
Монгол гаралтай И Гын Хви, БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн мөрөөдлөө биелүүлэв.
Монгол гаралтай сагсан бөмбөгч И Гын Хви буюу Болдсүх энэ оны хоёрдугаар сард БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогджээ. Тэрээр 2009 онд 11 настайдаа ээжийнхээ хамт Солонгост очсон бөгөөд бага байхаасаа эхлэн БНСУ-ын шигшээ багт орохыг мөрөөдөж байсан аж. Гэвч Солонгосын иргэншилгүй учраас олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байжээ.
Улмаар 2018 онд их сургуулийн хоёрдугаар курст байхдаа БНСУ-ын иргэншилтэй болж, 2023 онд Юниверсиадын наадамд оролцсон нь түүнд шигшээ багийн гишүүн болох боломжийг нээж өгсөн байна.
Тэрээр Пусан KCC багийн шидэгчээр тоглож, гурван онооны шидэлтийн амжилтаараа лигийн тэргүүн байр эзэлдэг байна. Мөн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Ан Жүн Хо түүнийг "маш найдвартай гурван онооны шидэгч" гэж үнэлжээ.
Эх сурвалж: hani.com
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан з�##�уу бна. Амжилт хүсье
Youtube-s nevtruuleg-g ni uzej bsan. Sain eejtej, sain ch zaluu bn lee. Hamgiin sain saihniig huseye
Монгол хүн байж юун б�##�душны И Гюи ч гэх шиг ёстой Тогоонтөмөр хааны мөрөар орсон нөхөр байна даа. Монгол хүний үнэр ч байхгүй ямар сонин байнаа.