигт харуулах бодлого барих шаардлагатай бна.УИХ д олон удаа сонгогдсон гишүүд орон нутагтаа том өндөр зэрэглэлийн зочид буудлаас эхлээд дэлгүүр худалдааны төвүүд бариулахаар мөнгө хүүлээд сууж байгаа.Олон төсөл жил бүр гаргахын оронд урьд нь шийдэгдээд дуусаагүй гээ дуусгавал яасан юм.Жил бүр төсөл гээд төсвөө нэмж өрөөнд орхын хэрэггүй баймаар бна.

Зочин
Зочин

Амарсайхан фракцаа архидуулснаас энэ хэрэг үүсчээ.Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг наргиж цэнгэж,архидуулдагаа болиоч.Төрийн алба ямарч нэр хүндгүй боллоо ш дээ.Хамгийн сайн ёс зүйтэй,чадварлаг хүмүүсээр төрийн алба хаалгаачээ.Архичид,ёс суртхуунгүй хүмүүсээр дарга тавих нь ийм л байдалд хүргэж байгаа шүү дээ.Архи уудаггүй хүмүүсээ төрд ажиллуулаач.
3 үёийнх нь судалгааг авч ажилд тэнцүүлж байвал ийм ёс суртхуунгүй үйлдэл гарахгүй дээ.

Зочин777
Зочин777

Ихэнх нь гэмт хэрэгтнүүд төрийн байгууллагатай хутгалддаг болжээ.

Baljmaa
Baljmaa

Монголд эмчлэхээр яачихаад байгаа юм бол, хөгийн олигархууд. Хутганы шарх эмчлээд түмний амийг аварч л байгаадаг

Зочин
Зочин

Балмад дарга нар их бна. Яаж байгаад дарга болчихдог юм.

Зочин
Зочин

ЭХЛЭЭД НАМДАА БАЙГАА ЭНЭ ЁС БУС ЗҮЙЛЭЭ ЗАЛРУУЛЧИААД ЦААШАА ЯВДАА. ЭС БӨГӨӨС ЧИ Ч ХУТГАЛУУЛАХД ОЙРХОН БАЙНА

болд
болд

мөнгөтэй нь солонгос яваад л монгол хмнэлгээ голоод л байх шиг эсвэл монгол эмч нар муу юм уу

Зочин
Зочин

Амьд үлдсэн нь яамай даа. Тэнэг хүүрээс нөхөн төлбөрөө хангалттай аваарй

Холбоотой мэдээ

Back to top button