Нийгэм мэдээ

Х.Нямбаатарын 1 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2025.03.13/ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцсэн.

Тодруулбал, тус шүүхээс Х.Нямбаатарт холбогдох 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан. Харин захирамжийг үндэслэлгүй байна хэмээн хариуцагч талаас гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг өчигдөр хэлэлцээд, хүчингүй болгосон байна.

Тухайн шүүхээс энэ талаар тодруулахад "Гомдлыг хэлэлцээд хүчингүй болгосон нь үнэн" гэж хариуллаа.

Эргэн сануулахад, "Эко автомашин импортлогчдын холбоо", "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-уудаас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа.

Тэд хүсэлтдээ "Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 1 тэрбум төгрөг гаргуулах" тухай дурдсан. Энэ дагуу, шүүхээс хүсэлтийг хүлээн авч хянаад, үндсэн хэрэг шийдэгдэх хүртэл Х.Нямбаатарын 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаад байсан юм.

Харин үндсэн хэргийн шүүх хурлыг хэзээ товлосон нь тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь юу байсан юм бол доо.

Зочин
Зочин

Өөрөө хууль зүйн сайдаар ажиллаж байсан хэр нь хүмүүсийг муухай доромжилж нэр рөрд халдсан нь ...

Зочин
Зочин

МАН ын өлөн хулгайчууд бүгдийг нь худалдаад авцан юм биш үү. Цаг цагаараа гэж энэ новшнуудын

Зочин
Зочин

Энэ удахгүй үхэх байх аа хараал идмэр

Төмөр
Төмөр

Нямбаатар мэт өлөн хулгайчууд яахаараа тэрбумтан байдаг бн.Цусанд нь хутгавал таарах гөлөг.Өөрөө тэрбумтан иргэд гуйлгачин байхыг мөрөөдсөн түмэн олны заналт дайсан.

Зочин
Зочин

МОНГОЛ БОЛГО

Багий
Багий

Луйварчингийн хөрөнгийн хурааж шоронд хий ард түмэн чамайг сонгоогүй хөлдүү

Холбоотой мэдээ

Back to top button