Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ноорог" ноороглосон зохиол байв уу, эсвэл?

“Ноорог”-ийн залуусыг барьж, байцаан үүрийн таван жин хүртэл саатуулж, ажлын байрыг нь нэгжин техник хэрэгсэл хураасан мэдээ цацагдаад, дуулиан шуугиан дэгдээд гурав хонолоо.

Гурван хоногт талуудын байр суурийг мэдээлэн ажиллахаас өөр боломж олдсонгүй, нөхцөл байдал гурвантаа эргэчихлээ. Энэ өдрүүдэд цахим гэдэг нь нэгнээ эргээд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө алах шулахдаа тулсан орчин болохоо л дөхөв.

Харин фактууд, илэрхийлэгдсэн байр сууриуд олон нийтэд хангалттай хүрчихсэн учраас процесс тоочихыг азная. Ил болоод буй мэдээллүүдэд үндэслэн, хоёр хувилбар төсөөлж үзэх маягаар гаргалгаа гаргая.

Нэгэн хувилбар: “Ноорог”-ийн нэг ажилтан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, багагүй хугацааг өнгөрөөсөн бололтой. Харин медиа нь өөрөө эрх баригч намыг тогтмол шүүмжилдэг байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар баримтат кино хийж, түүнд нь мөнгө тарааж, “царцаа” гүйлгэж байгаа процесс бичигджээ. Хэрэв кино гарвал, “Энэ мөнгө тарааж байгаа нь хэний штаб байв аа, олъё?”, “Ер сонгууль чинь “худ” юм болжээ” гээд давлагаалах бөгөөд эгзэгтэй цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байтугай 126 гишүүнтэй анхны парламент тарах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд ажилтны нь орооцолдсон хувь асуудлыг байгууллагад нь нааж, техник хэрэгслий нь хураан авч, шалгажээ, айлгахыг оролджээ. Энэ хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах ноцтой асуудал тул олон нийт мэдрэг хандлаа.

Няцаах нь: Энэ бол төр шууд зохион байгуулалтад орсон гэсэн үг. Аль ч Засгийн газрыг огцруулах оролдлого үргэлж, олон талаас явагдаж байдаг. Харин “Ноорог”-ийнхон контент бүтээх замаар дуугардаг залуус. Хийдэг контентынх нь цөөн хувийг улс төрийн агуулга эзэлдэг. Засгийн газрын эсрэг чиглэсэн тодорхой хүчинд үйлчилж, заавар чиглүүлгээр нь ажиллаагүй, санхүүжээгүй л бол тэднээс төр “айна” гэхэд итгэмгүй. Төр гэдэг нь өнөөдөр 22-28 насны найман залуу ажилладаг “Ноорог” гэж медиаг л дуугүй болгохын тулд цагдаа шүүхийг хөдөлгөнө, хэрэг тохно гэвэл хуйвалдааны онол гэлтэй.

Өөр нэгэн хувилбар: “Ноорог”-ийн нэг ажилтан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж... эхлэл нь адилхан. Харин үүнийгээ байгууллагын техник хэрэгсэл ашиглан үйлдсэн, эсвэл олсон орлогоо (хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгосон гэж ЦЕГ-аас мэдээлсэн) байгууллагад холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан бололтой. Дахиад мөрийтэй тоглоом зохион байгуулаад байж байх магадлал үүсэхэд нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж, үйлдэл дээр нь барилаа. Нэг ёсондоо “Ноорог”-тоо биш, “Ноорог”-ийн ажилчдын хувь асуудал байв. Харин “Ноорог”-ийнхон үүнийг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг асуудал болгон хувиргаж, олон нийтээс хамгаалалт авав.

