Чингисийн өргөн чөлөөнд 2.8 км урт ус зайлуулах шугам хоолой суурилуулж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний 2.8 км урт ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэхүү шугам нь 1000-ын диаметртэй төмөр бетон бөгөөд угсралтын ажлыг Геодези усны барилга байгууламжийн газар гүйцэтгэж байгаа ажээ. "Тус шугам ашиглалтад орсноор Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө борооны ус зайлуулах төв магистрал шугамтай болно. Шугам хоолойн ажлыг гүйцэтгэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүй байх зорилгоор баяр наадмын өдрүүдэд ажиллаж, нэгдүгээр эгнээнд угсралтын ажлыг хийж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хойш газар шорооны ажил хийхгүй байхаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү шугам хоолойн угсралтын ажилд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 13 машин механизмтай, хоёр ээлжээр ажиллаж байна. Ингэхдээ өдрийн цагаар шугамаа тавьж, шөнийн цагаар орц, гарцаа сэтлэж байгаа юм. Шугам хоолойн ажлыг наймдугаар сарын 10-нд бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн байна гэж албаны хүмүүс мэдээлэл өглөө.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.