УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн эхнэр Ж.Учрал ЭТТ ХК-нд мэргэжилтнээр ажилд оржээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хулгай луйвар, цавчаа дийлдэхгүй олон жил явж ирсэн. Мөн улс төрийн шахааны томилгоо хийгдэх явдал тасардаггүй. Энэ утгаараа гадны менежментийн баг оруулах ажил эхэлчхээд ид дундаа явагдаж буй. Таван захирлыг гаднаас сонгон шалгаруулалтаар томилох юм.

Тэгвэл улстөрчдийн шахаа тасардаггүй тус компанид УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн эхнэр Ж.Учрал саяхан ажилд оржээ. Тодруулбал, Эрсдэлийн удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон байна.

Уг нь тэрбээр, ХААИС-д хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж төгссөн. Жүжигчин Г.Ундармаагийн “U film” Уран бүтээлийн нэгдэл болон “Түмэн хишигтэн”-д ажиллаж байсан намтартай аж.

Түүнчлэн тус компанийн Хүний нөөцийн албанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай ойрын хүн ажилладаг гэгдэж буй юм. М.Ганхүлэг, Ц.Идэрбат нар Хэнтий аймгийнх. Нэг тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд юм. Энэ утгаараа ойрын харилцаатай, ах дүүс шахуу хүмүүс.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хувьд өөрөө ч татаасных. Ерөнхий сайдын хүн гэгддэг бөгөөд гэнэт л ХХААХҮ-ийн дэд сайд болтлоо “крандуулсан” нэгэн юм. Өдгөө эхнэрээ төрийн байгууллагад оруулаад авлаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 09:32

Сайн хөхдөг

Зочин
Зочин
3 сар 24, 2025 09:45

Hugjliin banknii zahiral Narantuya hurtel tursun ohinoo Delkhiin banknii neg tusul ruu shahaj baigaa shdee, yugaa ch medehgui turshlagagui ohinooroo udirdah ajil hiilgeheer chichirch baigaa talaar joohon sudlaach

Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:03

Жинхэнэ хонгио толгойтой Данхын цүнхчин.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:13

Ямар гоё юм бэ? нээрээ л крандуулжээ мань бор зүрхээрээ нэг байгууллагад ажиллаад дээшээ ч явдаггүй доошоо ч явдаггүй олон жил боллоо.Дэвшиж магадгүй гээд зуны зуга�##�гаар даргыхаа �######�ыг хөхөөд ч нэмэргүй болсон шүү ямар нь ингэж дээшлээд ямар нь нэг байрандаа байр машааныхаа зээлэнд хүлэгдээд суужина бы�####� гэж...

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:30

Ийм л хүмүүсийг сонгоод бна �##�бан туша�##� хуваагсад эрх мэдлээ ашиглаад удахгүй хулгайгаа хийнэ зарим нь хулгайгаа үргэлжлүүлнэ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 16:14

Мөдхөн БЗС-с хусаад �##�га болно доо

Холбоотой мэдээ

Back to top button