Няцаах нь: Тэгвэл яагаад ингэж их хуурамч хаягууд бөөс шиг бужигналдаж байна вэ. Бот гэдэг нь бодохын өмнө илэрхий хаягаас “Ноорог”-ийг харлуулсан коммент, сэтгэгдэл туж бичигдсээр байна. Хэн энэ томоохон ажиллагааг захиалж, санхүүжүүлж байж таарах вэ. Тухайн өдрийн өглөө “MCS-ийн даалгавраар ажиллаж байжээ” гэсэн мэдээ яагаад түгэв, түүнийг мөн яагаад троллууд түгээв. О.Уламсайханы хувьд нэн хувийн эмзэг асуудлыг хүртэл хүнлэг бусаар дэвэргэж, “Миний дүү энэ хэрцгий амьтны гарт амиа алдсан” хэмээн хуурамч хаягаас жиргэсэн байна лээ. Хоёрт, нэг ажилтны нь хувь асуудал юм бол яагаад байгууллагын техник хэрэгслийг хураан нэгжиж байгаа юм. Яагаад хэрэг бүртгэлийн хэрэг ч нээгээгүй, зүйл заалт тодорхой болох хаа хол үед “Та нарыг Эрүүгийн хуулийн 19.9-өөр шалгана” гэж хэлсэн юм. “Бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэдэг нь мөрийтэй тоглоомоос бүр тусдаа асуудал байхад яагаад нэгтгэн яриад байгаа юм. Н.Өнөрцэцэг дээр таван өөр, хань хамааралгүй хэргүүд бөөгнөөд, яллагдагчаар татаад, нэн даруй шүүчихсэн процесс ганцхан сарын дотор болсон дүр зураг иймэрхүү байв.

Ийм маягаар бодохоор хэдэн зүйл тодорхой болж болох юм,

  • “Ноорог”-ийн нэг ажилтан ямартай ч хууль зөрчих нь зөрчсөн байна. Шалгагдаж байсан байна. Одоо мэдэгдэж байгаагаар энэ байгууллагын техник хэрэгслийг хураах хэмжээний асуудал биш байна.
  • Засгийн газар харин ямар ч байсан нэг юм хийж байна. Адаглаад нэр хүндээ хамгаалж үлдэхээр хичээж байна. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хүртэл прокурорын зөвшөөрөлгүйгээр “9.3 тэрбум” гэж тоог ам алдаад, алдсан амаа барихын тулд орой нь 82 мянган удаагийн гүйлгээ гэдгийг гаргуулаад бүр хошин шог зуурч байна.

О.Уламсайханы хувьд нэг ажилтан нь асуудалд орооцолдсон гэх агуулгыг үгүйсгэхгүй байгаа. Харин байгууллага хэзээ ч мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй, тэр 9.3 тэрбумыг зүүдлээ ч үгүй, MCS-ийн заавраар ажилладаг гэх нь огт худлаа гэж итгэл төгс хэлсэн.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тухайд “Ноорог”-ийг хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбоотой ер шалгаагүй, харин ч тийм юм байх вий хэмээн санаа зовниж байгаа, цагдаа авагдсан баримтын хүрээнд хуулийн дагуу ажлаа л хийж буй гэж мэдэгдсээр байна.

Одоо мөрдөн шалгах ажиллагаа дуусахыг хүлээх тийшээ хандаад байх шиг. Үнэн мөн цаг хугацааны эрхэнд заавал тодордог жамтай. Харин тэр хүртэл ёстой жинхэнэ үндэсний эв нэгдлээ сүйтгэчихгүй, бүгдээрээ Эрүүгийн хуулийн 19.9-ийн ялтан болчихолгүй (хашилтад хэлж байна), нухацтай хандмаар бодогдоно.

