Гадаад

Бээжин, Москвагийн харилцаа гүнзгийрсэн ч Хятад улс Монголоос нүүрс импортлохыг илүүд үзнэ

Хятадын нүүрсний худалдан авалт өнгөрсөн жил дээд хэмжээндээ хүрсэн нь Австрали, Монгол зэрэг орноос хийсэн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой юм. Харин Оросоос авах нүүрсний тээвэрлэлт багассан байна.

Хятадын нүүрсний эрэлт тогтворжиж эхэлсэн энэ үед Оросын зах зээлээс хуваалцах байдлаар Монгол Улс өмнөд хөрштэйгээ худалдааны эзлэх хувиа хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх хамгийн сайн боломж байж болох юм.

Хятадын нүүрсний импорт 2024 онд 14 хувиар өсөж 543 сая тоннд хүрсэн бол Австралийн нийлүүлэлт бараг 60 хувиар өссөн гэж даваа гарагт нийтлэгдсэн гаалийн мэдээлэлд дурджээ. Монгол Улсаас хийсэн экспорт 19 хувиар өссөн байна. Индонез Хятадын хамгийн том нийлүүлэгч хэвээр байгаа ч өнгөрсөн жилийн өсөлт харьцангуй бага дүнтэй байлаа.

Австралийн нүүрсний уурхайнуудад үүссэн энэхүү боломж нь Хятад, Австралийн хоорондын дипломат харилцаа сайжирсныг харуулж буй. Харин Бээжин, Москвагийн стратегийн харилцаа гүнзгийрсэн ч Оросын нүүрс хэт үнэтэй байгаа тул Хятад улс тэднийг сонирхох нь багасч, АНУ-ын шинэ хориг арга хэмжээнээс үүдэж Оросын нүүрсний экспортыг энэ жилд илүү бууруулах төлөвтэй байна.

Хятад улс гангийн үйлдвэрлэлдээ өндөр чанарын нүүрс хэрэглэдэг тул Монголын нийлүүлэгчдийг сонирхсоор байх болно

Монгол Улс Хятадтай хиллэдэг тул энэ давуу байдлаа ашиглаж, төмөр замын хил холболтыг хийж, экспортын гарцаа сайжруулахаар зорьж байна. Австралийн нүүрсний экспорт тархмал хэлбэртэй бол Монгол Улсын нүүрсний экспорт зөвхөн Хятадад төвлөрдөг.  Энэхүү худалдааны урсгалын харьцангуй шинэ өөрчлөлт нь Хятадын нүүрсний импортын хэрэгцээ харьцангуй багасах үетэй давхцаж буй. Учир нь Хятадын дотоодын нүүрсний илүүдэл үнийг бууруулж, экспортлогчдын ашигт сөргөөр нөлөөлөх магадлал бий. Гэхдээ Хятад улс гангийн үйлдвэрлэлд ашигладаг өндөр чанарын нүүрсний хэрэглээ нь их хэвээр байгаа тул Австрали болон Монголын нийлүүлэгчдийг илүүд үзэхээс аргагүй юм.

Өнгөрсөн жил Монгол Улс өмнөд хөршийнхөө гангийн үйлдвэрлэлд зориулсан коксжих нүүрсний импортын 60 хувийг бүрдүүлсэн.

Хятадын төмөр замын стандартад нийцүүлэх асуудал нь шийдвэрлэгдэж, өнгөрсөн сард баталсан Монголынн парламентын тогтоолоор хилийн төмөр замын холболтыг сайжруулахыг дэмжиж, нүүрсний тээврийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг бий болгох гэж байна. Цаашид магадгүй Хятадын гангийн үйлдвэрлэл буурлаа ч Монгол Улс дулааны нүүрс нийлүүлэгчийн хувиар байр сууриа бэхжүүлэхэд голлон анхаарах боломжтой.

Эх сурвалж: Finance

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur

Хямдхан юм шиг ИЛҮҮД ҮЗЭЛГҮЙ ЯАХАВ,энэ чинь л хятад зан.

Зочин
Зочин

Монголын баялагыг хурдан дуусагвал амьдрах чадваргүй болношүүдээ бичигчээ

Эгэл
Эгэл
Reply to  Зочин

Ийм бодолтой байвал уулын мухарт ганцаараа очиж амьдарсан нь дээргүй юу,зочин гуай

Иргэн хүн
Иргэн хүн
Reply to  Зочин

Эхлээд чи хятад бараа хэрэглэхээ больчих

Ариунаа
Ариунаа

Монголчуудын шуналтай тооцоо мэдлэг муутай төр засаг нь авилгач болохоор тэр

Tumur
Tumur

Асар хямд бараг зүгээр өгч байгаа юм чинь ИЛҮҮД ҮЗЭЛГҮЙ ЯАХАВДЭЭ, шунал хятад , тэнэг шунал Монгол удирдагч гэх гарууд

Иргэн
Иргэн

Нүүрс шүтсэн МАХ - нам ичээсэй!!!

Зочин
Зочин

Яагаад гэвэл Монгол улсаас нүүрсээ үнэгүй авдаг юм чинь .Авилга өгөөд нүүрийг нь үнэгүй авдаг хятад арга .

Зочин
Зочин

OK.ene mash sain medeell baina

Иргэн
Иргэн

Хулгайч, авилгачдыг нь архины шавхруугаар худалдаж авахад амархан болохоор тэгнэ шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button