УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Сайнзориг Т.Доржхандын авга дүүг өмөөрөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилж байна.

Үүний өмнө тус хорооны орон тооны бус гишүүдийг томилох үеэр Л.Сонорыг олонхоор дэмжээгүй юм. Л.Сонор нь Т.Доржханд сайдын авга дүү юм.

Тэгвэл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Гишүүдийн олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Уг нь Л.Сонор бол Монгол Улсыг ганцаараа шахуу төлөөлж, бүх бондын өрийн дарамтаас гаргаж, ФАТФ-ын хар, саарал жагсаалтаас гаргасан залуу боловсон хүчин. Ийм хүнийг явцуу шалтгаанаар дэмжихгүй гаргалаа. Олонхын шийдвэрийг хүндэтгэж байгаа ч хэлмээр санагдчихлаа. Одоо Хяналтын зөвлөлд тэгвэл намтраа ч бүтэн бичиж чадахгүй хүмүүс орж ирж байгаа шүү. Нэр дэвшигч Ч.Сайнбилэг та хариул. Яагаад ББСБ байгуулж, Төрийн банканд ажиллаж байснаа намтартаа бичээгүй вэ?" гэлээ.

Нэр дэвшигч Ч.Сайнбилэг "Тухайн үед анкетаа гараар бичиж таарсан. Компьютер асааж, нэг хүснэгт нэмж болох ч амжаагүй юм аа. Би ББСБ байгуулаад, бусдад шилжүүлэн өгсөн. Мөн зургаан сарын хугацаанд Төрийн банкны ТУЗ-д хараат бус гишүүнээр ажиллаж байсан" гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Амжаагүй ч гэх шиг. Ийм хариуцлагатай албан тушаалд өөрийгөө бэлтгэж чадаагүй хүн нийтийн төлөө ажиллаж чадахгүй. Ийм нөхцөлд залуу үеийнхээ төлөө дуугарна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 13:05

Сайнзориг та�##�агдаж байгаа шүү. Сайнбилэг гуай амжаагүй гэж .аажийнэ төрийн �##�банд анкет өгөхдөө амжаагүй гэж хариулж болох юм байна. Хойд хашааны Баагийд захиас бичиж өгч байгаа биш дээ. Ямар том доромжлол вэ.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 13:19

ene buhniig medegch boljee

Зочин
Зочин
1 сар 16, 2025 13:55

Анкетаа бичих завгүй гэнэ ээ. Аймаар хүн юм аа

Зочин
Зочин
1 сар 16, 2025 14:59

Ганцаараа улсаа төлөөлөөд, хар, саар�##� жагса�##�таас гаргасаг ч гэх шиг харин энэ сайнзориг нээрээ поп гар шүү. Ашиг сонирхлын зөрчил бүх хүнд л үйлчилнэ

Зочин
Зочин
1 сар 16, 2025 16:48

Амжаагүй л гэж бна шүү. Өөр юу амжаагүй юм болдоо.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 18:15

Энэ их гоё ярьсан шудрага дүр үзүүлсэн л�##�рын нэг поп байсныг ард иргэд хужааг дэмжигч л�##�ар

Зочин
Зочин
1 сар 16, 2025 22:07

Улс төрд цус ойртлоо. Энэ намын дарга нэртэй хиймэл эх орончдод их учир байгаа, ард түмэн сохор биш шүү нөхдүүд минь!!!

Нэргүй
Нэргүй
1 сар 17, 2025 00:27

Таарсан дугуйнууд
Хоёр хүйтэн этгээдүүд

Зочин
Зочин
1 сар 17, 2025 00:54

Маш зөв

Зочин
Зочин
1 сар 17, 2025 04:09

Дүрэндээ итгэсэн оймсонд хавчуулагдаж гарч ирчхээд их хуцдаг болжээ

Зочин
Зочин
1 сар 17, 2025 07:19

Авга дүү гэж ямар нэр томьёо хаанаас гараад ирэв

Зочин
Зочин
1 сар 17, 2025 10:01

Сайнзориг гэгч эргүү лүд хэнд сайн хүн болох гэж хэнийг өмөөрөөд г�##�зуурчих гээд уурлаад байнаа. Хогийн новш. Газрын мэргэжилтэн хийх мэргэжилгүй яаж ийм өндөр �##�бан туша�##� хашиж ирсэн нь анхнаасаа цонхоор орсон ширээний бөглөөс хийж ц�##�ин авч ирсэн байна. Сайнзориг Уурлаж байгаа нь УИХ ын гишүүн байх эрхгүй, шар хадны өвчтөн байх ёстой хүн байна. Хэн болчихоод хэнийг загнаад байнаа. Нямбаатарай нийлж Нийслэлийг дампууруулсан хог.

Иргэн
Иргэн
1 сар 17, 2025 10:31

Сайнзориг чинь чичрээд дайраад байсан шүү!!!

Зочин
Зочин
1 сар 17, 2025 12:45

XOXO

Холбоотой мэдээ

Back to top button