Нийгэм мэдээ

Татваргүй архи худалдаалсан этгээдэд шийтгэл оногдуулжээ

"Хууль бусаар хуурамч архи зараад байна" гэх цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Х" нь нэр бүхий хотхонд гар дээрээс хууль бусаар татварын акцгүй архи согтууруулах ундааны зүйлс худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн торгох шийтгэл оногдуулжээ.

2024 онд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 227 иргэний хууль бус үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан юм. 

Сар шинийн баярын тэмдэглэлт өдрүүд болж буйтай холбоотойгоор иргэд та бүхэн хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон иргэний гар дээрээс татварын акцгүй баталгаат бус согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button