Австрали улс 16 хүрээгүй хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг хориглолоо
Австрали улс пүрэв гарагт /2024.11.28/ 16-гаас доош насны хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг хориглосон байна. Энэ нь технологийн компаниудад тавьж буй хамгийн хатуу хоригуудын нэг юм. Учир нь тус хуулийн дор 16 хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтэй байх нь хамаагүй, сошиал платформ хэрэглэхгүй юм.
Одоо Facebook, Instagram, TikTok, Reddit гэх мэт сошиал платформууд нэг жилийн дотор 16 нас хүрээгүй хүүхдүүд платформд нь нэвтрэхийг хориглох системийг нэвтрүүлэх ёстой. Австралийн эрх баригчид ирэх жилийн нэгдүгээр сард тус хуулийг сахиулах туршилтын арга хэмжээг эхлүүлэх юм. Харин нэг жилийн дараа хууль хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хэд хэдэн улс хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөнд нь санаа зовж, сошиал медиа хэрэглэхэд насны хязгаарлалт тавихыг авч хэлэлцэж буй. Франц болон АНУ-ын зарим мужууд эцэг эхийн зөвшөөрөлгүй тохиолдолд хүүхдүүдийг сошиал платформ ашиглахыг хориглосон хууль баталсан байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.