Өнөөдрийн төр ямар хэмжээнд унаж ойчсоноо, дорой бүдэг байгаагаа энэ бүх үйл явдлаар бататгаж байна. Өдөр бүр ямар нэг хэрэг үйлдэгдэж байдаг. Баримт байгаа бол шалгахаа шалгаад, шийдэхээ шийдээд зарчмын дагуу ажиллаж чадахгүй шийрэгнэхдээ нийгмийг улам талцуулж, танхимынхаа чадамжгүй байдлыг илчлэх юм бол О.Алтангэрэл өөрөө огцор. Эхний хувилбараар, баримтат киноноос нь айсандаа найман залууг тус тусынх нь хувийн асуудлаар нэгтгэн шалгаж, нэг өдөр мэдүүлэг авахдаа тулсан бол Засгийн газар угаасаа боль! MCS гэдэг л хадны мангас гаргаж тавьж байж ажил нь явдаг болох хүртлээ унана гэдэг угаас чадамжгүйн илрэл мөн шиг дүгнэгдэх болсон.

Нөгөө талд арай эрүүл саруулаар сэтгэдэг гэж хэзээд итгэх ардчилсан, либерал үзэлтнүүд “Ноорог”-ийг дэмжиж байгаа. Дийлэнх нь залуус ч байгаа. Аль ч нийгмийн залуу үе тогтолцоог шүүмжилдэг, хувьсгалч байдаг. Харин “Ноорог” хэвлэлийн эрх чөлөө гэдэг үнэ цэн дээр хамгаалагдаж байгаа. Иймд эргээд бусдын өөрөөр эргэлзэж бодох эрх чөлөөнд халдаж боломгүй. О.Уламсайханыг таньдаггүй, “Ноорог”-ийг мэддэггүй хүнд өрнөл ямар нүдээр харагдаж болохыг нэг алхам ухраад төсөөлмөөр. Нэгэн цагт бултаараа үзэн ядсан Н.Өнөрцэцэгийн яллагдсан түүх, зүйл заалтыг нэг сөхөөд харвал "Иймэрхүү л юм болсон дог оо" гэж бодогдох вий. Өнөөдөр дуугарч байгаа зарим хүн, байгууллага Н.Өнөрцэцэгийг шоронд ачигдахад мэдэгдэл гаргах битгий хэл алга ташиж байв. Хоёр өөр үе, хоёр өөр сэтгэлгээний түвшинд зогсож байгаа болохоос хэн хэн нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж, өөрсдийн хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээж явсан “медиа” байлаа.

Одоогийн байдлаар Засгийн газар л шог гараа хийж харагдаж байна. О.Уламсайхан баатар болчихлоо. Гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх чухал, энэ ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарал хандуулах сэдэв. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах бөгөөд хүндэтгэх нь эцсийн үнэт зүйл.

Нөгөө талд "Хүний хувийн нууцад халдсан, задруулсан" гэдэг үндэслэл нь юу болох тодорхойгүй байна. Гүйлгээг олон хуваахын тулд нэжгээд хүний дансны мэдээллийг хуулийн дагуу олж аваагүй гэдэг мэдээлэл яригдах төдий байна.

Харин одоо УИХ ажиллах ёстой.

Хамгийн гол нь Засгийн газрын эсрэг "Ноорог"-ийн залуус гэсэн нэгэн ангал, хуваагдал үүсээд нийгмийг турхирч, олон нийт ч хоёр талд аваад үзэлцэж буй нь ерөөс Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгойн орд дээр улс төр яаж хуваагдсаныг эрхгүй санагдуулна. Ийм хуваагдал ихэнхдээ санаа зорилготой байдаг.

Ялангуяа зургаан хүн угаартаж нас барсан талаар Б.Одбаяр хүү мэдээлэл хийсний орой, ар гэрийн байдлын талаарх рапортыг С.Амарсайхан талын хүмүүс вайбэр чатнаас авч, дэлгэсэн нь шалгагдаж байгаа гэх. Рапортыг олон нийт "Цагдаа, Засгийн газар л арьсаа хамгаалах гэж дэлгэлээ" хэмээн ойлгож бухимдсан. Атал рапорт жиргээн дээр гэнэтхэн гарч ирсэн, ямар нэг албан шугамаар тавигдаагүйг туршлагатай сэтгүүлчид л анзаарсан юм.

