Нийгэм мэдээ

"Осолдсон хоёр хүүхдийн нэг нь хагалгаанд орж, нөгөөгийнх нь бие тогтворжлоо"

Төв аймгийн нутаг дэвсгэрт түргэний тэрэг автобустай мөргөлдөж, зургаан хүн газар дээрээ амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртсэн хэрэг /2025-03-11/-ны өдөр гарсан.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдсэн билээ.

Тус хоёр хүүхдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авсан. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай ирсэн. Өнөөдрийн байдлаар 14 настай хүүхэд дунд чөмгөний хагалгаанд орж, хагалгааны дараах байдалтай байна. Долоон настай охины хувьд биеийн байдал тогтворжсон, энгийн тасагт шилжсэн байдалтай байгаа юм. Манай эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээ, сувилгааг тасралтгүй хийж буй" хэмээн мэдээлэл өглөө.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам, тээврийн яам ажлаа хийж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button