Нийгэм мэдээ

Импортын машинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар ҮХЦ-д хандана

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар энэ сарын 12-13-нд Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

-10:00 цагт: УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Байнгын хорооны гишүүдийн хамтаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллана.

-10:00 цагт: Импортоор оруулж ирж буй машинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Үндсэн хуулийн цэцийн гадна мэдээлэл хийнэ. Утас: 88770147

-11:30 цагт: Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн бие даан амьдрах, сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүүхэд бүрийг тэгш эрхээр хангах талаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Эцэг эхчүүдийн нэгдсэн группээс “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 

-12:00 цагт: Шинэ намаас УИХ, Засгийн газрын зарим үйл ажиллагаатай холбогдуулан Зууны мэдээ сонины мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ. Утас: 8012-7733

-МҮХАҮТ, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран "Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт" хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. Утас: 88107869

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Maшqж
Maшqж

Хотод машин багтахгүй бна ченж нарын эрх ашигт нийцэх ёсгүй зөв шиидвэр

Зочин
Зочин

Өөрийн хашаатай буюу зогсоолтой хүнд дугаар олгодог дэлхийн зарчимыг мөрдөх хэрэгтэй дээ.

Bold
Bold

Atsnii chenj yamar hamaatein umchluh erhee hasuulj bj

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button