Улс төрийн мэдээ

Б.Энх-Амгалан ял авахдаа Нарансэвстэйн боомт, О.Амгаланбаатарыг онцлон эцсийн үгээ хэлжээ

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав хоног хэлэлцэн шийдвэрлэв.

Улмаар З.Энхболдыг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд хоёр жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг тус тус оногдуулсан.

Харин Б.Энх-Амгалан шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөхийн өмнө эцсийн үгээ хэлэхдээ Нарансэвстэйн боомтын асуудал, Говь-Алтайн улс төр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарыг дурдсан нь анхаарал татав.

Тэрбээр "Би Монгол төрийн даалгавраар Засгийн газрын гишүүнээр ажилласан. Хоёр удаа УИХ-д сонгогдсон. Энэ үеүдэд Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийг хамгаалалтаас гаргах, тусгай хамгаалалттай газар хилийн боомт нээх, алт ухах санаачилга гарч, би эсэргүүцэж байсан. Энэ нь явсаар байгаад Алтайн улс төрөөс намайг холдуулах явдал болон хувирчээ гэж би гурван жилийн дараа бодоод сууж байна.

Тэдний хүслээр болсон л доо. Би УИХ-ын гишүүнээ, байнгын хорооны даргаа, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгсөн. Бага хурлаас дэвших эрхээ хаалгаж, тойргоо ч өгсөн.

Одоо энэ боомтыг нээнэ гээд байгаа. Хууль бусаар алт олборлуулаад байгаа тэр хүмүүс, хүмүүс ч гэж дээ хүн нь одоо УИХ-д орчихсон л сууж байна. Өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн" гэсэн юм.

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн болон Монгол Улсын урд хилд давхацдаг Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэдэг заалт хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусаад байгаа. Аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд үүнийг дэмжин зүтгүүлсэн О.Амгаланбаатар өдгөө парламентад сууж байгаа юм.

Нарансэвстэйн боомтыг нээснээр эдийн засгийн үр өгөөж байхгүйн дээр 1975 оноос хойш дархлан хамгаалж байгаа говийн экосистемийг сүйтгэх, мазаалай, хавтгайн сүүлчийн орогнол нутагт заналхийлэх эрсдэлтэй. Нөгөө талаас, Нарансэвстэйн боомтоос 100-аад км-ын дотор томоохон алтны ордын сүлжээ оршдог юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

О.Амгаланбаатарыг шалгаач!!!

Zochin
Zochin

Boomt neegdehgui shuu!!!!!!!

Мишээл
Мишээл

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж

Зочин
Зочин

Зика-гийн хэргийг ацагласандаа баяртай бгаа илжиг бна. Дамбийжаагийн тоодгорууд ийм л балай шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энх амгалангийн шүүх хуралд наран сэвстэйн боомт огт хамааралгүй .АН аас нэгийг нь чирээд явах санаатай үзээд байгаа бололтой .

ямар ч буруугүй л байхдаа
ямар ч буруугүй л байхдаа

зүгээр л энэ хүнд дургүй, мөнгөтэй хүн нь хэргийг захиалсан юм шиг. өөрт нь хаа хамаагүй, огт танихгүй хүнтэй нь /нөгөө энхболд нь түүнийг огт танидаггүй, хамтарч ажиллаагүй, бас гэр бүлийн гишүүдийн компани биш байсан гэдгийг шүүх нь зөвшөөрсөн/ холбоогүй гэсэн атлаа энэ хүнийг яллаад. хамтрагч гээд байгаа нь огт буруугүй, хамааралгүй болсон байхад нөгөөг нь хуйвалдсан гээд ял өгч байгаа нь арайл авцалдаагүй шүүхийн шийдвэр бололттой. тэгэхээр ямар ч буруугүй хэрэгт ял өгч байгаа бололттой. гэвч УИХ-н 2 удаа гишүүн байсан хүн атлаа одоо УИХ гишүүн болсон намын гишүүн нь ингэж нөгөөгөө хорлодог нь хачин юм. өс хонзон юм уу хаашаа юм.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Jodov
Jodov

Altain zasag asan mungutei l bndaa , Enhamgalan ch bas tiim guilagchin etgeed ch bishdee gevch ih hurliin dargatai ham bol arga ch ugui ymdaa !

Зочин
Зочин

Энх-амгалан чи МАНАН-эзэн газрын наймаачин М.Энхболдын бөгсийг их долоосон доо.

Зочин
Зочин

Naransevstein boomtiig neegeed Orosuud China hursen hurdnii zam baih gej bgaan bishuu dee. Tiim zurguud yavj bsan

Иргэн
Иргэн

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр газрын ховорынх нь төслийг гацаагаад Монголоо нэг сайн хорлох юмсан гэж сэтгэсэн болтой.

Зочин
Зочин

Говь-А лтайхан бол Дамбийжаагийн шээсийн шээс нүүд л дээ. Жаа лам хавьтсан болгоноо жирэмслүүлж байсан болохоор үрийн үрс нь үржээд одоо Говь-А лта й аймгийн хүн амын дийлэнхийг бүрдүүлж байгаа.

Г.Цолмон
Г.Цолмон
Reply to  Зочин

Хужаагийн шээс минь Дамбий жаагийн талаар хэр мэдэх юм бэ.Нэрээ ч үнэнээр нь тавьж чадахгүй хэвтэж чи хуцдаг юм бэ.

Настангууд
Настангууд

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг шүүж яагаад Б.Энх-Амгалан хоригдох ял авсан нь сонин байна. Энэ хүн УИХ-д сууж байх үедээ шударгаар бүгдийг хэлдэг байсныг настан бид зурагтаар харж дэмждэг байсан. Говийн дархан цаазат газрын А,Б хэсгийг хамгаалж, боомт нээхийг эсэргүүцэж байсныг бид мэднэ. Говь-Алтайн гаальд ня-бо байсан, дараа нь засаг дарга болсон хүн одоо УИХ-д гишүүн болов.Энэ шүүх хурал дахин явагдах байх даа.

Монгол
Монгол

Б. Энх-амгалан үнэн хэлжээ. Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж байна.

Эрлэг номун.
Эрлэг номун.
Reply to  Монгол

С.Амгаланбаатар гаалиас гаралтай элдэв муу суралцсан суралцсан новш.Асуудал гарах болно.Хугацааг нь хэлж мэдэхгүй юм даа.

Зочин
Зочин

Туг тахилга амжилттай боллоо

Холбоотой мэдээ

Back to top button