Гадаад мэдээ

TikTok АНУ-д хориглохыг нь яаралтай зогсоож өгөх хүсэлт гаргажээ

TikTok ирэх сард АНУ-д хориглогдохгүй байхыг тулд шүүхэд үүнийг яаралтай зогсоох хориг тавьж өгөх хүсэлт гаргасан байна. АНУ-ын засгийн газар тэрхүү аппликейшнийг АНУ дахь эзэмшлээ нэгдүгээр сар гэхэд зарах эсвэл хориглоно гэх заалттай хуулийг баталсан. Учир нь тус улсын эрх баригчид TikTok-ын толгой компани “ByteDance” нь БНХАУ-ын засгийн газартай холбоотой гэж үзэж байгаа юм.

Энэхүү хуулийн эсрэг TikTok давж заалдсан. Гэхдээ давж заалдах шатны шүүх өнгөрсөн баасан гарагт /2024.12.06/ шийдвэр гаргахдаа хуулийн төслийг хориглоогүй юм. Ийм учир TikTok одоо АНУ-ын Дээд шүүхэд хандаж дахин давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна TikTok болон “ByteDance” компани Дээд шүүх тус асуудлыг хэлэлцэх илүү хугацаа гаргаж өгөхийн тулд түр хугацаагаар хориг тавих хүсэлт гаргажээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тэрхүү хуулийг хориглож, хүчингүй болгоно гэж мэдэгдсэн. TikTok болон “ByteDance” компани тэрхүү хүсэлтдээ Трамп Байдены оронд ерөнхийлөгч болох гэж байгаа тул түр хугацаагаар хориг тавих нь зүйтэй гэж бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button