Энэ бол өнөөгийн улс төрд МАН дотор ч фракцын хагарал бийг илтгэдэг. Болсон явдлыг олон нийтийн бухимдлыг өдөөх тийш чиглүүлэх ийм оролдлого нэг бус удаа хийгдлээ. Магадгүй улаан цайм MCS-тэй холбон сэвсэн нь ч гуравдагч талын санаачилга байхыг үгүйсгэхгүй.

Нэг юм буруугаар эргэчихээд байгаа учраас О.Алтангэрэл ингэтэл бүлтэгнэж, барьж алдаж, ихээхэн ач холбогдол өгөөд буй мэт. Гэтэл олны анхаарал татсан, сенсаацтай хэргийн өнгөн талдаа харагдах хэсэг бодит байдлаасаа хол байдаг жамтай. Хэргийн материалын хэсэг хэсгийг тастаж, янз бүрээр тайлбарлах тусам энэ зай улам л холддог. Тэгэхээр нэг талд гарч үзэлцэхээс илүү ядаж мөрдөн шалгах ажиллагаа дуусах, бодит байдлууд ойлгомжтой хийгээд барьцтай болж автал дахиад ч хугацаа байна.

Харин бид талцан хуваагдахын тамын тойрогт чухам хэдийнээс ингэтлээ орсон юм бол доо. “Миний зөв, чиний буруу!” гэдгээс л бүх гаргалгааг гаргасан харагдах юм. Туйлшрал, гэнэн байдал, асар их хөөрлүүд, цагаа тулахаар хувьдаа хийж гавьсан юмгүй гутранги, гөлгөр хүмүүс, бурууг бусдаас эрэгсэд. Түүн дээр нь тоглох гээд тоглож чаддаггүй, өөрөө асар чадамжгүй хүний нөөцтэй төр. Бидний байж байгаа царайг дээ.

Сэдэвтээ эргээд ороход, талууд одоо үнэнээ л ярьцгаавал барав. Хэн нь хэр олон хүний дэмжлэг авахдаа гол биш. Үнэхээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ийм байдлаар халдаж байгаа нь цаг хугацаа явах тусам илэрхий болбол нэгдэх нийгэм, редакцууд байгаа!

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2025 10:19

Харахаас хүйтэн Но той байх . Их юм гарч ирнэ дээ

Зочин
Зочин
3 сар 22, 2025 10:50

Сайд буруу юу хиичээв сайд хүнии л ажил хиисэн гэмт хэрэг үйлддэг юмнууд сайдыг харлуулах гэж ядаж байгаа нь тэр

Зочин
Зочин
3 сар 22, 2025 10:52

Энэ з�##�уусын ардаас нь түлхэж байгаа байхаа нэгэвээн тэтгэгч байгаа нь мэдээж иим насны ш�##�дан баньдад тиим их мөнгөнии үүсвэр гэж байхгүй ээ эднии эцэг тиим баян уу үгүй шүү

Зочин
Зочин
3 сар 22, 2025 10:56

АЛТАНГЭРЭЛ сайд монголын түүхэнд байгаагүй ил тод хариуцлагатай ауиллаж байгаа шүү ер нь танхай хулгайч �##�уурчин хууль биелүүлдэггүй дураараа хэсэг нөхөд сайдыг харааж зүхэж байна монгол түмэн тэнэг бишээ учрыг ойлгоно

