TikTok АНУ-д цагаан туг өргөв үү

TikTok ням гарагт /2025.01.19/ АНУ-д үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байгаа гэж мэдээлэлтэй эх сурвалжууд лхагва гарагт /2025.01.15/ хэлсэн байна. АНУ-ын 170 сая гаруй иргэн TikTok-ийг хэрэглэдэг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурсан хуулиар бол ням гараг гэхэд TikTok АНУ дахь хөрөнгөө худалдахгүй бол хориглогдоно.
Хэрэг явдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжууд хэлснээр эцсийн мөчид өөр шийдвэр гардаггүй л юм бол TikTok үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп TikTok-ийн хоригийг түр хугацаанд хойшлуулах хүсэлт Дээд шүүхэд гаргасан байгаа. “The Washington Post” сонин мэдээлэхдээ Трамп TikTok-ийг хориглохыг 60-90 хоногоор түдгэлзүүлэх тухай ерөнхийлөгчийн захирамж гаргахаар авч үзэж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.