Энтертайнмент

Lisa-гийн Doja Cat, Raye-тэй хийсэн тэсрэлттэй уран бүтээл

Blackpink хамтлагийн дуучин Lisa-гийн шинэ уран бүтээл болох Born Again цацагдаж, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байна.

Лиса энэ сарын 28-нд "Alter Ego" нийтэд цацагдах, цомгийн дөрөв дэхь уран бүтээл болох "Born Again" дуугаа Doja Cat, Raye нартай хамтран гаргасан юм.

“Born Again” дуу нь фанк, поп урсгалыг хослуулсан. Дууны үг, аяыг Raye, Doja Cat, Andrew Wells нар бичиж, продюсерээр Raye болон Andrew Wells ажиллажээ.

Тэд Born Again дуугаараа салалтын дараа өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлсэн байна. Хайр сэтгэлээс өөрийгөө холдуулж, хүчирхэг эмэгтэй болсон тухайгаа өгүүлдэг.

Дууны клипийг Ariana Grande-гийн In my head дууны найруулагчаар ажиллаж байсан Bardia Zeinali найруулж, дөрвөн хэсгээс бүрдүүлсэн. Дуучид эхэндээ хар хувцастайгаар гарч ирж, дараа нь өнгөрсөн амьдралаасаа хагацаж байгаагаа илэрхийлэн цагаан даашинз, мөнгөн хуягтайгаар шинэ дүр төрхийг харуулдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button