Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурханы 12, 13, 14 дэх тохиолдол ЕБС-ийн сурагчдаас илэрлээ

Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа.  Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна.  

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлан харна уу.

Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрууларыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах боломжтой гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2025 07:40

Хурдан дараагийн арга хэмжээгээ аваачээ

Зочин
Зочин
3 сар 17, 2025 12:13

Nemj garsan gd solioorood bhar suruuli ene teree ariutgaj arga hemjeegee avaachee!!! Korono shig ym boloh gd bgn bh daa!!!!!

Зочин
Зочин
3 сар 20, 2025 09:03

84 тохиолдол гэж Папериац мэдээлсэн ш дээ
Бүү Нууцлахд байгаач
Сургууль Цэцэрлэгээ түр хаагаад Нам Дараач ээ

Холбоотой мэдээ

Back to top button