Ирэх оны төсвийг батлахдаа гар өргүүлэн санал хурааж зөрчил гаргасан гэв
УИХ дахь АН-ын бүлгээс ирэх оны төсвийн төслийг баталсантай холбоотойгоор хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийг хэт тэлж оруулж ирснийг УИХ-аар дэмжиж батласанд АН-ын зүгээс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Чуулганы хуралдааны дэгийг барилгүй, төсвийн төслийг шууд батласан явдалд Төсвийн байнгын хорооны болон УИХ-ын даргад хариуцлага хүлээх шаардлагатай гэв. Төсвийн төслийг хэлэлцэн батлах үед ямар гишүүд санал өгсөн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй биш, төхөөрөмжөөр бус гар өргүүлж санал хураасан хариуцлагагүй байдал гарсан.
-АН-ын гишүүдийн зарчмын зөрүүтэй саналыг унагаад байна гэдэг шүүмжлэл гарсан. Та яагаад намынхаа гишүүдийн саналыг унагаад МАН-ын талд ажиллаад байна вэ?
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Би МАН-ын талд ажилласан зүйл байхгүй ээ. Хувь гишүүдийн оруулж ирж байгаа зарчмын зөрүүтэй санал дээр заавал дэмжих албагүй. Яагаад гэхээр бүлгийн хурал дээр тодорхой шийдвэр нэгдсэн байдлаар гарсан учраас. УИХ-ын гишүүний бүрэн эрх.
Төсвийн тодотголын төслийг 12 дугаар сард өргөн барих асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллаж, төсвийн тодотгол дээр танах шаардлагатай зардлууд дээр анхаарч ажиллана гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Асуудал болгон дээр бүлгээс тодорхой шийдэл танилцуулахгүй байсандаа хүлцэл өчье. Улс төрд суудалтай нам, хамаагүй олуулаа болсон учраас бүлгээрээ асуудлаа шийддэг, бүлгийн шийдвэрүүд илүү үр дүнтэй байх тал дээр анхаарч ажиллана аа. Дэгийн тухай асуудлыг хөндөж байна. Хурал удирдаж байгаа даргын үзэмжээр их шийдэгддэг болсон байна. Байгаа УИХ-ын дэгийн тухай хуулийг уншихдаа зүйл заалт зохиож уншсан явдал болсон. Өнгөрсөн баасан гаригт гэхэд улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр дэгийн хуулийг зөрчсөн, дэгийн хууль зөрчиж буй нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчиж буй явдал. АН-ын гишүүдийн зүгээс зөв зарчмын зөрүүтэй санал хэлсэн боловч унасан” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
126 болоод ч УИХ өөрчлөгдөхгүй бүр ч муухай байна. Үзэл бодлоо илэрхийлээд бурууд нүд хурц ХИЧЭЭГЭЭРЭЙ.Гол нь гишүүдийнхээ сан�##�ыг огт авдаггүй юм бна. МАН-ын гишүүд нь зүгээр л кноп дарагчид
Сүр сүр
2о жил болчоод бга наад ордны банхар гэх улсуудаасаа хууль санаачлаад эхлээд с�##�цгаа арай дэндүү азарг�##�аад бна та нарыг ард түмнэн
Батлагдахаас өмнөх хэлэлцүүлэг хийх 2 сард гишүүд хаана, юу хийж байв?
Дарга хийлгэж болохгүй луйварчин гарыг дарга болгосон хойно гамшиг болгоод самраад дуусган дөө
Энэ юм болгонд ч�##�чих юм аа, өмнө байсан Оюунчимэг шиг....олон з�##�уус мэдэж л байгаа, ойлгож л байгаа, ганцаараа аятай байх юм.....өөрийгөө үргэлж дөвийлгөх хэрэггүй,......өмнөх хулгайчид з�##�ьтнуудын араас агсамнах хэрэгтэй...
dargaa z##luulaa nuurschin gar bna gemt etgeed
Тэр үед нь яах гэж гар өргөсөн юм. Ингэж шийдэхгүй гээд эсэргүүцэхгүй яасан юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж байх шив.