Z cn@yahoo.com
3 сар 22, 2025 10:57

Ouy uuriinhuu unah Nuhiig uuruu l uhaad Armageddon-dood, tenegleed baih um. Ene Ulamsaihan gedeg zaluug bur Undesnii Evlereliin Baatar bolgochihloo doo. Shog garaandaa dandaa haltirch unaj b, aisan hund argal haragdlaa, daisan bii bolgoj chadahgui muhusduud jijighen zaluusaar oroldoj alban tushaaldaa denjignen uldeh gelee, zaluusiig barivchlah shaltag shaltgaan oldohgui bolhoor 3 udurt 4 uur yanziin um yarilaa geed l hevleluud daapaalaad l shuugichih um. Get rid of your Fantastic World immediately otherwise you already faced free fall, bro. Get rid of your Bombastic Boring Rhetoric, don't be only Talking Gal Pal.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 14:03

Энэ баньдийг түр оруулаад хулгайч нараар хэмх нүдүүлж, их сэтгэлийн хөөрөлтэй цээжээ дэлдсэн гар байна харваас зодуур амсаагүй нус баньд болж таарна.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 14:46

Төрийн эсрэг хийх гээд баыгаа үймээн самуундаа иргэдийг татан орооцуулах л гэж байна. Энэ бүхэн элбэгдорж тийрэнтэй холбоотой. эрдэнээгийн хүү улаан будаг цацаж хэвлэл мэдээллийнхэн хийрхэж эхлэв.
ОДОО ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛОВ.ИХ ЮМ ГАРНА ДАА.

Бат инженер
Бат инженер
3 сар 22, 2025 15:38

МАН-ын томчуулын сонгуулийн үеийн булхай нь баримтат кинонд дүрсжүүлэгдсэн бололтой. Бараг Амарсайхан ч юм уу даа. Тэгээд л Ардын намынхан цагдаа прокурор мөрдөн байцаах гэсэн сүртэй зэвсгээр хангинуулж байх шиг ээ

Зочин
Зочин
3 сар 22, 2025 15:58

Алтангэрэл сайд попорч хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын гишүүн Энхбаяр хэлсэн. Алтангэрэл сайд улс төр хийж попрохоо болиод ажлаа хий

Зочин
Зочин
3 сар 22, 2025 16:26

Цагдааг зүгээр ажлыг нь хийлгэ. Буруу зөв гэсэн элдэв нөлөөллөө больцгоо

Зочин
Зочин
3 сар 22, 2025 16:29

Өдий жоохноосоо e сөн жор нь бүрдчихсэн золигнууд. Царай зүс нь яртж байгаа нь ч бүр нэг да лжгар шизо шинжийн. Хэвлэлийн эрх нэрийн доор юу дуртайгаа хийж болдог хуульгүй улсад амьдарч байгаа мэт аяглахаа больцгоох хэрэгтэй сэтгүүлч нэртэй боловсролгүй гарууд

Зөв
Зөв
3 сар 22, 2025 17:53

Гурван сая хүнд гай болох үг, үйлдэл хииж магадгүи хүмүүсиг саин ш�##�гаж баи ! !

Дэл
Дэл
3 сар 22, 2025 20:03

Нэг олигархи бүлэглэл нөгөөгөө зодохдоо нэлээд мөрийтэй тоглодог сонирхдог (сэтгүүл зүй) хэдэн бацаан ашигласан харагдаж байна

зочин
зочин
3 сар 23, 2025 07:31

Алиа мэдэхгүй пацаанууд хэвлэл мэдээллийн нэрийг гутаасан

зочин
зочин
3 сар 23, 2025 07:32

Нэг шармийсанш шижгийн з�##�уу.

Зочин
Зочин
3 сар 23, 2025 23:40

Нооргийхон "засгийн эрхийг хууль бусаар авах гэж зэвсэгт бослогод бэлтгэж" байсан байхоо, кх кх кх...!
Манай цагдаа ч дээ хөөрхий, жинхэнэ гэмт хэргийг ил рүүлэх сонирхол тун багатай, улс төрийн зорилгоор гэмт хэрэг зохиож хэн нэгэнд тохохдоо л онцын сайн туршлагатай л газар ш дээ !!!

сүйрсэн улс
сүйрсэн улс
3 сар 24, 2025 18:20

хурандаа нараа ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button