АНУ-ын сенаторууд TikTok-ийн хоригийг хойшлуулахыг Байденд уриалж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн жил TikTok-ийг АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахгүй бол хориглох хуулийн төслийг баталсан билээ. TikTok-ийн толгой компани тус аппликейшний АНУ дахь үйл ажиллагааг ням гарагт /2025.01.19/ зогсоохоор төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд хэлсэн. Тэгвэл АНУ-ын сенатууд TikTok-ийн хоригийг хойшлуулахыг уриалах болов.
Ардчилсан намын сенатор Эд Марки пүрэв гарагт /2025.01.16/ “TikTok-ийг унтраахгуйн тулд энэ асуудлыг оновчтой шийдвэрлэх боломжийг хүсэж байна. Амьсгаа авцгаая, нэг алхам ухраад цаг хожиж, ойлгохыг хичээе” гэжээ. Сенат дахь Ардчилсан намын удирдагч Чак Шумер Байдентай ярилцаж, хугацааг 90 хоногоор сунгаж, Америк компани TikTok-ийг худалдан авч 170 сая хүн хэрэглэдэг аппликейшнийг хориглохоос сэргийлэх боломж гаргаж өгөхийг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.