Иргэн цахилгааны хэрэглээгээ хэмжиж, хянаж чадахгүй бол үнэ нэмсэн зорилго биелэхгүй
Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг дунджаар 280 төгрөг болгон, нэмэгдүүлж байгаа талаар мэдээлсэн.
Энэ нь дунджилсан дүн бөгөөд, үнийг үнэн хэрэгтээ гурван өөр шатлалаар нэмэгдүүлсэн юм.
Тухайлбал, сард:
- 150 кВ.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөг
- 150-300 кВ.ц хэрэглээг 256 төгрөг
- 300 кВ.ц-аас дээш хэрэглээг 285 төгрөг болгож, тус тус нэмсэн.
Тэгэхээр цахилгааны сарын хэрэглээ бага бол бага, их бол их төлбөр төлөх зохицуулалт хийгдсэн гэсэн үг. Үүний цаана нэгэнт эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай, цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг хэрэглээгээ хэмнэдэг болгох зорилго бий гэж албаны хүмүүс тайлбарласан.
Гэвч энэ нь хэрэглээгээ хянаж байж хийгдэх санаачилга мөн. Тодруулбал, өрх сарын цахилгааны хэрэглээгээ хянадаг болох шаардлагатай. Тэгж байж дээрх гурван ангиллын алинд хамаарч, хэдэн төгрөг төлөхөө мэдэж авна.
Авчиг чухамдаа иргэд хэрэглээгээ тооцож мэдэх үү? гэсэн асуулт тавигдаж байна.
Хэрэв ухаалаг тоолуургүй бол сарын хэрэглээг тооцож чадахгүй. Мөн огт тоолуургүй айл өрх ч бий.
Тэгэхээр цахилгааны үнийн гурван шатлалт нэмэгдэл зорилгодоо хүрнэ гэвэл иргэн бүр хэрэглээгээ хянадаг болох шаардлагатай аж.
Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг. Харин айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nohoiniihoo uurend 200 000 iin tsahilgaan halaaguur tavidag etgeeduud boditoi unen tolboroo toloh heregtei!
Цахилгаанаар халаалтаа шийдсэн нь хохь нь гэж байгаан биздээ, утааг бууруулах биш улам нэмэгдүүлэх бодлого байна. Хөгийн юмаа
Цахилгааны хэрэглэгээ хянахын тулд танах болно. Цахилгаанаа танаж, хэмнэхийн тулд нүүрс түлдэг халаалт хийж, тэгснээр утаа нь бүр их болно доо
tsaxilgaanaa yaaj xyanaxiin zaaj ogooch.
olon ail orond orox baix.manaixaas exleed ...
Хэрэглэгчид толлуурийн заалтаа хэдэн кВ гарсанаа мэдэх нөхцөлгүй нэг шитэнд бөөнөөрөө түгжээтэй байдаг нэг л мэдхэд мөнгөн дүн хүрээд ирдэг
МҮОНТ эсэргүүцэгч
цахилгаан алаагуураа болиод нүүрсээ түл гэж байгаамуу тээл угаартаж үх ...
МАН ын өлөн хулгайчуудын идэж уух нь нэмэгдэх байлгүй.
Худлаа их мөнгө иддэг. Манай гэрлийн мөнгө 20к гардаг. Гэтэл танайх бичилт хийгээгүй гээд 70к төлсөн. Сар болгон бичлээ гэж байнга л орж ирж бичдэг. Ард түмнийг луйвардаж ханахгүй юмаа.
Халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд яаж хянах болж байна аа!!! Өвлийн хүйтэнд цахилгаанаа хэмнэх гээд хөлдөж үхэх үү? Утааг багасгах зорилгоор, гэр хороололынхныг халаалт тавь! гээд дэмжлэг үзүүлээд байгаагүй билүү? Санхүүжилтээ хэрэгтэй зүйлд нь зарцуулаач ээ!!! Гэр хороололыг орон сууцжуулах, цахилгаан станцыг яаралтай барих! гэх мэтээр! Сайжруулсан түлш нэртэй хор үйлдвэрлэлийг зогсоож, тэр хөрөнгөө эрчим хүчний үйлдвэрлэлд зориулаач!!!